Posts

Ажлаас халшрах хам шинж

 Би бүүр үнэндээ ажилдаа явахаас халшраад байна, бас орноосоо ч босмооргүй байна. Сэтгэл гутралд орсон юм болов уу гэж бодохоор үгүй бололтой учир нь би өөрийгөө оношилж байна гэхээр би гайгүй байна гэсэн үг.

Тодорхойгүй хүмүүсээс л зайлсхийж явдаг даа...

 Ээжийн дүү нарын хүүхдүүдийг жил дараалан л гэртээ байлгалаа. Байраа түрээслэсэн үедээ л байлгаж байгаагүй. Гэтэл хүүхдүүд нь бүгд албатай юм шиг намайг холгож амьдрахаас үнэндээ залхаж байна. Аав, ээжийн тэвчээрийг, цааш ярьвал эмээгийн тэвчээрийг магтаю уу. Би үнэхээр тэсэхгүй нь ээ. Түр байлгах гэсэн юм гээд жил, сараар хаячих юм. Зүгээр тухтай ганцаараа баймаар байна. Тус болж байна гэж санадаг байсан ч өөрийнхөө тав тухтай бүсийг хайрлах нь зүйтэй гэдгийг сүүлийн үед илүү анхаарах боллоо. Би амин хувиа хичээгч болж байгаа юм болов уу? Тийм байсан юм болов уу? Ямар ч зан төлөвтэй хүн юм? 8 жилийн 2 жилд нь л дүү нараас нь байлгаагүй би үнэндээ залхаж байна. Муу хүн болбол болог, өөрийнхөөрөө амьдармаар байна.

Хэсэгхэн бодрол

  Аахуй гээд нервтээд ирэхээр ажлын идэвхигүй болоод ирдэг юм байна. Зүгээр л урсгалаараа болчихдог бололтой. Олов Амьдралыг угаасаа мэдэхгүй юм. Идэвхигүй болчихсон ажлын бөглөөс болчихсон юм шиг, бүх юмны учрыг олчихсон хүмүүсийг гайхдаг байсан ч нэг л мэдэхэд эморсон сонин насан дээрээ ирдэг юм байна. Аж амьдрал, ахуй гээд нервтээд ирэхээр ажлын идэвхигүй болоод ирдэг юм байна. Зүгээр л урсгалаараа болчихдог бололтой. Олон хүүхдэд дарагдаад гэрийн эзэгтэй болох, ажлын туршлага хуримтлуулаад лаг болох аль нь ч илүү биш, яг адил цаг хугацааг туулаад өнгөрүүлсэн байж аль аль нь нэгнээ нөхвөл гэрийн эзэгтэй лаг ажилчин нөгөө нь сайн ч ээж болох боломжтой, учир нь цаг хугацаа л энэ байранд оруулчихна. Харин чи цагаа юунд зарцуулж байна аа л гэдгээр дүгнэх боломжтой. Аль нь зөв аль нь ч буруу гэсэн юм байхгүй. Цаг нь болохоор л гэж юм бий... өл гэрийн эзэгтэй лаг ажилчин нөгөө нь сайн ч ээж болох боломжтой, учир нь цаг хугацаа л энэ байранд оруулчихна. Харин чи цагаа юунд зарцуулж байна а

Busan, Korea

Image
  Дахиад очихсон... тэнд хийх, үзэх зүйлс үлдсэн бололтой. Эргээд татаад эхэллээ. 6 жилийн өмнөх дурсамж үлдсэн газар минь ээ. 

Эрчимээ үзүүлсэн нь

Image
Орчин үед энерги, эрчим гэж ярих болжээ. Би ч бас дутахгүй үзүүллээ. Сайхан болгох их үйлчин зоог болох болой гэж хоолоо идэж бай. Даамай сайхан ханьтай болох болтугай гэж бодож явж бай. Би Шантидива бурханы их үйлчин болохоор олон бухалнуудыг тандан ойлгодог юм байна. Тиймээс зүүдээр дамжуулан мэдээ ирдэг ажээ. Баруун тархи сүүн судалтай- сүнс нь тандагч сүнс Үсээ битгий задгай яв, орой үдэш байнга боо. Бузрын талбай болдог. Намшир бурхан Тавилангаа тосож байх буйр төрсөн нутаг байсан ажээ... 

ЭЭЖ

  ...Би ээж аавтайгаа хамт амьдардаггүй л дээ. Тэр хоёр минь хөдөө байдаг юм. Бие дааж амьдраад 15 жил болж байна. Гэр бүлтэй болоогүй учраас хамтын амьдралын талаар мэдэхгүй ч ээж, аав 2-ынхаа эв найртай амьдралыг харан өссөн. Ээж ирж эмнэлэгт хэвтэв. Яахав тухтай байгаасай гэж зөндөө хүсээд сарын өмнөөс л ээж ирнэ, эргэнэ гэсээр чөлөөний хугацаагаа, зөвшөөрлөө бэлдсэн. Ээж эмнэлэгт эргэлт авдаггүй газар сонгон хэвтсэн нь ажил ажил гээд гүйдэг охиноо бодсондоо бас хоол муу хийдэг намайг бодсондоо л байх. Найзууддаа дандаа магтаж ярьдаг ээж аавыг дээ. Алдаатай, тэр алдаатай нь хайрлах нь эцэг эх атал. Багаасаа яагаад аав ээжийн хүүхдүүдтэй харьцуулагдаж өсөх ёстой юм бол? Том болсон хойноо ч мөн адил шүү. Үргэлж амжилттай, аз жаргалтай, мөнгөтэй байна гэж байхгүй байтал муугаа үзүүлэхгүй гэх энэ монгол аав ээжүүдийн занг яалтай. Би үргэлж чадахгүй зүйлээ мэддэг, тэрийгээ хүлээн зөвшөөрдөг учраас хоол ундандаа муугаа, зан араншины хувьд ч мөн адил аашгүйгээ мэддэг. Бас цалингаа тогт

Солонгос явсан түүх 2-р хэсэг

Image
 1-р хэсгийг бичсэнээс хойш даруй 3 жил өнгөрчээ. Өчигдөр дурсаад л Гэбэ найзтайгаа чат бичилцэв. Зарим бүдгэрсэн дурсамж тодров.  Фэйсбүүкээс зар хараад шигдан нь /хоолны газар/аягүй ажил ихтэй гэсэн. Яах юм? өөр ажил олоё гэсээр барилгын ажил олов. Нээх барилгын салбарт ажиллаж байсан хүмүүс шиг зан гаргаад ажлынхаа сонголтыг хийсэн юм хойно. Ямар ч төсөөлөлгүй, яг үнэндээ. Маргааш Сөүлээс ойрхон 1 цаг явах газар хүрч ирэхийг хүсэв. За гэж зөвшөөрөөд юмаа бэлдэв. Гэбэгийн эгч нь та 2-с утаа үнэртээд байна, мах үнэртээд байна гэсээр усанд орсон ч үнэртээд байна л гээд байв. Ингээд маргааш явав. Бас л араас нь чирэгдээстэй, хурдан гүйгээстэй. Оройн 17.30-с ажил нь тараад бид 2той уулзав. Шууд буудалд оруулчихав. Байж бай гээд, удалгүй хоол идэцгээе гээд дуудав. 2 залуу, нэг Ажоси (өвөө), тэгээд Сажаням (ахлагч) ингээд бид 2. Ганц сурсан үг гүүгий л байж. Ямар хоол идэх вэ? л гэнэ. Гүүгий л гэлээ. Мах гэж байгаа юм.  Шоолоод л, монголчууд маханд дуртай гээд байх шиг байгаа юм. Тэгээд ма