Бодох л асуудал...

Би мэргэжил сонгохдоо тухайн мэргэжлийнхээ өнгөцхөн төсөөллөөс нийгэм дээрээ сайн өгч чадаагүй уурандаа болон эгчийн манай сургуулийн хуваарь байвал түүнийг авчих гэж зөвлөснөөр нь яг үнэнийг хэлэхэд сонгочихсон байсан бололтой. Дараа нь гарах үр дагавар, энэ сонгосон мэргэжлээрээ дөрвөн жил суралцаад дөч тавин жилийнхээ хоолыг олж иднэ гэж төсөөлж бодоогүй дээ нэг бодлын алдсан ч юм шиг. Төрсөн ахтай, эсвэл эгчтэй байсан бол миний өмнө нь нэг нь сураад өөрийн дүү шигээ сэтгэл гарган зөвлөсөнсөн бол гэж би үе үе харамсдаг байжээ. Гэхдээ хүн өдөр тутмын нэг үйлдэл, хөдөлгөөн давтаад л байвал бас дадчихдаг “нийгмийн бас байгалийн” амьтан учир би ч мөн дадаж, орчиндоо бага багаар дассан бололтой. Одоо өөрийн сонгосон энэ замаараа мөрөө үлдээж туршлага хуримтлуулахаар зорин явна. “Ажиллаж үзэх, амьдрах” – аав ээжээсээ мөнгө зулгаан сурахаас тэс хөндлөн газар тэнгэр шиг ялгаатай юм аа. Одоо тэр хичээл дээр үзсэн мэдлэг чинь аан энд хэрэгтэй байж энэ тэр гээд практиктай тулган байна. Мөн сарын цалингаараа хэрхэн “өөрийгөө болгож” амьдрах энэ тэр гээд зөндөө асуудал бий болж байна гээч. Үе үеийн шинээр ажилд гарагсдын тулгардаг асуудлууд ар араасаа хөвөрч байна. Туршлагагүй, бас гэнэн, дадлагажигч гээд цалин бүүр бага... цалин авдаг болсон гээд аав ээжээс “гар харж” болохгүй. Мөн авсан цалингаа “далд” хийж бүүр ч болохгүй. Анхны цалин- дотны хүмүүстээ болон өөртөө ямар нэгэн юм авах... дараа сарын унаа, хоолны мөнгөө үлдээх...дуусах...шинэ сар...өмнөх үйл явдал давтагдана...нэмэх нь янз бүрийн татаас...цалингаас цалингийн хооронд амьдрах ажилчин ангийн төлөөлөгч...
Ийнхүү хэрхэн байр, машинтай болох, магистрт сурах, хэлээ сайжруулах, зэргээ ахиулах гээд маш олон зүйлүүдээсээ алхам алхамаар хөндийрч сэтгэлийн зовлонд унаж, энэ нийгмийн “стресстчингүүдийн эгнээг нэгээр нэмэгч” болох...
Мөрөөдсөн байрны оронд хөлсний хажуу байр
Машины оронд автобус, троллейбус, “явган жороололт” болох вий дээ гэж эмээж байна. Болохгүй гээд яах билээ ойрын хэдэн жилд... Гэнэт сугалаагаар байр, машинтай болж, тэтгэлгээр гадаадад магистр л хамгаалахгүй бол бүтэхгүй...ийм асуудал.
Ямар үгүй энэ биш гээд мөнгө идэж, “хулгай дээрэм” хийлтэй биш... Мэдэхгүй ээ мэдэхгүй. Яах вэ? гэж бас толгойгоо “ухая” даа. Өөр гарц заавал байх ёстой...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ