Энэ 7 хоног... хийгээд бодрол...
Хаха ямар их сандрал тэвдэл, ямар нэгэн ажлаар бөмбөгдүүлсэн 7 хоног эхлэсэн тэр чигээрээ үргэлжилж дуусах бололтой шүү... кккк Блог руугаа орж ирэх ч завгүй мөн зовлон жаргалаа хуваалцах ч завгүй байлаа. Миний ажлын онцлог чинь угаасаа ком ширтэх шүү дээ уг нь... удахгүй хараа муутай болох байх шүү муу дээрээ... Мөн түрүү 7 хоног ажлаас гарах гэж үзэв барсангүй ээ хө... Энд миний байх газар биш юм шиг санагдаад мөн гэрээсээ хол яасан ч хэцүү юм бэ дээ гэрээ санаад... мөн өөртөө миний амьдрал тэнд байгаа гэж итгүүлчихсэний дээр ээждээ санаа зовсноос л болсон хэрэг байх даа үгүй мөн яасан сайхан зөрүүдлэв ээ... одоо ч энэ газартаа ямар ч байсан жил болох байх шүү... Мөн энэ болон өнгөрсөн 7 хоногийн сонин нь kindle захиалсан одоо ном уншаад л байж дээ... хурдан ирээсэй... хүлээж байна шүү... Мөн хүмүүсийн характерийг аймаар ажиглаад байх юм. Яагаад тэр юм болоо? Хүмүүс тэр тусмаа ажил дээр гарсан архаг гарууд чинь юм л ярьвал аль болох 2-р сувгийн зүйл ярьж тийшээ хандуулчихдаг болчи...