Posts

Showing posts from May, 2017

Өөрчлөлт ( энэ үгэнд ямар их дуртай болоод байна аа)

Ноднин жил надад ихийг ухааруулжээ... Өөрчлөлтөнд сургахын хажуугаар өөрөө өөрчлөгдөх эхлэлийг ч тавьсан гэж хэлж болохоор... Өөрөө хэрэгжүүлж цаашид үргэлжлүүлэхийг хүснэ. Өөрчлөлт гэдэг басхүү цэгцлэхийн ухаан юм болов уу, бодлоо цэгцлэж, үйлдлээ хийхийн нэр байх магадгүй. Энэ өөрчлөлт бол зуршилаа өөрчлөхийн нэр. "Шинэ зуршилаас шинэ хүн" уриан дор тус өөрчлөлтүүд явагдах болно. Үр дүнгээ хуваалцахыг хүслээ. Мөн өөрийнхөө өөрчлөлтийг бусдад, өөртөө архив үүсгэхээр хөтлөв Өөрчлөх зүйлс 1. Фб хаягаа цэвэрлэх / таних танихгүй хүн олныг нэмсээр яасан олон хүний таньдаг болоо вэ, дагж дагалцсаар ёстой л нэг онигоо гэхүү үнэн гэхүү, 9/1-нд хүүхдүүдийг нь, 2/14-нд хайртыг нь, цагаан сараар идээ ундаа гэрийг нь, баяруудаар ажлынхныг нь харсаар өөрийнхөө л цагийг үрээд байх юм, гэтэл тэдгээрийг үзэж байхдаа би хамт байгаа хүмүүсээсээ төдий хэмжээгээр цагаа хумсалж байна/ Үр дүн: 130 хүн болгов 2. Твиттер уншингаа яасан олон зүйлтэй санал нийлж фав дараав, тэдгээрээ тэр үедэ