Posts

Showing posts from October, 2019

2019.07 сар буюу ээлжит 7 сарын миний өөрчлөлт

Жил жилийн 7 сард өөрчлөлт ордог гэж нэгэнтээ дуугарч байсан санагдана. /эртний бичлэгтээ/ Энэ жилийн 7 сард ажлаасаа чөлөө аваад шинэ ажилд боловч, хуучин удирдлагынхаа дор ажиллах болсон. Манай хуучин удирдлагын темп миний темп яг таардаг гэх үү дээ. Удирдах арга барил загнах тушаах биш эвээр болон итгэл дээр явдаг нь ихэд таалагддаг билээ. Мэдээж шууд шууд хэлээд яриад асуудлаа шийдэх нь амар байдаг юм. Бас захирал, эрэгтэй хүн тэр хүний өмчийн мэдэл гэсэн дээ нийтлэг үзэгдэх хараалын үг хэлдэг удирдлагуудтай ижил. Нахалны талдаа арай орохгүй ч бас хэл ярианы байдалд бол хараалын үг хэдэнтээ тохиолдоно. Биеэр жижиг ч бэлчээр томын зэрэгцээ орос школьтой буюу Арменд өсөж өндийсөн учраас орос стиль үзэгдэнэ.  За тэгээд ажиллах санал 4 сарын сүүлээр тавьсан бөгөөд би тэр үед шалгалтандаа бэлдэж эхлэх гээд чөлөө авсан байдалтай байлаа. Хамгийн инээдтэй нь гэртээ байгаа биз дээ гээд хүргэж өгөх үед бантсандаа тийм гэж хэлээд гэрийнхээ гадаа буусан байдаг юм. Үнэндээ тэр үед байрны т