Posts

Showing posts from March, 2013

Таалагдлаа та ч бас таална уу

Бас Гүржийн нэг кино байдаг даа. Симфони найрал хөгжимд нэг төрлийн бөмбөр тоглодог сайхан сэтгэлтэй залуугийн тухай. Концерт дуусах үед хэдхэн секунд л түүний бөмбөр эгшиглэдэг. Гэхдээ тэр бөмбөргүй бол найрал хөгжим амтгүй. Нэг удаа    залуу сэтгэлээр   унаад тоглолтод ирсэнгүй. Дотно найзынхаа “тэр найралд чиний хэрэг алга” гэх   хорон үгэнд эмзэглэжээ. Гэвч мань хүн хөгжим эгшиглэмэгц тайз руу яарч, хурдан хурдан алхалсаар орж ирээд цохиураа авмагц л бөмбөрөө тоглох цаг нь болсон байна. Хоёр гурав цохиод л хөгжим дуусна. Удирдаач нь бөөн уур хүрч ирээд   залууг цагтаа ирсэнгүй гэж зэмлэнэ.   Энэ кино, бас тэр “бөн бөн”-ийн түүх   бол амьдралын чухал туслах дүр. Ийм дүргүйгээр амьдрал утгагүй гэдгийг хүмүүс харин тэр бүр ухаардаггүй. Бүгдийг орвонгоор нь өөрчилж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд тэмцэлтэй амьдрах сайхан. Бас хийж байгаа ажлынхаа үр дүнг нэмэгдүүлэх, яавал өөрт болон өрөөлд хэрэг болох бол гэж үргэлж эрэлхийлж явууштай. Бухимдах шантрах үе хэнд ч байх,