Posts

Showing posts from 2017

Сэтгэл санаагаа сэргээх гээд дэлгүүр хэсэв

За ямар ч байсан материалаа бүгдийг орчуулуулаад нэхэгдэж буй бүгдийг (эссэнээс бусад) өгөв. Тэгээд хүлээлт... Бүх зүйл нэн ялангуяа санхүү бүрдээгүй байгаа хэдий ч болсон хойно нь аяндаа бас бүрдэх байлгүй дээ гэж найдна... Тхх энэ дэлхийн хамгийн чухал зүйл нь найдах, хүлээх гэсэн хоёрхон зүйлд багтдаг юм шүү дээ гэж гүн хэлэв гээд дуусдаг шиг л монте кристогын төгсгөлийн үгс бас толгойд зурайна. Угийн сэтгэл санаа тогтворгүй байгаа дээр гээд өөрийгөө тайвшруулахын зэрэгцээ дотор болж буй шуургыг энд үгээр бичиглэн үлдээчихвэл бас тайвшрах буй за гээд л сараачив, бас өөрийгөө тайтгаруулах санаатай дэлгүүр хэсэж дуртай хоолоо идэх зэргээр янзан бүрийн арга хэмжээ аваад л байж байна дөө, өөр ч юмгүйдээ...гэхдээ арай бас мэдрэмжгүй худалдан авхлт хийсэн үү одоо бодох нь ээ, 3-ын 3 гахай шүү дээ гэдэг шиг 3-н өмд авчихлаа, би ч бас гуяараа дүбүүн хүн л дээ. Тийм болохоор таарсан дээр нь, олдсон нь дээр нь л гэсэн дээ ер нь... Худалдан авалт хийхдээ эмэгтэйчүүд сэтгэл санааны байдлаас бо

Найзын виз татгалзав

Чамгүй хугацаа зарцуулан, хамтдаа бүх материалыг нь хөөцөлдөн гүйсэн боловч тэнцсэнгүй. Аяллын зорилго тодорхойгүй гэсэн. Үзэмжээс үү, нээрээ юунаас болов... За гарах цаг хугацаа нь болоогүй байсан л гэхээс... Гэхдээ хариуг нь хараад чи тэнцээгүй байна аа, найзаа гэсэн чинь тиймүү, би угаасаа мэдэж байсаан, тэнцэхгүй гэдгээ. Ламд үзүүлсэн чинь эхний удаа тэнцэхгүй гэсэн гээд тайвнаар хариулаад утсаа тавьчихав... Би бас зүгэрр ч байхгүй чи тэгвэл визнийхээ мөнгийг үрэн байж хэлсэн үгийг нь баталж байснаас мэдээд яагаад мөнгөө хэмнэсэнгүй вэ, баахан бичиг баримт, хураамжны мөнгө гэж бас дуржигнуулаадхав...                                           😒 Гэхдээ нэг их холбоотой асуудал биш ч гэсэн, хүн амин хувиа боддогыг бас мэдэрсэн үйл явдал дараа дараагийн олон үйл явдлууд гэрчлэв. Ухаажсаар, урам хугарсаар, урагшаа зам замаа өөрийн зөв гэснээ даган гэлдэрсээр... Зам огтлолцвол нийлэхээс биш, заяагаараа нийлдэггүй ажээ...

Хуримтлалын ашиг тус

Миний хувьд би хуримтлалгүй л дээ, энэ жил хуримтлал үүсгэж байсан бол тэгэх байсан ингэх байсан байх даа, эсвэл даанч яав даа гэж халаглах жил байх чинь ээ. Хувьцаа тарааж байсан үеийн хүүхэд юм болохоор багад надад хувьцаа өгснийг хотш банкинд өгөөд дампуурч гэнээ, харин арай сургууль соёлын мөр хөөж байх насанд минь аав ээж 2 минь хас банкинд дүү бид хоёрт хадгаламж нээснээр хуримтлалтай монгол хүн болох эхлэл тавигдсан болно. Бас яасан даанч би өвдөөд хагалгаанд орохдоо өөрийнхийгөө 18 нас хүрээд ашиглав. Харин хүнээс гуйсангүй, өөрсдөө аргалсандаа хуримтлуулж байсны ач гэсээр аав ээж хоёр минь их баярласан юм даг. Би ч ялгаагүй зүв зүгээр хөлтэй болсондоо одоо ч баярладаг юм. Харин хааяахан л өөрөө ингээд төрчихсөн юм шиг бас маяглана аа. Зүв зүгээр л хөлтэй болчихвол үргэлж платье, юбка өмсөнө гэж бодож байсан ч санаснаар болоогүй л явна. Өмдөндөө үнэнч... За тэр яахав, харин дүүгийнхээ 18 хүрдэг жил их сургуульд орох нь зэрэгцсэн тул нэг жилийнхээ түрээслэж амьдрах зардал болгос

Ногоон картанд бүртгүүлчихэв...

Өөртөө найдаад элчинд ороод тэнцээгүй тул, өрөөлд найдаад гэх үү, азанд итгээд бүртгүүлчихэв... Ирэх 5 сард хариуг нь хүлээгээд орхиё доо Мэдэхгүй ээ, нэг сэргээд л нэг болиод л зүгээр л урсгалаараа явахад цаг хугацаанд найдаад хичнээн сар өдрүүдийг ч өнгөөчихөв дөө...

Ажлаа санаад байгаа юм байх даа хөөрхий

Би яагаад ч юм олон ажил сольсон хүнд атаархдаг гэх үү, нэг л тэр хүн өөр олон кейстэй учирсан, юм юм үзсэн байх даа гэдэг өнцгөөр нь арай илүү, ИЛҮҮ гэж хардаг байлаа... Энэ бол дөнгөж ажилд орсон үеийн сэтгэгдэл байсан бол одоо арай сонирхолтойгоор өнгөрөөж дээ гэсэн шүү бодчихсоон сууж байдаг. Учир нь тэр хүмүүс аягүй нухацтай ханддаг болчихсон, стресс менежментээ зохицуулаад сурчихсан, ажлын харилцаанаас илүү хувийн амьдралаа нэгд тавьчихсан буюу надад юу чухал гэдгээ олчихсон юм шиг санагддаг шүү. Би ажлын гараагаа эхлээд басхүү удсан байна. Гарах их эвгүй байсан ч нэг л амьдралын темпээ өөрчлөх хүсэл, залхсан ядарсан байсан нь ч давамгайлан юм юм л зэрэгцэн гарсан даа. Сурахыг их хүссэн бас дороо хүслээр болдоггүй юм байна. Өргөдлөө өгөөд 1 сарын дотор л ажлаа хүлээлцдэг бусдын дэргэд 3 сар хагас ажлаа хүлээлцсэн. Хүмүүсээс нэлээн дөлсөн, бүгд л хөөх чи гарах гэж байгаа юм уу? Яагаад, юу хийх гэж байгаа юм бэ? Гэсэн асуултаар булуулсан. Одоо тогтсон ажилд ороогүй ч мэргэжлийнхээ

Эргэлзээгээр дүүрэн өнгөрөх өдөр хоногууд

Яах эсэхээ шийдэж чаддаггүй ээ, бэдэрсээр л явна...  Өөртөө амралт өгөөд байгаа ч жинхэнэ амралт гэдэг биеэ амраах биш, тархиа ажээ... Хөдөө гэртээ тэрийхээрээ тэрийв. Эмээдээ жаахан туслав, гэрийн ажил тэр тусмаа хөдөөний ажил барагдадгүй ажээ. Гэвч сэтгэлд дараастай шийдэж чадахгүй байгаа асуудлуудыг биеийн хүчээр туулна гэж үү? Тархины бядаар, дэвэргэн сэтгэлээр, цоглог нүдээр давах ч юм шиг ээ... Үргэлж бодлогоширох нүд минь бүүр жижиг дээрээ жижигрэх нь ээ... Бууриа олохгүй л нисэх бодол, хүсэл тархиа сэт татан хөөрөх гэтэл бэрхшээл болох санхүүгийн эх үүсвэртээ түүртээд л байна.  Оюутан биш, ажилчин биш статуст түрхэн зуур шилжээд буй тул хэнээсээ авах вэ дээ хө, со дахиж нэг мордоё уу гэтэл чангарсан сурагтай, журмын нэг нөхөр минь өөрийнхөө санхүүг босгох жаалхан мөнгө олоод ирэе гэсээр дарга, өвөө 2 доор очих визээ самбаачласаар азаа үзэв, ёндоо... Эгч сурдаг, төгслөө, хонхны баярт нь очих юм, гэр бүлийн бахархал гэсээр хар ажил хийхээ хөөрхөн аргалсан ч мэдээж ширээний ажлаа

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ

Image
Найзуудын хэрэг ядал бүтээд гоё байна аа, өөрөө юм шиг л догдолж баярлаж байна. А орон бүтэж С орон бүтсэн сайхан мэдээнүүдтэй. Би нь харин С орноо бүтээчихээд ирсэн, А орон руу явах зорилго төслийн шатандаа явж байгаа бөлгөө. Хамт зөндөө зөвлөж аль альныг нь бүтээчихсэн болохоор баяр хөөрөөр дүүрэн байна аа, гоё байна өө, хааяа ийм сайан өдрүүд бас байдаг гэдгийг марттал би нь нам тайван байсаар л байна аа, их бодлогоширлын явцтай, номнуудыг машиндсаар гүүдрийдсээ хөтөлсөөр толгойдоо маш том зүйлий зурагланхан л байна. Хүсэл биелтүгэй :-)

Хүнд ухаан суух нас гэж байдаг уу?

Image
Тодорхой насанд хүрээд өөрөөр хэлбэл 18 нас хүрээд насанд хүрлээ гэж заадаг ч хүүхдийн гэнэн хонгор дүрсгүй бодлууд дагаастай чигээр. Айдас хааяа хуралдан, ичимхий зан надтай хөтлөлцсөөр салахгүй л явна. Дараа хийнэ гэж хадгалж хураасан юм их болохын хэрээр хийж хомслох нь байтугай нэмсээр. Болоогүй байна хэмээн хураасан зүйлс, эзэмшсэн боловсролоо голон холыг харсаар... Тогтох нас гэж байна уу, хүүхэдтэй болоогүй, хүнтэй суугаагүй болохоор дэгэж дэрвэсэн хэвээрээ л байна уу даа, тэгээд боллоо ч дахиад л бас амьдралын аар шаахар асуудалд ээрэгдэхдээ хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулан бас л болоогүй байна гэх үү хэзээ хэзээ нэг сэтгэл тогтдог юм бол оо?

Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг

Image
Би тийм их бардам хүн биш л дээ, зөрүүд ичимхий зан минь л бардам төрхийг гаргадаг юм уу, мэдэхгүй юм. Өнөөдөр бодоод л байлаа, бодоод л байлаа... Нэг найздаа гомдсондоо,өөрийгөө буруутгах уу, түнийг буруутгах уу, эсвэл нөхцөл байдлыг буруутгах уу гэж... Яахав хэнд ч тал алдахыг боддоггүй, хүссэн ч тэрийгээ гаргадаггүй нэг найз минь л аварлаа. Энэ маргалдаан, гоморхол, зөрсөн үйлдлээс, сөрсөн ярианаас... Ирээд зурхай апп ерөнхийдөө хаа нэг юу билээ гэж хардаг апп харин намайг цочиотол авдаг байна шд, матрын ордны өчигдрийн зурхайг уу, скрийншотдох гэсэн өнгөрчихчээ, цаг явсаар л маргааш гэдэг өдөр гарч... Тэгвэл өнөөдөр би яах бол? Маргаан яагаад гарсан гэхээр гуйсантай холбоотой байх нь нөгөөдөх маань гуйлгуулсан байх нь... Найзуудын хайчаас байх нь үндсэн асуудал... За амьдрал үргэлжилсээр л...

Өөрчлөлт ( энэ үгэнд ямар их дуртай болоод байна аа)

Ноднин жил надад ихийг ухааруулжээ... Өөрчлөлтөнд сургахын хажуугаар өөрөө өөрчлөгдөх эхлэлийг ч тавьсан гэж хэлж болохоор... Өөрөө хэрэгжүүлж цаашид үргэлжлүүлэхийг хүснэ. Өөрчлөлт гэдэг басхүү цэгцлэхийн ухаан юм болов уу, бодлоо цэгцлэж, үйлдлээ хийхийн нэр байх магадгүй. Энэ өөрчлөлт бол зуршилаа өөрчлөхийн нэр. "Шинэ зуршилаас шинэ хүн" уриан дор тус өөрчлөлтүүд явагдах болно. Үр дүнгээ хуваалцахыг хүслээ. Мөн өөрийнхөө өөрчлөлтийг бусдад, өөртөө архив үүсгэхээр хөтлөв Өөрчлөх зүйлс 1. Фб хаягаа цэвэрлэх / таних танихгүй хүн олныг нэмсээр яасан олон хүний таньдаг болоо вэ, дагж дагалцсаар ёстой л нэг онигоо гэхүү үнэн гэхүү, 9/1-нд хүүхдүүдийг нь, 2/14-нд хайртыг нь, цагаан сараар идээ ундаа гэрийг нь, баяруудаар ажлынхныг нь харсаар өөрийнхөө л цагийг үрээд байх юм, гэтэл тэдгээрийг үзэж байхдаа би хамт байгаа хүмүүсээсээ төдий хэмжээгээр цагаа хумсалж байна/ Үр дүн: 130 хүн болгов 2. Твиттер уншингаа яасан олон зүйлтэй санал нийлж фав дараав, тэдгээрээ тэр үедэ

Солонгос явсан түүх ( 1-р хэсэг)

Ажлаасаа маш их залхсан байсныг ч хэлэх үү, сурахыг маш их хүссэн байсныг ч дурдах уу... Ямар ч байсан тэвчээрийн хязгаар минь тэр ажлын мест дээр хүрээд ажлаасаа би гарлаа... Гарахын өмнө солонгос явахаар төлөвлөн 2 найзтайгаа виз мэдүүлэв, ажиллаж буй хүнд их хялбархаан виз гарчих юм хойно визээ даруулан авав, бусад орны виз хүндийг хэлэх үү, америкаас татгалзсан хариу авсандаа жаахан сэтгэл дундуурхан байсан тул бас хэрэндээ яах бол гэж эмзэглэсээн хө ( Солонгост 3 сараар зорчигчдын групп) ээс олон мэдээлэл авч монголчуудын гарах хүсэл эрмэлзлэлийг харж байлаа. Зорилгоо солонгос явахаар төлөвлөсөн залуус ч чамгүй олныг харсаан, 10 жилээ төгсөж байж л ахаа эгчээ би солонгос явах зорилготой та нар надад туслаач, эсвэл явахыг хүссэн хүмүүсийн сэтгэлзүй дээр шаардлага дээр тулгуурласан бизнес ч чамгүй тогтож, хуурахдаа хужрч нэгнээ мөлжсөөр байгаа дүр зургыг өчнөөн харж болох группээс чамгүй ихийг мэдэж гарсан болно. Их тус болсоон, энэ группт байгаа хүмүүс нэг нэгэндээ байнга асуусан х

Амьдралдаа эрс шинэчлэл хийсэн нь

Би гэгч нөхөр болбаас хүссэн зорилгодоо дөхсөө, газар хороож л явна, 10 сард бачууран байсан бол одоо гарчихсан, нэлээн хол, бас үсээ тайран тайран хуссан, бүүр давуулан 8дахаа... Өмнө нь өөрийн үс хэрнээ л аштайхан үстэй явдаггүй байсан бол одоо 2 төрлийн сонголтот үстэй, урт буржгар, богино тэгшхэн... Ашиглахгүй болбол молпедиагийн залууст өгнө өө, явуулнаа ер нь (хэсэг хазайв) Харьд гарав, ажил хийв Олон зүйл үзэж сонирхон яахав ээ шоглоомоор салбартаа ажиллаж байгаад ирэв (энийг бичвэл мөнхүү их юм болно, энэ сардаа багтааж бичнээ) бас найздаа туслах зорилгоор дахин хилийн дээс гарав. (үүний талаар ч бас бичнэ) Хүнд багахан зүйл ч ямар их сургамж, бас бодогдуулах зүйл нэмдэг юм бэ, харьцуулалт хийж үзэж жаахан жаахнаар ухаажиж л байна... Одоо амраад байна уу, судалгаа хийгээд байна уу, амжуулна даа хийнэ дээ гэж бодож явсан зүйлсийнхээ листийг хороож л явна... Дараа гэсэн юм болгон дараа байдаггүйг мэдэрч л байна дөө...