Posts

Showing posts from September, 2022

Тодорхойгүй хүмүүсээс л зайлсхийж явдаг даа...

 Ээжийн дүү нарын хүүхдүүдийг жил дараалан л гэртээ байлгалаа. Байраа түрээслэсэн үедээ л байлгаж байгаагүй. Гэтэл хүүхдүүд нь бүгд албатай юм шиг намайг холгож амьдрахаас үнэндээ залхаж байна. Аав, ээжийн тэвчээрийг, цааш ярьвал эмээгийн тэвчээрийг магтаю уу. Би үнэхээр тэсэхгүй нь ээ. Түр байлгах гэсэн юм гээд жил, сараар хаячих юм. Зүгээр тухтай ганцаараа баймаар байна. Тус болж байна гэж санадаг байсан ч өөрийнхөө тав тухтай бүсийг хайрлах нь зүйтэй гэдгийг сүүлийн үед илүү анхаарах боллоо. Би амин хувиа хичээгч болж байгаа юм болов уу? Тийм байсан юм болов уу? Ямар ч зан төлөвтэй хүн юм? 8 жилийн 2 жилд нь л дүү нараас нь байлгаагүй би үнэндээ залхаж байна. Муу хүн болбол болог, өөрийнхөөрөө амьдармаар байна.

Хэсэгхэн бодрол

  Аахуй гээд нервтээд ирэхээр ажлын идэвхигүй болоод ирдэг юм байна. Зүгээр л урсгалаараа болчихдог бололтой. Олов Амьдралыг угаасаа мэдэхгүй юм. Идэвхигүй болчихсон ажлын бөглөөс болчихсон юм шиг, бүх юмны учрыг олчихсон хүмүүсийг гайхдаг байсан ч нэг л мэдэхэд эморсон сонин насан дээрээ ирдэг юм байна. Аж амьдрал, ахуй гээд нервтээд ирэхээр ажлын идэвхигүй болоод ирдэг юм байна. Зүгээр л урсгалаараа болчихдог бололтой. Олон хүүхдэд дарагдаад гэрийн эзэгтэй болох, ажлын туршлага хуримтлуулаад лаг болох аль нь ч илүү биш, яг адил цаг хугацааг туулаад өнгөрүүлсэн байж аль аль нь нэгнээ нөхвөл гэрийн эзэгтэй лаг ажилчин нөгөө нь сайн ч ээж болох боломжтой, учир нь цаг хугацаа л энэ байранд оруулчихна. Харин чи цагаа юунд зарцуулж байна аа л гэдгээр дүгнэх боломжтой. Аль нь зөв аль нь ч буруу гэсэн юм байхгүй. Цаг нь болохоор л гэж юм бий... өл гэрийн эзэгтэй лаг ажилчин нөгөө нь сайн ч ээж болох боломжтой, учир нь цаг хугацаа л энэ байранд оруулчихна. Харин чи цагаа юунд зарцуулж байна а