Миний амьдралд тааралдсан, намайг өөрчилсөн 3 Болороо эгч


Манай бага ангийн багшийг Болормаа гэдэг. Надад А үсэг зааж 4-р анги төгсгөсөн. Дунд ангид орчихоод багш руугаа байнга гүйдэг байж билээ. Хүүхдүүдээсээ мөнгө цуглуулж чадахгүй өөрийнхөө цалингаар ангидаа хөшиг авчихдаг л багштай байлаа шүү дээ. Багшийнхаа ягаан пиджактай дүрийг байнга санадаг. Хүүхдүүдээсээ салж хагацаж чадахгүй, үргэлж л биднийхээ зургийг авах дуртай багш байж билээ. Бага ангидаа манай ангийнхан шиг их зураг авахуулж байсан анги байхгүй байх аа. Ухаалаг утас гараагүй үед шүү дээ, таминь.

Харин дараагийн миний амьдралд орж ирсэн хүн бол гэрээний мэргэжилтэн, хуульч Болормаа эгч. Үнэхээр сонирхол татахуйц биеэ авч явахаас гадна юу ч ярилцсан үнэхээр тал талын мэдлэгтэй, үнэхээр сэтгэл татам эмэгтэй. Эмэгтэй хүн ийм л байх ёстой болов уу. Зарчимч, шударга, мэдлэгээ харамгүй түгээхээс гадна, байгууллагад ч тэр гэрт ч тэр гэрэл гэгээ цацруулагч, эерэг энергийг түгээгч эмэгтэй гэж түүнийг хэлнэ. Намайг маш өөрчилсөн эмэгтэй гэж дүгнэнэ. Үргэлж эгчийн хайраар хайрлах тэр эмэгтэй одоо хүссэн, зорьсон бүгдийг минь дэмжигч, зориг оруулагч, чиг гаргагч минь байсан. 3 жил эгчээсээ маш ихийг сурсан даа. Өөр өөр мэргэжлээр ажиллаж, суралцаж байсан. Өөрийгөө олохыг тулд цуцашгүй хөдөлмөрлөсөн эмэгтэй гэж түүнийг л хэлнэ.

Харин дараагийн намайг ухааруулаад тэнд үлдээсэн эгч Болорцэцэг. Тэр байгууллагад би сул дорой байсан. Өөрийнхөөрөө ямар байж болохгүйг мэдэрсэн үе. Цалин бага, цаг урт, ааштай стрессээ зохицуулж чадахгүй эгчийн дарангуйлалд, юу ч зааж өгөөгүй хэрнээ чадахгүй 1-нийг дарамталж буй характер. Хичнээн хичээгээд ч би хэзээ ч санаанд нь нийцдэггүй байсан. Гэтэл эрэгтэй хүйстэй бол муухан мэдлэгтэй байсан ч надаас илүү үнэлэгдэнэ. Яагаад тийм харилцаатай байсныг мэдэх юм алга. Саяхан нэг залгаад чи надаас болж гараагүй биз гэж асуусан. Намайг бодоод л яваад байдаг бололтойм. Ёоох юу билээ гэж чоцсон шүү, дуудлагыг нь аваад.

Харин би

Би хэн нэгний амьдралд эерэг энергийг түгээн, урам өгөгч, дэмжигч болов уу? Би ихэнхидээ өөрийгөө чөлөөлөн түс хийтэл хэлчихдэг хүн сэн. Ам уурлавч, сэтгэл хэзээд уурлаагүй үлддэг тийм төрлийн хүн гэж өмөөрөх, өөрийгөө үнэнээр тоочих хоёрын завсар хэлэе дээ.

30 нас хүрснээс хойш хоёр туйлт хүн шиг нэг л тогтворгүй болсон. Өөрийн дураараа тухтай байлгадаг хүмүүстээ өөр нэг дүр, шинэ танилцсан хүмүүстээ болохоор өөр дүртэй. Magnolian гээд хамтлагийн нэг дууны үг шиг. “Өөр өөр хүмүүс миний өөр өөр талыг авчрахад чамд байсан би өөртөө илүү таалагдлаа” гэдэг шиг л ... Яг надад харагдсан дүрээр амьдардаг уу?

Comments

  1. Titanium Max Trimmer - Classic Wheels
    Titanium Max Trimmer. Adjustable wheels. The model I used has a more aggressive oakley titanium glasses head which will get titanium wedding rings more titanium 3d printing aggressive, but has titanium mens wedding band some extra wear. t fal titanium pan The wheels come in

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ