Posts

Showing posts from 2019

30 нас хүрлээ еээээээх

Нас явсаар.... ганцаараа... хүнтэй суугаач гээд тал бүрээсээ хэлүүлсээр... хүнтэй суудаггүй...ажил... бас дахин ажил гээд л ... нас явсаар...сургуулиа төгсөөд 8 жил болчихож... Гэхдээ нэг их сонин настргүй байсаан, хөөрцөглөсөнгүй, гунигласан. Олон зүйлийг би амжуулж амжилгүй 30 хүрчихсэн юм шиг мэдрэмж. 31 насандаа бас юу мэдрэх бол? Би цаашид хэдэн жил амьдрах бол, дахин 30 жил амьдрах болов уу? хэхэ 60 хүрчихсэн 61 хүрээд нас барвал тэтгэвэрт лав гарахгүй нь ээ гэж бодоод мушийсан уруул минь. Тэтгэврийн нас 89 оныхны хувь 61 нас 9 сартайдаа гарах юм билээ гээд нэг л хараад тогтоочихсон, мухрын мухар дахь бодол ил гарч бодож бас мушийхад хүргэсэн. Ийнхүү 30 настай ганц бие зөндөө их бүтэлгүйтдэг мөртөө сэргээд л босож бэдэрч буй бүсгүй заяа минь, чи 30 хүрчихлээ. Одоо бага алдаж, илүү ихийг бүтээх нас... 1 жил юу юуг хийж бүтээчихсэн байх болоо гэхээс тэсэн ядан хүлээж байна шүү.            /үргэлжлэл бий. 31 нас хүрээд энэ хугацаанд юу юу хийснээ дүгнэнэ лол/

Шинэ ажлын хамт олны тухай

10 шижигнэсэн залуучуудтай ажиллаж байна даа. Нэг ижил шинж нь тэд бүгд тамхи татдаг би тэрэнд нь дургүй учир нь анх орсон цагаас хойш тамхины утаа нь үсэнд шингээд байнга угаасаар үс маань ч тун урт ургаж байна даа... цүцүцү... Эхний залуу манай ГЗ иргэн Э Эхнэр, 2 хүүхэдтэй, зан нь яг жоохон хүүхэд шиг, ГЗ байж үзээгүй санагддаг ч үгүй бололтой, миний мэдэхгүй олон туршлага түүнд бий юм шиг байна лээ. Хоёр дох залуу иргэн Б Эхнэр, хүүхэдгүй юм шиг хэрнээ манай хүү гэж азаартсан тул би түүнийг хүүхэдтэй гэж бодож байна. Иргэн Э-тэй ярихдаа хүүгийн сургалтын төлбөр гэх шиг болсон. Гүйлгээ ухаан сайны зэрэгцээ худлаа хэлбэр санагддаг. Ингэхэд би өөрөө ямар ч хүн юм тэ, хүн хүн дүгнээд л... гэхдээ л гаргаж ил тавихгүй бол бачуураад байна өө... Уран зураг цуглуулдаг, шүлэг бичдэг гэсэн. Аав нь зохиолч боловч лав миний дуртай зохиолч биш. Ямар бизнес хийх үү гэж шалгаадаг түүнд өөр санаа бий л байх. Бас эрэгтэйчүүд хоорондоо уулзаж ярилцахаараа хүүхэн л ярьдаг бололтой, яг эмэг

2019.07 сар буюу ээлжит 7 сарын миний өөрчлөлт

Жил жилийн 7 сард өөрчлөлт ордог гэж нэгэнтээ дуугарч байсан санагдана. /эртний бичлэгтээ/ Энэ жилийн 7 сард ажлаасаа чөлөө аваад шинэ ажилд боловч, хуучин удирдлагынхаа дор ажиллах болсон. Манай хуучин удирдлагын темп миний темп яг таардаг гэх үү дээ. Удирдах арга барил загнах тушаах биш эвээр болон итгэл дээр явдаг нь ихэд таалагддаг билээ. Мэдээж шууд шууд хэлээд яриад асуудлаа шийдэх нь амар байдаг юм. Бас захирал, эрэгтэй хүн тэр хүний өмчийн мэдэл гэсэн дээ нийтлэг үзэгдэх хараалын үг хэлдэг удирдлагуудтай ижил. Нахалны талдаа арай орохгүй ч бас хэл ярианы байдалд бол хараалын үг хэдэнтээ тохиолдоно. Биеэр жижиг ч бэлчээр томын зэрэгцээ орос школьтой буюу Арменд өсөж өндийсөн учраас орос стиль үзэгдэнэ.  За тэгээд ажиллах санал 4 сарын сүүлээр тавьсан бөгөөд би тэр үед шалгалтандаа бэлдэж эхлэх гээд чөлөө авсан байдалтай байлаа. Хамгийн инээдтэй нь гэртээ байгаа биз дээ гээд хүргэж өгөх үед бантсандаа тийм гэж хэлээд гэрийнхээ гадаа буусан байдаг юм. Үнэндээ тэр үед байрны т

Мэдрэмжээ шүлэг болгон тэрлэв лол

Тэврэлтээр дутагдах миний бие Тэсгэл алдсан таны тачаал Уруул уруулаас зугтсан мөч Уурласан ч тэвчсэн миний үйлдэл Харамсахгүй байгаа ч Харамладаг болмооргүй байна Ханаж цадахгүй их тачаалд нэвтэрмээргүй байна Хайргүй сексийш тэвчдэг учраас Хачин үйлдэл хийсэнгүйдээ бахархаж байна өөрөөрөө Гурван цагт унтсан ч зургаан цаг хүртэл Гурван цаг, урт хугацаа байлаа сэрүүн таны тэвэрт Гар, уруул, хөл шүргэлцэх, бас таны үнэр Гараараа уруулаараа биеэрээ хумигдан агших миний бие Таны мэдэлд тэврэгдсэн бие л Тэврэлтийн хүслийг минь нөхөж, сэтгэл ханав Тиймээ, би тэврэлтээр л дутаж байж Харин таны сэтгэл ханасангүйдээ Хайр байхгүй ч тачаал үлдчихсэн Ах гэсэн хүндлэлийн зураасыг Ахиж битгий даваарай даа Эхнэрээ хуураад эрчүүдийн сэтгэлд Ээ юу үлдчихдэг юм бол? Эргэж харах нүүртэй үлдэхийн тулд Эм би гүрийв, ах минь... Тэрнээс биш таньд сайн ч Тийм их зүйл хүсмээргүй байна Тэр эмэгтэйд нүгэл болж Тэнэгхэн өөрийгөө тарчлаамааргүй байна... # тулгаах

Эрэгтэй хүний талаар ойлгохгүй байгаа өнцөг

Эрэгтэй хүний далдын далдад байдаг атгаг санаа нь тэр эр, эхнэртэй хүүхэдтэй байсан ч хамаагүй 1 шөнийн явдалд үнэн дуртай байх юмаа. Эсвэл тэвэрч унтах, өөрийнхөө хэр хэмжээнд энэ хүний хязгаарт нэвтрэх вэ гэдгээ заавал нэг үзэж байж санаа амардаг хүн юмуу хаашайн. 5 жилийн зайтай 2 удаа яг ижилхэн эрэгтэй хүний халдлагад өртөв. Би хэзээ ч тэр хүнд өөрийнхөө байгаа байдлаараа дуртай байгаагаа илэрхийлээгүй байтал, бас энэ нь амралтанд тохиолдох нь, бас олон хүнтэй гөөхийдөж унтаж байхад тохиолдох нь элбэг юм уу? Үгүй ээ, ингээд бодсон чинь 2 биш 3 болж таарах нь. Илэх, гараа явуулах, тэврэх дараа нь дахиж гараа доош явуулах. Миний хариу үйлдэл нь гарыг нь барих, хөөе ингэж болохгүй гэж анхааруулах, барьцалдан тэмцэлдэх, цохих, өшиглөх, тэгээд өглөө болохыг хүлээн дуг хийхгүй байх, эсвэл өөрөө босоод байраа эзлээд суух газар олон өглөөг хүлээх... Маргааш нь юу ч болоогүй царай гаргах, бүүр яг жүжигчин энэ эрчүүдийн төлөөлөгчид нь, бүгд биш ч яагаад ийм авир гаргадаг юм бол? #бэлгийнда

Үүрээ олоогүй л нисэн буугаад л явна...

Би хэзээ нэг тогтох бол? Дандаа нэг хуйсагнах сэтгэлийг яалтай. Ажил, хүмүүсийн харьцаанаас болоод л урваж шарваад шалчигнаад унах юм. Гэхдээ дотроо шүү, царайн дээр харагддаг эсэхийг мэдэхгүй юм. Одоо л нэг хүсэн хүлээж байсан хөдөлмөрийн таатай нөхцөлтэй ажил гэж бодож явсан юмсан... цүцүцү Би ихийг хүссэн гэж үү дээ, хагассайн өдөр амрахыг, тэр өдрөө дуртай зүйлээ хийхийг, суралцахыг, хөгжихийг л хүссэн юм. Гэвч яасан гээч, байнга ажилтай. Амралт нөүүү, шөнө ч нөүү болсон юу гэхлээр энэ сард 2 өдөр хоносон байх нь... Бас амралтын өдөр амарсан чинь тэр өдөр маш урт санагдсаныг яана. Илүү цаг нөүү тэр бол үнэн бачууруулах гэж байгаа. Бас ажил дээрээ англи хэлгүй хүн нь би байхаваа, бусдыг хань татахаа байя аа, тэгээд загниулнөө, тэр нь юмаа үдээгүйнхээ төлөө, хэд хэдэн удаа... одоо хурцадмалын хурц асуудал руу шилжсэн байна... үл тоосон гэсэн асуудалд ороод хүнээр муухай харуулаад л явна. Бага залуу насандаа бол хийж чадах байсан болов уу. Одоо шөнө хоноход л дараагийн өдөр нөү болд

Нисэн буусан, нисэн буусан урам минь дээ...

Өдий насны хүмүүс өөрийн стрессээ удирдаж сурсан байдаг гэж боддог би үгүй мөн тэнэг хүн ээ. 70-аад оны эхний загварын хүмүүстэй гүй мөн олон л таарч байна даа. Аудитор болмооргүй санагдана. Их хариуцлага хүлээх юм шиг санагдаад байна. Хүн удирдана гэдэг надад яагаад ч юм халгамаар санагддаг. Би зориггүй хүн юм болов уу. Эсвэл өмнөх ажлын байрны хар толбо үргэлж дагаад байна уу. Хуучин захиралдаа ч үгүй мөн мушгиулж явжээ. Гэсэн мөртөө аудитор болмоор санагдана. Мубис төгссөн найз минь мэргэжил нь төс өөр мөртөө аудиторын туслахаар 4 жил яаж тэсэж ажиллаж байсан юм бол доо. Нябо мөртөө л би шантарч эхлээд эхний шатандээрээ явж байна. Эхлээд суралцах гэж баяр хөөр дүүрэн байлаа. Одоо яагаад ял юм шиг санан өглөө үрчийсэн юм гарна вэ? Үргэлж жижиг сажиг шалтгаар загниулсаар байгаал урам хугарчихжээ. Шалих ялихгүй, шалдир булдартай стрессээ энд үлдээе. Маргаашнаас хичээе дээ дахиад...

2019.01.01

Hey everybody, I am fine and ready on 2019 Нүүдлийн ажилтай болсон миний бие ажил дээрээ ирсэн байна өө. Дутуу ажлаа дуусгах гээд маргаашдаа ажлаа дуусгаад нүүх гээд ирлээ. Харуулаас өөр хүн байхгүй ханхай оффис дунд өөрийгөө жоохон сэдэлжүүлээд ажилдаа ороё гэж бодлоо. Аудиторын туслахын ажилд томилогдон 2 дахь газраа ажлаа дуусгах гэж байна. Энэ жил аудиторынхоо ажлын арга барилыг гартаа оруулж, нэлээн ажлын ад гарч, ажил мэргэжлийнхээ хувьд өсөж хөгжих боломжит бүрэн жил гэж ирж буй жилээ дүгнэж байна. Мөн МНБ, ТИНБ болох ажил мэргэжлийхээ энэ жилийн карьерыг тавьж байна. 2018 онд гадаадад сурах хүсэл минь талаар болсон ч хугарч нугаралгүй босож ирсэн жил байлаа. Илүү тайвнаар хүлээн авч, цааш амьдарсаан хаха. Жоохон гунигтай ч одоо яахав дээ, амь биш заяа биш гээд эвлэрэв. Мөн гэрээтээр хэд хэдэн ажил хийж үзэж өөрийгөө сорьсон жил байлаа. Гэр бүл хамгийн үнэ цэнэтэй зүйл болохыг дахин ухаарсан жил байлаа. Ирж буй ондоо байраа буцаан аваад дахин өөрийн хүслээр тохижуулж, цалингаа