Posts

Showing posts from 2016

Өөрчлөлт ба миний "компорт зоне"

Би их л өөрчлөгдсөн байх даа... төрснөөсөө ахул ярих юм бол 3 кг-с 19 дахин, юм бодож байснаа санахгүй байна, бас мэдэхгүй байна, гэтэл одоо бодлоор, сэдлээр, аашаар, ядралаар дүүрэн байна. Мэдэрч байна... Компорт зоне-с гарах цаг болсныг... өөрчлөгдөхийн өмнөх үеийг давчих юм бол замдаа гарна даа гэсэн, би чадна даа гэсэн бодлууд бас цувраастай. Энд байгаа хэрнээ тэндэхийг бодох би, бие одоо цагтаа байж огт чадахгүй байна. Ер нь бас бодоод байхад хэлсэн, бодсон зүйл тэр өдөр лүүгээ буцахаар гүйлгэж болдог бол яг тэр өдрийн санаж байсан юмаа аан энийг хийхээ мартсан юм байна гэж санахгүй юу, гэтэл тэгж болдоггүйгээс бичиж үлдсэн он сар, цаг хугацаа түр хадгалан үлдээж бичиж байж л өөрийгөө дүгнэхтэйгээ, тэр мэдрэмжиндээ хүрэхтэйгээ, өөрийгөө олохтойгоо болох мэт, тиймээс л би бичиж байгаа шалтгаан нь энэ байх... өөрчлөлтийн төлөө шаналж, басхүү цаг хугацаагаа үрж байж гэж нэг өдөр бодох болно. Бас тэр үедээ басхүү өөр өөрчлөлтийг хүлээчихсэн байх болов уу, ямар ч байсан хүснэ... эндээ

2016.07 сарын тухай /тэмдэглэнэ гэж амласандаа хүрье дээ өөртөө/

Image
Энэ жилийн 7 сар их тайван өнгөрсөн юм уу даа, урд жилүүдийнхээс... Онцын өөрчлөлтийн их давалгаа 4 сараас эхэлж, ажлаасаа гарна аа яг, гэдгээр эхэлсэн... Бас АНУ руу сургуульд хүсэлт илгээж, урилгаа авч, 8 сард визандаа орсон. Тэнцсэнгүй ээ... Бүх үйл явдлууд 7 сараас тойроод явчихав... " Хүн л өөрөө зүй тогтол бий " гэж итгүүлдэг гэж нэгэнтээ сонссон үг одоо сонстоно. Энэ жилийг яагаад ч юм 2013 онд би 2016 онд би маш сайхан байна аа гэж хэлж байсан юмсан. Тэр нэг 2013.12.31нд гэртээ харихаас халган, сэтгэл үймрэн тэнгист кино үзчихээд, гадаа нь хүүхдийн машин дээр жолоо татуулан хөгжилдөж байсан өдрөө хэлсэн үгээ энэ жилийн турш санан явна. Онц зүйл тохиолдоогүй байна /гэхдээ 2016.09.14-ны байдлаар шүү дээ/ Бас л зүй тогтол, урьдчилан хэлэх зөнгөө шалгаж буй хэлбэр байлгүй /нэг бодлын/ Энэ жил аашаа үзүүлээгүй олон хүндээ аашаа үзүүлж байгаа жил юм шиг байна даа, үгээ жолоогүй алдчихаад, араас нь хэдэн өдөр бодол болох юм. Гэнэн, томоогүй насаа өнгөрчихөөгүй юм ш