Posts

Showing posts with the label Оюутан цагаа гэж...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Image
Хүний эрх, эрх чөлөө \ эссэ \ Хүний эрх, эрх чөлөө хэмээх ойлголтыг мэддэггүй балчир ахуй цагтаа би Хятад орон хийгээд түүний ард иргэдийн тухай сонсоод ямар хэцүү нөхцөлд аж төрдөг ч юм бэ дээ, би ямар азаар монголд төрсөн юм бэ? хэмээн тэдний тухай анх олж сонсоод, нэгэнтээ тэдний өмнөөс гашуудаж бас өөрийнхөө хувь заяанд их баярлаж билээ... Харин одоо бол энэ тухай ойлгодог, гадарладаг болжээ. Тэр их ард түмнийг сайн хууль, дүрмийн дор хүчлэн барихгүй бол хожим гарах сөрөг нөлөөг нь эрт ухаарч харсан “Хятад хүн”-ий ухаан гэдэг агуу боловч хүний эрхийг үнэндээ гишгэсэн нь сэтгэл сэрдхиймээр... Ингээд бодохоор хүний эрх хэмээх ойлголт нь хэдий үеэс дэлгэрч хүмүүсийн ухамсарт шингэсэн юм болоо? Юутай ч түүхийн хуудснаас сөхөе МЭӨ 5-6 зуунд эртний Афин, Ромд хүний эрхийн тухай анхны үзэл санаа бий болж, харьяатын зарчим үүссэн нь дэвшил, эрх чөлөөнд хүрэх томоохон алхам болж, түүхийн 3 үеийг хамрахуйц их өөрчлөлт гарч өнөөг хүртэл улам боловсронгуй болсоор байса...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

4 жилийн өмнө хичээл дээрээ бичиж байсан эссэ... хэхэ архиваасаа гаргая даа. За ийм эссэ Санхүүгийн систем түүний гүйцэтгэх үүрэг /эссэ/ Хүн болгон өдөр тутмын амьдралдаа санхүүгийн янз бүрийн асуудалтай тулгарч түүнийг зохицуулж байдаг. Уг санхүүгийн гол бүрэлдэхүүн нь мэдээж мөнгө хэмээх арилжаа солилцооны хэрэгсэл юм. Ингэхлээр чухам мөнгө гэгч юу вэ? гэсэн асуулт урган гарч ирнэ. Мөнгө нь бараг хүн төрөлхтөн хэл амаа ойлголцож эхэлсэн үеэс буюу өөртөө хэрэгтэй зүйлсээ нөгөөгөөр сольж авч хэрэглэх тухайн үед л үүссэн гэхлээр түүхийн бараг бүхий л үед өнгө төрхөө өөрчлөн хүмүүсийн төлбөр тооцоо гүйлгээний хэрэгслийг орлож ирсэн байна. Одоо ч гэсэн мөнгө үнэ цэнээ алдахгүй байсаар л байна. Амьдрал юун дээр тогтдог вэ? гэсэн асуултанд хүмүүс голдуу мөнгөн дээр, хайран дээр, итгэлцлэл дээр гэж хариулдаг ч дийлэнх нь мөнгөн дээр гэж хариулдаг. Амьдрал мөнгөн дээр тогтдог эсэх нь маргаантай ч санхvvгийн систем хvмvvсийн итгэлтэй маш их холбоотой нь тодорхой юм. Энэ итгэлцэлийг ...

Их сургуульд амжилттай суралцах төлөвлөгөө

Image
Их сургуульдаа амжилттай суралцах зөвлөгөө * Өдөр бүр өглөө эхний цагийн өмнө хоосон цаасан дээр өглөөнөөс эхлээд унтах цаг хүртлэх цагуудыг бичнэ. Хичээлийн цаг, хоолны цаг, хүнтэй уулзах цагууд болон тухайн өдөр заавал хийх зүйлсээ бичиж тэмдэглэх * Цэвэр цэмцгэр хувцаслах- яагаад гэвэл тэр өдөр бохир хувцасвал анхаарал сайн төвлөрөлгүй хувцсандаа анхаарах * Амрах цагаа ч мөн төлөвлөх * Өдөрт 1 л удаа найзтайгаа хамт хооллох * Биеэнд тэжээллэг хоол хүнс идэх * Хангалттай унтаж амрах * Цаг гарвал л унтахаас татгалзах * Өдөрт унтахгүй байх * Шөнө заавал унтах * Шалгалтын өмнөх өдрөөс шалгалтанд бэлтгэхгүй байх * Судалгаа шинжилгээний лабориторт цагийн ажил хийх * Эртний найзуудтайгаа холбоотой байх багадаа л гэхэд сард нэг удаа * Өдөр бүр сонин унших * Өрөөгөө цэвэрхэн байлгах * Орой унтахын өмнө 30 минутын өмнө маш сайхан амрах * Үргэлж инээ * Ямар ч ажилтай байсан спортоор хичээллэх * Дотуур байранд амьдардаг бол унтах идэхдээ л ийшээ зүглэ, тэгэхгүй бол хайран цаг...

Уйдах завгүй оюутан цаг минь баяртай... баяртай...

Image
Баяртай... миний амьдралын 4 жил оюутан сайхан цаг минь байлаа. Хожим байнга дурсан санах, санагалзах тэр л өдрүүд надаас холдон явсныг ухаараад л тэмдэглэл бичээд суун. Ажил амьдрал одоо л эхэлж байна даа... гэж хөнгөн гуниг төрүүлэн, өнгөрөн одсон тэр л нандин үеүдийгээ дурсан санан суухаас. Хожим амьдралаас явахдаа бүүр их гуниглах болов уу? мэдэхгүй юмдаа. 4 жил суралцаад нэгэн насны амьдралынхаа турш нөхөрлөх сайхан найзууд, 40 жил хоолоо олж идэх мэргэжилийг эзэмшин гарчээ. Элдэв цол гуншин үүрч хэн нэгэн шиг энгэрээ дүүргээгүй ч хоосонгүй, муугаар дуудуулан хэн нэгний нүдний гэм бололгүй үдсэн хөгжилтэй хөөртэй, баяртай гунигтай дурсамжтай үе минь...Би чамд хайртай...