Posts

Showing posts from May, 2020

Миний амьдралд тааралдсан, намайг өөрчилсөн 3 Болороо эгч

Манай бага ангийн багшийг Болормаа гэдэг. Надад А үсэг зааж 4-р анги төгсгөсөн. Дунд ангид орчихоод багш руугаа байнга гүйдэг байж билээ. Хүүхдүүдээсээ мөнгө цуглуулж чадахгүй өөрийнхөө цалингаар ангидаа хөшиг авчихдаг л багштай байлаа шүү дээ. Багшийнхаа ягаан пиджактай дүрийг байнга санадаг. Хүүхдүүдээсээ салж хагацаж чадахгүй, үргэлж л биднийхээ зургийг авах дуртай багш байж билээ. Бага ангидаа манай ангийнхан шиг их зураг авахуулж байсан анги байхгүй байх аа. Ухаалаг утас гараагүй үед шүү дээ, таминь. Харин дараагийн миний амьдралд орж ирсэн хүн бол гэрээний мэргэжилтэн, хуульч Болормаа эгч. Үнэхээр сонирхол татахуйц биеэ авч явахаас гадна юу ч ярилцсан үнэхээр тал талын мэдлэгтэй, үнэхээр сэтгэл татам эмэгтэй. Эмэгтэй хүн ийм л байх ёстой болов уу. Зарчимч, шударга, мэдлэгээ харамгүй түгээхээс гадна, байгууллагад ч тэр гэрт ч тэр гэрэл гэгээ цацруулагч, эерэг энергийг түгээгч эмэгтэй гэж түүнийг хэлнэ. Намайг маш өөрчилсөн эмэгтэй гэж дүгнэнэ. Үргэлж эгчийн хайраар хайрлах

Ойрын өдрүүдийн сонин сайхан

Зарим бодлоо цэгцлэхгүй бол яг хогийн сав шиг боллоо, тархи минь... Богино цаг хугацаанд хэт олон зүйл амьдралд тохиолоо. Ингээд цэгцлэе, энд гаргаад тавичихья. Манай захирал нэг настай ахтай байнга шахуу л хамт явдаг боллоо.   Хэмнэлээ өөрчилж, тамхиа багасгаж, цуг салхинд алхдаг болж. Өглөө эртэч болж, цаг үргэлж ажилдаа анхаарч, өрөө бүртгэж, маневар хийхэд суралцаж, төрийн ордон руу хүртэл ордог боллоо. Мөн гэж үү? Хэрвээ бүүр өмнөөс түүнийг мэддэг хүн бол хөөх тийм үү? Тийм гэж үү? Гэх байсан байх өө. Ментор юм болов уу? Анхны сэтгэгдэл. Харин “Нөгөө ах” манай ТУЗ-р орж ирэв. Үг, үйлдэл нэг бүрийг хянаад очиж тэмдэглэл дээрээ бичдэг гэдгээ хэлэв. Олон газар ажиллаж байсан туршлагатай. Хятад, герман, англи, орос хэлтэй. Пөөх пөөх пөөх. Төсөл бэлтгээд зав чөлөөгүй. Хоногийн 16 цагийг яг   таг сууж өнгөрүүлэв. Үр дүнд хоёр хөлний эрээн булчин нил өвчин. Еээе өвдсөн хойно л эрээн булчинтайгаа мэдэв дээ. Нөгөө ахтай байнга л ажлаа яриастай. Мэйл бичээстэй. Амьдрал