Би өөрөө өөрийгөө бас л олоогүй бололтой. Миний бодол цэгцрээгүй, ухаан бүрэлдээгүй, салхи хаашаа би тийшээ байх чинь... Мэдэхгүй ээ гэж санаа алдах нь их болчих юм. Гэхдээ хэн нэгэн надаас асуувал биш өөрөө өөртөө л ийм хариулт өгөөд байна... Саяхан төгссөн гэдэгтээ итгэж өгөөгүй байтал ажил, ажилчин анги болчихсон... Гэтэл энэ ажилдаа насаараа өөрөөр хэлбэл тэтгэвэрт гартлаа ажиллана гэж огтхон ч бүүр огтхон ч төсөөлөгдөхгүй байна. Дахин өөр боломж, юу байна, цаашид би суралцах, өөр юм эхлүүлэх хэрэгтэй талаар л их бодох юм. Мөн энэ ажил надад сэтгэлд нэг л хүрэхгүй байх шиг. Бусад саяхан төгсөгчид мөн хаана юу хийцгээж хэдэн хувь нь сэтгэл хангалуун байгаа болоо? Их ажилтай, ажлын ачаалтай нэгэн нь их цалин авах юм, бага ачаалалтай өөрөөр хэлбэл өмнөх 1-р хувилбартай харьцуулахад шүү дээ, арай бага зарцуулж хөдөлмөрийн бүтээмжийнхээ хариуд хөлс авч байгаа нэгэн нь багаар үнэлүүлээд явах юм. Мөн дээрээс нь жинхэлээгүй гэдэг шалтгаанаар бүүр бага авах юм. Би 2-р хувилбарын ажилд орсон...