Posts

Showing posts with the label Өлзийтөгс

Ноднин жилийн номын тэмдэглэл

Image
Өлзийтөгс зохиолчийн номыг унших ямар амттай гээч... Таалагдсан шүлгийн мөр, хэсгээс нь уншиж байхдаа хаа нэгтээ тааралдсан дэвтрийн булан, жижигхэн цаасан дээр тэмдэглээд үлдээчихдэг зантай л даа. Тэр үедээ ямар номны шад байсныг нь санадаггүй ээ. Гэхдээ над таалагдсан "тасдаж" аваад үлдсэн мөрүүд... сонирхуулая... ...Зүүдэн дунд чинь залбирлаа хэлье Зүрх бүхэн чамайг хайрлаг... Шар зураас татаад Улаан цэг хатгатал... Шаналал гуниг минь чи Ийм энгийн байж уу? Саяхан цээжинд байсан Үүл гэнэт сарничхав Саваагүй ганцхан үгээр Хичнээн өдөр өвдөв өө. Яваад л өгөхөд минь надаас Ямархан нэгэн үлдвээс Явсны учир тэр. Маргааш руу өнөөдрөөс түрүүлж очмоор...

Өлзийтөгс- "Миний гунигийн дуу номноос"

Image
Хайрлаж явсан нөхөд минь Харсаар байтал бүдгэрсээр Халуун дотно төрх нь хэвээр ч Хаанаасаа ч юм арилсаар Аз жаргалын тухай бүх дуугаа мартаж Амьд хэвээрээ бид талийгаач болцгоов Аж төрөхүйн бяцхан оромж оромжиндоо Амар мэнд, мэнд амар харанхуйхан бүгцгээв Биесийн зүг очих замд маань шарилж шавав Бэлдэж хадгалсан охь дарс маань ч хөгшрөв Уучилж чадалгүй зүрхэндээ дусаасан үгсээ түүж Ургуулан тордсоор сэтгэлээ сэм бүрхээв Итгэж явсан нөхөд минь шатаж дуусалгүй унтрав ... Энд надад гунигтай байна Тэнд та нар минь ч гунигтайхан л сууцгаана уу? 2004.12.30

Өлзийтөгс- "Тэнгэрт ургадаг модод"

Image
Өвдөг дээрээ гараа зөрүүлж тавиад Өдөржин би цаг хугацааг хүлээв Үүрэглэн тонгойх бөгтөр морины дүрээр Үүдэн дээр минь ирчихээд хүлээж байсныг мэдсэнгүй Цаг хугацаа надаас хорин насыг минь хулгайлж Царайлаг нэгэн охинд харамгүй бэлэглэж орхив Цасны өнгөт бошинзоор минь жаалхан түүнийг гоёхдоо Цантай харц орхин нүдний гал бөхөөчихөв Цонх түшин элгээ тэвэрч зогсоод Цохилох цаг хугацааг өдөржин би хүлээв Холд одох хүслэнт аянчны дүрээр Хаалган дээр минь ирчихээд хүлээж байсныг мэдсэнгүй Одоо надад тэр юу бэлдсэнийг мэдэхгүй Орох үүдэн дээр минь л аяны богцоо задална Охин, хүү, эсвэл эхнэр хүний гоёл, Оройтсон дурлал, эсвэл тарианы ганц үр... 1994 он.