Би ч гэсэн жаргамаар л байна ш дээ...
Нэгэн үдшийг найзуудтайгаа жүжиг үзэж өнгөрөөв. Нууц амрагтай, эхнэр нөхрөө араар нь тавьдаг хүмүүс үзвэл илүү хүрэх юм шиг санагдав... Ёстой сайн жүжиглэдэг юм билээ драмын жүжигчид... Хааяа хааяа амьдарч буй хайрцагнаасаа, нэгэн хэвийн амьдралаасаа гарах хэрэгтэйг ийшээ тийшээ явж нүд үзэж, хүн таних ёстойг ухааруулав...