Би мэргэжил сонгохдоо тухайн мэргэжлийнхээ өнгөцхөн төсөөллөөс нийгэм дээрээ сайн өгч чадаагүй уурандаа болон эгчийн манай сургуулийн хуваарь байвал түүнийг авчих гэж зөвлөснөөр нь яг үнэнийг хэлэхэд сонгочихсон байсан бололтой. Дараа нь гарах үр дагавар, энэ сонгосон мэргэжлээрээ дөрвөн жил суралцаад дөч тавин жилийнхээ хоолыг олж иднэ гэж төсөөлж бодоогүй дээ нэг бодлын алдсан ч юм шиг. Төрсөн ахтай, эсвэл эгчтэй байсан бол миний өмнө нь нэг нь сураад өөрийн дүү шигээ сэтгэл гарган зөвлөсөнсөн бол гэж би үе үе харамсдаг байжээ. Гэхдээ хүн өдөр тутмын нэг үйлдэл, хөдөлгөөн давтаад л байвал бас дадчихдаг “нийгмийн бас байгалийн” амьтан учир би ч мөн дадаж, орчиндоо бага багаар дассан бололтой. Одоо өөрийн сонгосон энэ замаараа мөрөө үлдээж туршлага хуримтлуулахаар зорин явна. “Ажиллаж үзэх, амьдрах” – аав ээжээсээ мөнгө зулгаан сурахаас тэс хөндлөн газар тэнгэр шиг ялгаатай юм аа. Одоо тэр хичээл дээр үзсэн мэдлэг чинь аан энд хэрэгтэй байж энэ тэр гээд практиктай тулган байна. Мөн са...