Posts

Showing posts from April, 2017

Солонгос явсан түүх ( 1-р хэсэг)

Ажлаасаа маш их залхсан байсныг ч хэлэх үү, сурахыг маш их хүссэн байсныг ч дурдах уу... Ямар ч байсан тэвчээрийн хязгаар минь тэр ажлын мест дээр хүрээд ажлаасаа би гарлаа... Гарахын өмнө солонгос явахаар төлөвлөн 2 найзтайгаа виз мэдүүлэв, ажиллаж буй хүнд их хялбархаан виз гарчих юм хойно визээ даруулан авав, бусад орны виз хүндийг хэлэх үү, америкаас татгалзсан хариу авсандаа жаахан сэтгэл дундуурхан байсан тул бас хэрэндээ яах бол гэж эмзэглэсээн хө ( Солонгост 3 сараар зорчигчдын групп) ээс олон мэдээлэл авч монголчуудын гарах хүсэл эрмэлзлэлийг харж байлаа. Зорилгоо солонгос явахаар төлөвлөсөн залуус ч чамгүй олныг харсаан, 10 жилээ төгсөж байж л ахаа эгчээ би солонгос явах зорилготой та нар надад туслаач, эсвэл явахыг хүссэн хүмүүсийн сэтгэлзүй дээр шаардлага дээр тулгуурласан бизнес ч чамгүй тогтож, хуурахдаа хужрч нэгнээ мөлжсөөр байгаа дүр зургыг өчнөөн харж болох группээс чамгүй ихийг мэдэж гарсан болно. Их тус болсоон, энэ группт байгаа хүмүүс нэг нэгэндээ байнга асуусан х

Амьдралдаа эрс шинэчлэл хийсэн нь

Би гэгч нөхөр болбаас хүссэн зорилгодоо дөхсөө, газар хороож л явна, 10 сард бачууран байсан бол одоо гарчихсан, нэлээн хол, бас үсээ тайран тайран хуссан, бүүр давуулан 8дахаа... Өмнө нь өөрийн үс хэрнээ л аштайхан үстэй явдаггүй байсан бол одоо 2 төрлийн сонголтот үстэй, урт буржгар, богино тэгшхэн... Ашиглахгүй болбол молпедиагийн залууст өгнө өө, явуулнаа ер нь (хэсэг хазайв) Харьд гарав, ажил хийв Олон зүйл үзэж сонирхон яахав ээ шоглоомоор салбартаа ажиллаж байгаад ирэв (энийг бичвэл мөнхүү их юм болно, энэ сардаа багтааж бичнээ) бас найздаа туслах зорилгоор дахин хилийн дээс гарав. (үүний талаар ч бас бичнэ) Хүнд багахан зүйл ч ямар их сургамж, бас бодогдуулах зүйл нэмдэг юм бэ, харьцуулалт хийж үзэж жаахан жаахнаар ухаажиж л байна... Одоо амраад байна уу, судалгаа хийгээд байна уу, амжуулна даа хийнэ дээ гэж бодож явсан зүйлсийнхээ листийг хороож л явна... Дараа гэсэн юм болгон дараа байдаггүйг мэдэрч л байна дөө...