Төлөвлөгөө

Энэ өдөр ихийг бодлоо. Өөрийнхөө байгаа байдал цаашид хүрэхийг хүссэн зорилго...
Одоо ярихаа болиё...шууд л хэрэгжүүлэе. Ганц бие байгаа дээрээ өөрийгөө хөгжүүлэхээ л бодоё. Ажилдаа чин сэтгэлээсээ хандая...Оройтох вий гэсэн айдсааа дарая... Над яг тооцоод байсан над өглөөнөөс өөр цагт англи хэл хийх цаг олддоггүй ээ. Тэгэхлээр өглөө 5.30д босоод гялс энэ тэр өглөө хйих ёстой зүйлүүдээ хийж дуусгаад 6 гэхэд англи хэлээ хийж эхэлнэ. 8д өндөрлөөд хувцсаа өмсөөд ажлын зүг... Орой ирээд хөнгөн чанарын зүйл идээд шууд унтах...Эргэцүүлэхээ зүүдэндээ л болоё...хэхэ. Тэгж гэмээнэ би англи хэлтэй болох бололтой.
9.1 гэхэд өөрийнхөө ямар явцтай байгаа, хэр хэрэгжүүлснээ тайлагнанаа. Хэрвээ чадахгүй худлаа амалсан байвал би шууд англи хэл дахин оролдохгүй, орхилоо... ингээд миний мөрөөдлийн гадаадад магистраа хамгаална гэсэн мөрөөдөл таг болж ажлын боол л болоё...өөрөө өөртөө тэгж хандвал өөрийн л хохь шүү дээ. Илүү дутуу зүйлд цаг үрэхгүй нойрноос хүртэл цагаа харамласнаараа л би амжилтанд хүрнэ... Би чаднаа...Ирэх 7 хоногоос хэвшил болгоно. Харин энэ 7 хоногт ямар ном барьж хичээллэх, юу сонсож сонсголоо сайжруулах гэх мэт зүйлүүдээ бүгдийг нь олж бэлдээд зэхэе байз гэж бодож байна. Хийж л амжуулбал зөндөө ч ном татчихлаа.
Батлав...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ