Posts

Showing posts from December, 2019

30 нас хүрлээ еээээээх

Нас явсаар.... ганцаараа... хүнтэй суугаач гээд тал бүрээсээ хэлүүлсээр... хүнтэй суудаггүй...ажил... бас дахин ажил гээд л ... нас явсаар...сургуулиа төгсөөд 8 жил болчихож... Гэхдээ нэг их сонин настргүй байсаан, хөөрцөглөсөнгүй, гунигласан. Олон зүйлийг би амжуулж амжилгүй 30 хүрчихсэн юм шиг мэдрэмж. 31 насандаа бас юу мэдрэх бол? Би цаашид хэдэн жил амьдрах бол, дахин 30 жил амьдрах болов уу? хэхэ 60 хүрчихсэн 61 хүрээд нас барвал тэтгэвэрт лав гарахгүй нь ээ гэж бодоод мушийсан уруул минь. Тэтгэврийн нас 89 оныхны хувь 61 нас 9 сартайдаа гарах юм билээ гээд нэг л хараад тогтоочихсон, мухрын мухар дахь бодол ил гарч бодож бас мушийхад хүргэсэн. Ийнхүү 30 настай ганц бие зөндөө их бүтэлгүйтдэг мөртөө сэргээд л босож бэдэрч буй бүсгүй заяа минь, чи 30 хүрчихлээ. Одоо бага алдаж, илүү ихийг бүтээх нас... 1 жил юу юуг хийж бүтээчихсэн байх болоо гэхээс тэсэн ядан хүлээж байна шүү.            /үргэлжлэл бий. 31 нас хүрээд энэ хугацаанд юу юу хийснээ дүгнэнэ лол/