Найз...

Хүнд маш олон янзын найз нөхөд амьдрах хугацаанд таарч дотносч нөхөрлөдөг бололтой. Гэхдээ аль нь илүү сайн найз нь цаг хугацааны явцад танигдана шүү дээ... Би уг нь нэг сайн найзтай гэж бодож явтал тэр намайг утсан дээрээ зүгээр л нэрээр минь хадгалчихсан байвал яах уу? ёстой гомдоод юу гэж хэлэхээ мэдэхгүй байдалд орсон. Хүн яаж хандана тэр хэвээр хандана гээч болох шахсан. Гомдсондоо болоод нэрийг нь ч бас тэгээд хадгалчихаж билээ... Тэгэхээ би ч бас муухайн байгаа шүү. Уг нь 16 жил найзалсан найз минь шүү дээ. /бусад их сургуулийнхаа найзуудыг их дотноор хадгалсан байсан л даа/
Одоо тэр найзтайгаа өдөр ирэх тусам хөндийрөөд байгаа нь хэнийх нь буруу вэ? бие холдвол сэтгэл холдно гэдэг шиг. Уг нь хамт 10-н жилд сурч байхдаа, цэцэрлэгт байхдаа ямар дотно байж вэ? Цуг их сургуульд хамт ороогүйн ийм байдалд хүргэсэн гэж үү? ...
Хэзээ ч чи намайг үүнийг бичжээ гэж уншихгүйн яамай даа. Мэдвэл их гомдомхойм болохоороо багтрах байхдаа. Энэ 7 хоногт түүний төрсөн өдөр. Юу авч бэлэглэхээ бодоод л байжийн. Хайртай, хооний гээд нэгнээ зөндөө хэлээд байхаар энэ үгний үнэ цэнэ алга болоод л байх шиг... Би тэр охид, бүсгүйчүүл уулзаад нэгнээ үнсэхэд дургүй ээ. Баяраар л үнсдэг бол уг нь... Би тэгэх дургүй болохоор их хөндий байдаг юм болов уу? эсвэл... за найз минь чамайгаа баахан...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ