2019 оныг дүгнэхүй..



За сайн байцгаана уу?

2019 он шувтрах тийш хандсан тул дүгнээд явчихая гэж бодлоо.
Ер нь ямархуу жил болж өнгөрснийг дүгнэе гэж бодлоо. Бичлэгийн эхийг Koyuki-с хуулбарлав.

1 дүгээр сар

Хас банкны нэг хэрэгжүүлж байгаа төсөл дээр мөн Цахилгааны 2 компаний аудитын туслахаар ажиллав. 1-р сарын 1-нд ажил дээрээ сууж байсан нь үнэн тул энэ жилжингээ их ажилтай өнгөрсөн болно. Тиймээс 2020 оны эхний өдөр гэртээ амарч, эгч дүүгээ урьж хоол ундаар дайлж өнгөрөв. Өдрийн унтлага хүртэл хийсэн. Бас sleeping melody сонсоод ямар их хүн тайвширч, хурдан унтдаг болохыг туршив.

2 дугаар сар
Хас банкны нөгөө төслийнхөө сүүл мушгив. Цагаан сараар тайлан гэж санаа зоволгүй ээж, аавдаа туслахын сайхныг мэдрэв. Бас хүүтэй нь муудалцсан болохоос ээжтэй нь муудалцсан биш, нэг л ёоозгүй эгч золгохоос татгалзсан нь одоо ч бодогдоостой. Хамаг бүгдээр тайван амгалан байг лол.

3 дугаар сар
Ажлаа хийгээд л загниулж гүйгээд л, тэгснээ тэсэхгүй усан нүдэлсээн... Их хичээж байсныг хүн бүхэн харж байсан тул загнасан эгчид хүн бүр дургүйцэв. Хонон өнжин хийж байсан л даа. Хэдэн хүний ачааллыг чадна гэж өөртөө авах хэрэггүй л байдаг юм билээ дээ...


4 дүгээр сар
Ямар ч амралтгүйн дээр ажил дээрээ 3 хоносон байдаг юм. Ээж аав ирээд нүд нь ер нь орой дээрээ гарсан даа. Охин нь яаж ч амьдарч байгаа юм бүү мэд.

5 дугаар сар
Санаандгүй хуучин ажлынхаа эгчтэй уулзах гэж яваад хуучин захиралтайгаа тааралдаж, одоогийн хийж байгаа ажил дээрээ ажиллах санал тавив. Цоогийн цоо шинэ ажлын санал бас шинэ орчин... Бодож, бодож саналыг хүлээж аваад ажлаасаа шалгалтандаа бэлдэх нэрийдлээр чөлөө авангаа давхар ажил хийж эхэлсэн байдаг юм. Бантсандаа шалгалтандаа бас бэлдсээн, 2 шалгалтынхаа ард гарсан байдаг юм. 5 сард бас их завгүй байсан нь гэртээ нүүж орсоон. Анх бууриа орхисон чулуу 3 жил зовдог юм билээ, нтр гээд бодож байсан яг л 3 биш ч анх бодсон зүйлээ хэрэгжүүлж, унаж бүдэрч явсаар 3 яг болсон байсаан. Одоо нэг тогтоё доо.

6 дугаар сар
Нөгөө ажлаа хийсээр, цалингүйн дээр 2 газраас цалин авалгүй байсан учир урд хойд хормой гэлтгүй өөр хүний хормойноос зулгаасан даа, зулгаасан. Бас цалингүй гэж хэн ч тоохгүй учир уулзалт нтрээс бултаж 3 төрсөн өдрийн ард чүү ай гарсан байдаг юм. Мөнгөгүй гэж яг цаг дээрээ хүнээс үг гардаггүй нэрэлхүүгийн дээд юм билээ.

7 дугаар сар
Анх удаа тайлангийн хугацаа болж байхад, тайлан гэж санаа зоволгүй байж үзсэн дээ. Бас амарсан. Халуун зун өвлийн гутал захисан шиг өнгөрсөн дөө. Зуны амралт эхэлсэн тул холын хол ажилтай ч 30 минут туулаад л гэртээ гэгээтэйд ирдэг байлаа. Сайхан өнгөрч дээ, одоо бодоход. Цүнхээ үүрээд л вагон үсрэн сууж огт танихгүй айлд очсон байдаг юм, тарваганы махны төлөө. Хэхэ. Тэгсэн шөнө тэр эгчийн найз эрэгтэйд оролдуулж, бараг унталгүй шөнийг өнгөрөөсөн байдаг юм. Зодолдож, хэрэлдэж өөрийгөө хамгаалах гээд лол.

 8 дугаар сар
Тэгээд л нэг асуудал шийдэх гэж танил хүний эрэлд хатсан байдаг юм. Эрлийн үзүүрээ ч дандаа л Төгсөөгөөр олуулах юм дөө.

9 дүгээр сар
Төгсөө сургуульдаа явав. Албан, албан бусаар 4 гаргасан байдаг юм. Хуучин ажлынхантайгаа үй зайгүй холбогдоод л явж байна даа. Эхлэл энд тавигдсан байдаг юм. Төгсөөг гаргаж өгсний дараа бас л тарвага төслөөр амралтанд явсан ч бас ажлынхаа ахад оролдуулсан байдаг юм. Энэ эрчүүдүү. Хүчтэйсэн бол дэлсэхсэн л гэж бодсоор 3хан цаг унтсан болоод 6 цагт гэрлүүгээ дутаасан байдаг юм. Нар хааяа их удаан мандах юмаа.


10 дугаар са
р
Эхлээд ч биеэ их барьдаг байжээ. Дан 9 өөр төрлийн залуучуудтай ажиллахаар бас хэцүү зовлон олон юмаа, өмсөн хувцас хэлэх үгээ бодно. Одоо ч тэгээд төрөлх зангаа гаргаад ана мана үзэлцээд л явна даа. Бас мөчөөгөө өгөхгүй байхгүй бол тэвчээрийн хязгаар, шоглоомны хязгаараа тавих гээд 2-р суваг руу яриагаа татан оруулчих гээд их хэцүү хүмүүс юмаа.
Бас конференс гэж гүйсээн, олон ч хүмүүстэй танилцав. 2020 онд хэргийг нь их гаргана даа л гэж бодож байна.


11 дүгээр сар
Нэг зүүдийг хэдэн өдөр ээлжлэн зүүдлэв. Тэгээд л ер нь ханд аваад бэлдэж эхэлсэн дээ. Тэгээд үр дүнд, удирдлага солигдох гэж.

12 дугаар сар

Амсхийх чөлөө
гүй л гүйсэн дээ. Ядаж тэр 85-ын асуудал. За тэгээд ... энэ бүхэнд надад үлдэгдээ.



Блог уншигч та бүхэндээ шинэ онд аз жаргал хүсье!


Comments

  1. Zavgui sonirxoltoi, adal yavdal, eldveer duuren jil ongorson bna shdee, 2020 onoo buur xogjiltei, sonin, adal yavdlaar duuren udexiig xuseye :P

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, хөөрхий миний сараачсаныг хэн нэгэн унших өдөр бас ирдэг юмсанжээ. Хулгана жилийн эхний өдрийн мэнд, энэ жилийг ч мөн сайхан туулаарай гэж хүсье ээ :)

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ