Дахин өөр орчин...

...Уг нь зөв сонголт, миний байх орчин энэ мөн байна даа гэж бодож байтал бас биш байсан бололтой. Одооны энэ сонголтоо зөв бурууг ч дүгнэхэд одоо болоогүй бололтой. Цаг хугацаа л харуулах байх даа. Юу ч гэсэн ажлын туршлага хуримтлуулахыг юм сурахыг л урьтал болгоё. Хүний занг харгалзан үзэхгүйгээр тухайн хүнээс юуг сурах, хэрхэн know-how-дож "мундаг" болох вэ гэдэгтээ л анхаарал хандуулая даа...
Ээж намайг зэмлэсэн "ажил хийж үзээгүй байж байж, битгий шил гол" гэж... Үнэн л байх. гэхдээ эртхэн хүмүүсийн цаг нарыг алдаж, итгэлийг нь олоогүй байгаа дээрээ холдсон нь дээр байх... Миний бодлоор хүн ажил дээр хэд ч унаж босч сольж солигдож болно гагцхүү энэ нь "ханийн" хувьд байж болохгүй. Үүн дээр л алдаж болохгүй байх... Амьдралын зам урт хойно доо...юу тохиолдохыг цаг хугацаа харуулах биз ээ...

Comments

Popular posts from this blog

Миний амьдралд тааралдсан, намайг өөрчилсөн 3 Болороо эгч

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

2019 оныг дүгнэхүй..