Posts

Showing posts from July, 2018

Бууриа орхисон чулуу бууриндаа очихын тулд 3 жил зовдог...

Би өөрөө сайн найз байж чаддаггүй учраас надад намайг гэсэн найз жинхэнэ найз гэж хэлэх гээд байдаггүй юм болов уу, эсвэл би зүгээр асуудалтай тулахаараа өөрөө тулалдах гээд асуудлаа тоочдоггүй, тоочдог байсан ч тэд миний асуудал биш харан дандаа асуудал тоочлоо гэж харан тоохгүй хэд хэдэн зангараг гаргаснаас би улам бүр биеэ оторлон тус бодлоо, мэдрэмжээ нуух болсон. Тооны хувьд олон мөртлөө янз бүрийн орчин нөхцөлд тааралдан нөхөрлөсөн мөртлөө тэд намайг үнэндээ тоохгүй болчихжээ. Төрсөн өдөр тэмдэглэлт баяруудад мөнгөтэй эсэх, хямарсан эсэх, ээж нь өвчтэй мөнгөгүй байгаадаа гэж огт хардаггүй үргэлжид төсвөө нэхэж зовооно. Энэ зовлон мэт биш боловч бусадтай адилын жишгийн гайгаар өгнө, энэ урт хэмнэл тойрон тойрон эргэлдэнэ. 2т миний гаргасан шийдвэр яасан удаан удаан тайван үргэлжилнэ вэ, огт мөнгөгүй ч бас амьдраад л байж болдог монголын энэ тогтолцоонд буруугаа чихилтэй биш, бас л өөрөө бодсоор бачуурдагийн даваан дээр болно доо гэсээр өөрийгөө худлаа сэнхрүүлэн хорвоогийн тоос х

Тамхи татчихсан өдөр

Оюутан байхдаа өрөөнийхөө охидтой саваагүйтэн 1 ш тамхи хуваан татаад өрөөгөөрөө дүүрэн тамхины утаа болгочихоод паа пүү болоод үснээс хувцаснаас үнэртэж байна гээд бөөн инээдэм болж билээ. Тэр зүггүйтэл одоо бодоход дүүрэн дурсамж сэргээнэ. Байнга хоорондоо үймэж шуугисан гоё өрөө байж билээ... Одоо тус тусын амьдрал, ажил төрөл гэцгээн бүгд завгүй, завтай болсон өдрөө амрах гэж бүгд л завгүй гэцгээнэ. Хань ижил үр хүүхэдтэй болсон нь 8 найзын нэг нь атал бусад нь биенээ үгүйлэх нь улам холдсоор... Харин өнөөдөр би ганцаараа тамхи татаж үзэв... Яасан хурдан шатаад дуусдаг юм бэ? Аманд яасан удаан амтагддаг юм бэ гэсээр олон ч юм бодож амжсангүй, яаж барьвал гарт эвтэйхэн юм бол? Хүмүүс яаж бариад байдаг билээ гэхчилэн олон бодлууд ээлжилсээр яг уйтгарлан уушиглан татаж харагддаг хүмүүстэй ижил төрх байдал гаргаж чадсангүй, ххэ бүтэн блокийг татвал харин яах бол, ямар дүр зураг харагдах хийгээд бас уушиг бие хордох бол... Ганцаараа зүггүйтэхээр инээд байсангүй дуу үл гарна... Басөнгөрч