Posts

Showing posts from 2024

Эрээвэр хураавар

  Шинэ ажилд орох гэж байгаа буюу өмнөх бодол... Дээр нэгэн цагт Наранхүү, Наранбаатар нарыг ямар сонин залхаг юм бэ гэж бодож явснаа нуух юун. Тэр үед үнэн сайхан эрч хүчтэй байжээ. Тэнэг ажлын хэнээтэй, ажил амьдрал нь зуун задгай байхад л ажлынхаа яаралтай чухал ажлуудыг гялалзуулчихсанаа л их ажил амжуулсанд санаж явсан үе минь ард хоцорч... Тэр 2 ар гэрээ анхаарч байсан учраас ажилдаа төвлөрдөггүйг ч ойлгохгүй ёстой тэнэг юмаа, хайнга юмаа гэж бодож санаж явжээ... Амьдрал тэгээд л үзүүлээд л байх юм даа. Өнгө өнгийн дүр төрхөө, өөр өөр хүнээр, орчин нөхцөл ондоо мөчүүдэд... Нэг л амьдрал үзэж их мэдэгч болсон юм шиг байна уу. Гадагшаа явахын л түүс болсон ойворгон залуу нас минь ээ. Дэвээд л яваад байж дээ. Визний хариу л хаалт болсон шиг санасан ч би өөрөөсөө л буруу хайх байж. Тэнд оччихвол болох юм шиг санаж явсансан. Гэтэл би сургалт, ном эхлүүлэх дуртай мөртөө дуусгах үнэн дургүй нөхөр юмаа... Сурсан ч юмгүй, сураагүй ч юмгүй олон зүйлд сагсалзаад л... нэгийг амжуулж