Posts

Showing posts from April, 2020

Үнэхээр залуу үе аймаар ам фигурны болжээ...

Өнөөдөр өглөө чөлөө аваад онлайн хичээлдээ суух гээд, бас захиа бичих, lead mongolia хөтөлбөрт материалаа бүрдүүлж өгөх, өмнөговь явах зэрэг хувийн ажлуудтай тул бүгдийг зохицуулах гээд ажилдаа очоогүй минь энэ. Цэцэрлэгт хүрээлэнгийн томнтомс кофе шопт суугаад хичээлээ татангаа дуртай дуугаа сонсож,  захиагаа эцэслэн илгээж, хөтөлбөрт анкетаа бөглөж байх зуур нэлээдгүй хүүхдүүд энд тэнд тойрон сууцгаажээ. Ярианы темп хурдан, оч гийсэн нүдтэй олон хүүхдүүд багаараа ажиллаж буй бололтой. Гэтэл яриа нь чихэвч даван орж ирэх нь Төөгөө ах, Amway, 4 жилийн хичээлийг 3 сарын хугацаанд үзэх онлайн 40 цагийн хичээл гээд л ярьж өгөх ажээ. Одоо би 3 хувьтай. 2 л өдөр болж байна гэж нэг хүү нөгөөдүүлээ ухуулна. Ээж, ааваасаа хоолны мөнгө гуйдаг байсан бол сарын сүүлээр мах бариад орно гэхчилэн ёстой том том ярьцгаана. Үнэн бол сайхан, гэвч сүлжээний бизнест хамгийн сүүлд орсон нь хохирдог жамтай. Influencer болж байна гэж бодоцгоож байгаа л бололтой. Дан ам хүмүүс болчихвол бүгд манлайлаад эхэлб

Корона ба миний амьдралын эргэн тойронд...

Цагаан сараар гэртээ гиюүртлээ амрав... Сохров биш завшив гэгчээр ажлаасаа ганц чөлөө авч явсан нь би байлаа. Амралт ихдэхээрээ амралт утгаа алдав. Дасгал хөдөлгөөн нэг их хийдэггүй би ч нэлээн жин нэмсэн байх аа. Угийн хэг ёг зантайн дээр цагаан сараар энэ корона гарсан учраас эмээ, том эгчтэйгээ золгосноос бусдаар өөр хүнтэй золгосонгүй. Хүндлээгүй ч юм шиг сонин уур амьсгал бий болгох шиг санагдсан. Ээжид шивнээд, ээж би золгодог ч юм уу гэсэн чинь яах юм, яах юм гэсэн. Үеэл дүүгийндээ орж, идээ амсаад гарсан. Эмээтэй нэг хашаанд учраас тойрсон олон айлаар ороод гарахгүй бол бас болохгүй л байлаа. Надад архи хундагалаж өгсөн. Шокны байдалд хөөрхөн бантаад ороод авсан. Уг нь хөөрхий 30 хүрсэн юм байгаам, даанч нялхаараа л байх шиг байна... цүцүцү 30 насанд нэг нь төрж байхад, нөгөө нь салж байдаг хорвоо юм аа тэ... Мөрөө гаргасангүй. Аав л гаргачихад тэгээд болчихдог юм дөө. Дураа хүрэхээр гаргаад, дургүйгээ хүрвэл мөрөө гаргадаггүй л дээ. Заавал чи гаргаач гэж шахахг