Та бидэнд зориулсан захидал...

Энэ захидлыг 2-р курсдаа олж уншчихаад зөндөө их бодолд дарагдаж билээ. Усаа гамнахуйн ашиг тус...толгойд минь энэ захиа байнга бодогдсоор 2 жилийг үдчихсэн гэхээр хэн нэгэнд энэ захиа "үүргээ" гүйцэтгэсэн гэсэн үг. Би байнга усаа гамнадаг болсон. Крантаараа сул үргүй ус урсуулахгүйг хичээн хаагаагүй цоргоор ус урсч байвал бушуухан гүйж очоод хаачихдаг болсон...хэхэ
Мөн хэн нэгнээс ам дамжин нэгнээ сонждог сонжоогоор сонжигдож л байсан байлгүй...Ийм нэг сонжоо:
Та гэртээ байж байтал таны хүүхэд том өрөөнд уйлан, гал тогооны өрөөнд чинь хоол чинь буцлан дарвиж, палкон дээр чинь угаасан хувцас чинь хүчтэй орохоор дуслаж эхэлж буй бороонд хариугүй норох гэж байтал энэ үед мөн ванны өрөөний цоргоноос маш их ус урсч байна.Тэр үед мөн юу болсийн бүү мэд хаалгыг чинь хүн хүчтэй нүднэ.Та алин луу нь түрүүлж очих вэ? гэсэн сонжоо л доо. Би энэ захиаг уншихаасаа өмнө лав хаалгаа түрүүлж онгойлгоод хүнээр бусад үйлдэлүүдээ түргэн шуурхай амжиж гүйцэлдүүлнэ гэж бодож хариулж байсан юм даг. Цоргоо хаана гэж хариулсан хэн нэгнийг гайхдаг байсансан. Гэтэл үүнийг уншсанаас хойш тэр хүмүүсийн эгнээнд орсон юм. Тэгээд ийм дүгнэлтэнд хүрсэн юм. Сонжоо гэдэг бол хүний зан чанарыг сонжихоосоо илүү тэр хүний мэдлэг, туршлага, боловсролыг мөн шалгадаг юм болов уу гэж...
Таныг ч бас өөрчилж мэднэ... Харамсахгүй шүү... Архиваасаа гаргав. /би хэрэгтэй гэж бодсон зүйлүүдээ yahoo id.наасаа өөр лүүгээ явуулчихдаг хүн л дээ/

Гамшиг : 2070 оноос бидэнд ирсэн захидал
Би 2070 оноос бичиж байна. Би саяхан тавин нас хvрлээ, гэвч би 85-тай юм шиг харагдаж байгаа биз? Би бєєрний хурц єрєвсєлтэй, яагаад гэвэл би ус уудаггvй, Надад амьд явах хугацаа маш богино vлдсэн гэж би бодож байна.
Гэхдээ би энэ нийгмийн хамгийн єндєр настай хvний тоонд орно. Намайг 5 настай байхад юмс одоогийнхоос маш єєр байсныг би санадаг юм. Мод бутаар дvvрэн цэцэрлэгvvд, Цэцэг зvлгээр хvрээлсэн байшингууд гээд л...Ваннтай усанд арьсаа дэвттэл хэвтээд л, шvршvvрт ороод бvтэн цаг болдог байж билээ.
Одоо бол бид нэг удаагийн, тосны гаралтай чийгшvvлэгч цаасаар биеэ цэвэрлэж байна даа. Эмэгтэйчvvд урт сайхан vсээр гангардаг байсан vе мартагдаж. Одоо бол ус хэрэглэхгvйгээр цэвэрхэн байхын тулд бvгд vсээ хусуулдаг. Манай аав даралттай усаар машинаа шvршиж угаадаг байж билээ.Одооны хvvхдvvдэд усаар машин угаадаг байсан гэдгийг итгvvлэхэд бэрх байсан гэдгийг би мэдэж байна." УСАА ГАМНА" гээд л байнга сануулдаг даанч хэн ч тоодоггvй байж дээ.. Хvмvvс усыг дуусашгvй ундрага мэтээр л боддог байж.
Гэтэл єнєєдєр гол горхи, далан, тогтоол ус, газрын доорх ус хvртэлямар нэг байдлаар эргэж нєхєгдєхгvйгээр бохирдсон эсвэл хатаж ширгэсэн байх юм.Бидний хvрээлэн байгаа орчин эцэс тєгсгєлгvй элсэн цєл болон хувирчээ. Гэдэсний халдварт євчин, арьс єнгєний болоод шээсний сувгаар дамжих халдварууд єнєєгиин хvмvvсиин vхлиин гол шалтгаанууд болж байна.
Vйлдвэрлэл дампуурч ажилгvйдэл аймшигтай газар авчээ.
Далайн уснаас давсыг нь ялгаж ундны ус гаргадаг шйлдвэрvvд л ажлын байр олгож байна. Тэд гэхдээ ажлын хєлсийг мєнгєєр биш усаар тєлдєг. Хvмvvс гудманд ус дээрэмдэх гэмт хэргийн хохирогч болох нь энгийн vзэгдэл. Єнєєдєр бидний идэж уудаг хоол хvнсний 80 хувь нь химийн аргаар бvтээгдэж байна. Насанд хvрсэн хvн єдєрт 8 аяга ус уух хэрэгтэй гэж зєвлєдєг байж билээ. Харин одоо бол би єдєрт нэг аяга усны зєвшєєрєлтэй. Бид хувцасаа угааж чадахгvй болохоор хаяхаас єєр арга байдаггvй.Vvнээс болж хогны асуудал хvнд болж байна. Бид эргээд єнгєрсєн зууны эхэн vеийнх шиг газар ухаж бие засдаг болсон, яагаад гэхээр бохирын шугам усгvйгээс болж бєглєрч ажиллахаа больсон.
Хvмvvс аймаар тєрхтэй, сул хатингар биетэй болж, халуунаас болж хатан хорчийж, озоны давхарга цоорсноос нарны хэт ягаан туяа шууд дэлхий рvv нэвтэрч тvvнд хордсон хvмvvсиин арьс нь тэр чигтээ євчтэй толбоор дvvрч байна. Арьсны хуурайшилтаас болоод 20 настай эмэгтэй 40-тэй мэт харагдаж байна. Эрдэмтэд маш олон тєрлийн судалгаа, эрэл хайгуул хийсээр байгаа боловч, одоогоор ямар нэг найдлага тєрєхєєр зvйл харагдахгvй байна.
БИД УС VЙЛДВЭРЛЭЖ ЧАДАХГVЙ НЬ Мод ургамал цєєрснєєс хvчилтєрєгчийн хэмжээ багасаж улмаар бидний хойч vеийнхэн оюун ухааны хомсдолд єртєх аюул нvvрлээд байна.
Хvний vр хєврєлийн эсийн бvтцэд нь єєрчлєлт орж...тєрєл бvрийн гаж согогтой, эд эрхтэн дутуу хvvхэд олноор тєрж байна. Засгийн газар бидний амьсгалах агаараас татвар авдаг болсон. Насанд хvрсэн хvн єдєрт 137мЗ агаараар л амьсгалдаг. / 141,500 литр / Татвараа тєлж чадахгvй хэн боловч тусгай " агааржуулах байр"-наас хєєгдєх ба нарны энергиер тэжээгдэх хиймэл уушиг бvхий энэ " агааржуулах байр "-ны агаар нь бас тийм цэвэр биш боловч арай л илvv чєлєєтэй амьсгалах боломжтой байдаг юм. Хvний дундаж наслалт 35 болов. Зарим улс орон ус ургамал бvхий арлуудаас хэдхэнийг байгалийн тєрхєєр нь авч vлдэж чаджээ. Тэдгээр нь армийн нарийн чанд хамгаалалт дор байдаг.Ус нэн ховор, байнгын эрэлт хэрэгцээт зvйл болсон бєгєєд хэзээ ч алт болон алмаазаар солишгvй vнэт эрдэнэ болжээ. Ямар ч модгvй болсон нь бороо орохоо болисоных бєгєєд хааяа нэг орох хvчлийн бороо нэмэр эс болно. Улирал солигдох гэж байхгvй. 20-р зуунд бидний зєнгєєр нь орхисон хvлэмжийн хий болон байгалийн бохирдол эргэх 4 улирлыг маань авч одсон доо. Байгаль дэлхийгээ хамгаалах талаар бидэнд байнга л анхааруулдаг байсан даанч хэн ч тэрэнд санаа зовдоггvй байж.
Охин минь надаас : " Залуу насанд тань энэ бvхэн ямар байсан бэ ?" гэж асуухад нь би : " Ой мод ямар сайхан гээч " гээд санаа алддаг юм. Би тvvнд бороо яаж ордог, цэцэгс яаж ургадаг, усанд орохын сайхан нь юундаа байдаг, тэгээд гол мєрєн, нууранд загасчлахын тухай, хэн ч хvссэн хэмжээгээрээ ус уух боломжтой байх ямар сайхан байсныг ярьж єгдєг юм. Би тvvнд хvмvvс ямар сайхан эрvvл байсан юм бэ гэж хэлдэг. Охин минь лавшруулан : " Аав аа, Яагаад одоо ус байхгvй болчихсон юм бэ " гэж асууна. Тэгэхэд нь хоолой дээр минь бєєн юм тээглэхийг мэдэрдэг юм...Би хичнээн харамсаад бардаггvй юм. Яагаад гэхээр би єєрєє байгаль орчноо устгасан тэр vед амьдарч байсан болохоор... устгахыг нь харсаар байж, олон дахин янз бvрээр анхааруулсаар байхад нь тоохгvй байсаар...
Миний амьдарч байсан vеийнхэн бол ямар нэг юм хийж болох байсан сvvлчийн vе нь байсан юм, гэвч юу ч хийхгvй байх замыг нь сонгосон доо бид. Єнєєдєр бидний vр хvvхэд vйлийн vрийг маш хатуугаар амсаж байна даа. Шуудхан хэлэхэд, тун удахгvй энэ ертєнц дээр амьдрал устаж vгvй болно гэж би боддог. Яагаад гэвэл бидний хvрээлэн буй орчин эргэж хэзээ ч сэргээгдэхгvйгээр сvйрэлд оржээ. Хэрвээ би цаг хугацааг буцааж чаддагсан
бол Хvн тєрєлхтєнд бvхнийг ойлгуулахыг ямар их хvснэм бэ...Эх дэлхийгээ аврахад ямар нэг зvйл хийх боломжтой байсан тэр цаг vед буцаж очихсон. Энэ захиаг хvргэж чадах бvх хvнд хvргэж, усны асуудал дэлхий дахины асуудал болоод байгааг тэдэнд дуулга.Vvнийг хvvхдийнхээ тєлєє хий хvvхэдгvй бол ирээдvйд хvvхэдтэй болно гэж бодоод хий.. Энэ бол тоглоом биш, аль хэдийн бидэнд нvvрэлчихэд байгаа бодит vнэн. Ирээдvйдээ бvv там бэлд...Тэдэнд амьдрал бэлэглэ... Ус чандмана эрдэнэ. Энэ vгийг бид мэддэг хэрнээ утгыг нь ойлгодоггvй юм шиг ээ.
Зєвхєн шvдээ л 20 литр усаар угаагаад байгаа хотын бид хананаас нь ус гойжихгvй болсон цагт л энэ vгийн vнэн байжээ гээд толгойруугаа лантуудаж суух улс. Хэдхэн цаг ус тасрахад л бид Шугам сvлжээнийхнийг яаж сандаргадаг билээ. Хэд хэдэн удаа утас цохиж амжина даа.
Хамгийн сvvлчийн мод цавчигдаж унахад
Хамгийн сvvлчийн загас ангаж vхэхэд
Хамгийн сvvлчийн гол ширгэж дуусахад
Хvмvvс та нар мєнгийг идэж болохгvйг мэднэ..

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ