Өлзийтөгс- "Тэнгэрт ургадаг модод"

Өвдөг дээрээ гараа зөрүүлж тавиад
Өдөржин би цаг хугацааг хүлээв
Үүрэглэн тонгойх бөгтөр морины дүрээр
Үүдэн дээр минь ирчихээд хүлээж байсныг мэдсэнгүй

Цаг хугацаа надаас хорин насыг минь хулгайлж
Царайлаг нэгэн охинд харамгүй бэлэглэж орхив
Цасны өнгөт бошинзоор минь жаалхан түүнийг гоёхдоо
Цантай харц орхин нүдний гал бөхөөчихөв

Цонх түшин элгээ тэвэрч зогсоод
Цохилох цаг хугацааг өдөржин би хүлээв
Холд одох хүслэнт аянчны дүрээр
Хаалган дээр минь ирчихээд хүлээж байсныг мэдсэнгүй

Одоо надад тэр юу бэлдсэнийг мэдэхгүй
Орох үүдэн дээр минь л аяны богцоо задална
Охин, хүү, эсвэл эхнэр хүний гоёл,
Оройтсон дурлал, эсвэл тарианы ганц үр...

1994 он.

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Миний амьдралд тааралдсан, намайг өөрчилсөн 3 Болороо эгч

БНСУ зориод баригдаад ирсэн байдаг юм. Ай амьдралаа гэж...жилийн ой дээрээ нууцаа дэлгэв шүү