Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Хүний эрх, эрх чөлөө
\ эссэ \
Хүний эрх, эрх чөлөө хэмээх ойлголтыг мэддэггүй балчир ахуй цагтаа би Хятад орон хийгээд түүний ард иргэдийн тухай сонсоод ямар хэцүү нөхцөлд аж төрдөг ч юм бэ дээ, би ямар азаар монголд төрсөн юм бэ? хэмээн тэдний тухай анх олж сонсоод, нэгэнтээ тэдний өмнөөс гашуудаж бас өөрийнхөө хувь заяанд их баярлаж билээ...
Харин одоо бол энэ тухай ойлгодог, гадарладаг болжээ. Тэр их ард түмнийг сайн хууль, дүрмийн дор хүчлэн барихгүй бол хожим гарах сөрөг нөлөөг нь эрт ухаарч харсан “Хятад хүн”-ий ухаан гэдэг агуу боловч хүний эрхийг үнэндээ гишгэсэн нь сэтгэл сэрдхиймээр... Ингээд бодохоор хүний эрх хэмээх ойлголт нь хэдий үеэс дэлгэрч хүмүүсийн ухамсарт шингэсэн юм болоо? Юутай ч түүхийн хуудснаас сөхөе
МЭӨ 5-6 зуунд эртний Афин, Ромд хүний эрхийн тухай анхны үзэл санаа бий болж, харьяатын зарчим үүссэн нь дэвшил, эрх чөлөөнд хүрэх томоохон алхам болж, түүхийн 3 үеийг хамрахуйц их өөрчлөлт гарч өнөөг хүртэл улам боловсронгуй болсоор байсан юм. Үүнд:
1. Хүний эрхийн нэгдэх шат нь хөрөнгөтний хувьсгалын үед анх бүрэлдэн бий болж хүн чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, амьд явах гм эрхийг хүлээн зөвшөөрчээ.
2. Хоёрдох үе нь ард түмнүүд өөрсдийн эдийн засгийн байдлыг сайжруулах, соёлын байдлаа дээшлүүлэхийн төлөө тэмцэх явцад бий болжээ.
3. Дэлхийн 2-р дайны дараа 3 дахь үе шатны үед хүний эрх бүрэн утгаараа бүрэлдэн тогтож өнөө дэлхийн хүн амын нийтээр даган мөрдөх хууль болон төлөвшсөн гэж бодохлоор ямар их цаг хугацааг туулан энэ шатанд хүрсэн эсэх нь үнэхээр бахархууштай. Нийгмийн хөгжлийн алхам бүр эрх чөлөөг олж авах, түүнийг өргөжүүлэх замд ахиц болсоор явсан нь харагдаж байна.
Гэвч энэ хүний эрхийн тухай хууль, журам нь улс,орон бүрээсээ дагаж мөрдөх хэм хэмжээ нь өөр, өөр байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг гэлтэй. Хүний эрх, эрх чөлөөг хүнд олгохоос татгалзах нь хувь хүнд тохиолдож байгаа нь нэг ёсны эмгэнэл юм. Түүгээр ч үл барам нийгмийн болон улс төрийн эмх замбараагүй байдалд хүргэх нөхцөлийг бүрдүүлж, дэлхийн улс, орнуудын хооронд дайн байлдаан, сөргөлдөөн үүсэх нөхцөлийг тавих нь гарцаагүй юм. Жишээ нь: Хятад орны тухайд бол ард нийтийнхээ гэр бүлийг нэг хүүхэдтэй байхыг шаардаж, илүү хүүхэд төрүүлбэл өндөр хэмжээний татварыг авах бодлого явуулдаг нь хүний эрхийг дээд зэргээр зөрчиж буй хэрэг яах аргагүй мөн юм. Түүгээр ч үл барам 1989 онд Тянь Миний талбайд жагсаал зохион байгуулсан олон мянган оюутан залуусын амийг хороосноос хойш дэлхий нийтэд Хятад Улс хүний эрхийг үл хүндэтгэсэн орон болохоо харуулсан юм. Тиймээ энэ хүний эрхийг хэт зөрчиж байгаа үйлдэл биш гэж үү? Бидний үеийн олон залуус амьдрал үзэлгүй “хар залуу”-гаараа хүний эрхийг уландаа гишгэсэн улс оронд төрсөнөөрөө, үзэл бодлоо илэрхийлсэн нь тэднийг буруугах шалтгаан болсон юм гэж үү дээ?
...Би энэ оны 5 сарын сүүлээр нэгэн сонин \сонингийн нэрийг санадаггүй\ уншиж байгаад, 1989 оны Тянь Миний талбайд уг жагсаалыг зохион байгуулж ахалсан гэгдэх иргэнийг Бээжингийн олимпийн үеэр буюу өнгөрөгч оны 8 сард эх орондоо ирэхэд нь баривчилж авсан тухай уг мэдээллийг уншиж цочирдон хүлээн авсан билээ. Хятад улсын хууль цаазын үнэнхүү чанга хатууг, мөн хэрэг хуучирдаггүйн нэгэн томоохон баталгаа болж байгаа юм...

Энэ жил НҮБ Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсны 61 жилийн ой энэ жил болно. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд үнэндээ ганцхан Хятад улс ч биш, олон улс орон энэ тунхагийн зарчмыг амьдрал хэрэгжүүлж чадахгүй байгаа нв үнэхээр харамсмаар.
... Тиймээ ямар азаар би Монголд төрсөн юм бэ? хэмээн цээжээ дэлддэг Монголчууд минь манайд ч мөн хүний эрхийг зөрчсөн, зөрчдөг олон олон асуудал байдаг гэдгийг ухааран эрх үүргээ мэдэн аль болох эрхээ эдлэцгээе хэмээн миний зүгээс уриалах байна. Эрхээ мэддэггүйгээс, хуулиа мөрддөггүйгээс болж ноднин жил болсон олон түмнийг сэртхийлгэсэн “аймшигт 7 сарын 1” болоогүй юм гэж үү? цухас дурдахад л ийм байна Энэ явдлаас болж олон гэмгүй иргэд хохирсоон. Одоо ч хохирол нь барагдаагүй л байна. Хүмүүсээ эрхээ мэдэж, хуулиа ухамсарлацгаая.

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ