Posts

Showing posts from 2012

Сайхан пялж байна аа...

Ингээд л гарчигаа нэрлэчихлээ байна...хичээл биш шүү ажил...гэхдээ хичээлийн төлөө л дөө...ажил хичээл 2 яагаад хоршоод явж болдоггүй юм бол бүү мэд...хичээлтэй харшуулаад явбал уг нь зүгээр л юм даанч ажлын ачаалал, бас бус юмнаас нээрээ олон юм болно оо болно... хуурамч шалтаг хэлээд ажлаасаа 2 өдөр пялаад хичээлээ хийх гэхээр ямар өвчин хэлэе дээ гэхээр худлаа хэлж буй хүнд чинь өвчин хүртэл олдохгүй балай золиг юм байна лээ шдээ...хэхэ Яахав дараа дурсахад инээд хүрэх байх л даа ... өчигдөр мартсан санасан хичээлүүдээ сэргээгээд 77 бодлогоны ард гарсан гэж байгаа... өнөөдөр үлдсэн бодлого, лекцээ сэргээх ажилтай сууж байна даа... Ажил их байна , чи алга гэж ярих чинь яасан дарамттай юм бэ???намайг уг нь ажил дээрээ хичээлээ хий гэсэн л дээ тэгсэн мөртөө ажил зөндөө өгөнгүүтээ наад хичээлээ дараа бол гэсэн ёстой сайхан нийлж байгаа биз энэ 2 үг... Гэртээ 10 гэж орж ирж байгаа хүн хоолоо идчээл кино жоохон харж байгаад л 12 гэж унтаал өглөө ажил эрт босоё гэж хичээвч нүд нээгдэхг

Гоморхол

Image
Бага ангид байхад хичээлээ хийгээгүй хүүхдүүдийг багш үлдээж, заавал хийлгүүлж байж хариулдаг байж билээ. Нэг ч удаа тэгж үлдэж байгаагүй болохоор энэ бүхнийг үлдэх яасан хэцүүг мэддэггүй өнгөрсөн сурагч нас минь... харин одоо эсрэгээрээ байнга л үлддэг болж гэхдээ мэдээж сургууль биш ажил дээрээ... санхүүгийн мэргэжил сайхан үедээ сайхан ч муухай үедээ дэндүү муухай юмаа... чимхлүүр ажил ихтэй учраас нэг их бага харагдаж байгаа ажил хэдэн цаг авах юм гээч... ингээд бодохоор ЭРТ ХАРИДАГ ОНЦЧУУЛ том болохоороо ОРОЙ ХАРИДАГ гэсэн гаргалгаа өөрийн мэдэлгүй гаргачихлаа...

Салхи оруулаадхая даа...

Энэ жил ч мөн хэсүүрч болж байна даа би...Булган, Архангай, Өвөрхангай, Завхан, Увс, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр, Өмнөговь аймгийг үзлээ... Хүсээд очихийг мөрөөдөөд байдаг Мэнэнгийн тал, Энергийн төвийг үзсэндээ, Аглаг сайхан хангай үзсэндээ их олзуурхаж байгаа... Одоо яахав ажилдаа нухлуулаад байна дөө... блогоор хэсэгтээ өвчилж, өөрөө бичих биш, хүний блогуудыг ч хуу уншдаг байж билээ тэрийгээ дурсахаар сайхан байдаг  шүү ихийг мэдэж авсан, нүд нээгдсэн дээ гэж боддог юм...ер нь хүний үзэл бодол бага багаар тааралдсан тохиол болгоноосоо тархиндаа хуримтлуулаад л яван явсаар үзэл санаа нь тогтдог байх шүү гэж эргэлзэлгүй бодож байна дөө... Ноднин жилээс твиттерт донтож эхэлснээс хойш твиттер лүү жив жив гээд л байдаг болсон доо... мэдээлэл ч түргэн шуурхай авах боломжтой, цаг хугацаа хэмнэсэн их дажгүй эд байна лээ шүү... Нэг жилийн дотор ажлын туршлага хуримтлагдаж байгаа хэдий ч орчин тойрны хүмүүсээсээ бөөрөнхийлдөг зан чанар сурах гээд хэцүү юмаа, ер нь сурчихсан байх өө...уг

Санаашрал, бодрол

Миний энд байх хугацаа хэдийн дуусчихсан юм шиг санаа алдам орчин намайг угтнам... Ширээ дүүрэн хоосон хэрэгтэй, хэрэггүй цаас намайг тойрон байхыг үзвэл одоодоо хийх ажилтай мэт...гэвч сэтгэл минь хаа холын газар байх шиг Сурах хөдөлмөрлөхийн үр шимийг даруй 14 жил хүртсэн минь намайг хөглөдөг, ямар нэгэн юмнаас хамааралтайг заадаг байсан мэт,,, тогтоодог ч байсан байж мэдэх 1 жил сурах гэдэг процесс зогссон гэхэд болно. Нэг талаар бодож үзвэл сурсаар байсан авч хөдөлмөрөө зарцуулжээ дээ, мөнгөөр үнэлүүлсэнг бодвол... Одоо сурах ямар нэгэн юмнаас харьяалагдаж амьдрахгүй бол салхинд хийсэх хамхуул шиг зорилгогүй болсон мэт,,, Мэдээж зогсолтгүй үргэлжлэх цаг хугацаа намайг амьдралд урин залж, элдвийн зүйлийг тархинд минь суулгасан ч энэ хангалттай биш шиг санагдахуйяа өөрийгөө голохын ихийг мэдрүүлнэ. Хүнээс хамааралгүй байгаа дээрээ эрдэм мэдлэгээс л хамааралтай байхыг дэндүү хүснэ

Тархины тураал - 2 гэнэ дээ

Францад амьдардаг Монгол эмэгтэйн бичсэн энэхүү нийтлэл өмнө нь сайтууд дээр тавигдаж байсан бөгөөд энэ удаа үүнийг “Тархины тураал -2” нэртэйгээр та бүхэнд дахин хүргэж байна. Энэхүү нийтлэлийн агуулгад ямар ч өөрчлөлт хийгээгүй болно. Нутгаасаа гараад одоо бараг 15 жил болжээ би. Анх оюутан болон гараад хэлний курсээс доктор болтол тулалдан яваад одоо л нэг нутаг буцая гэж бодтол заяаны хань зам дээр гээч амдралын хуулиар эмэгтэй хүн намайг үнэн сэтгэлээсээ хайрласан нэгэн франц залуутай танилцсан маань гадаад оронд тушигдах шалтгаан болжээ. Жил болгон би ирж бага хугацаанд аахилтлаа ажиллаад буцдаг болохоор Монголын нийгмийн өдөр тутмын амьдралд нэг их уусаж амжилгүй буцдаг юм. Хэдийгээр би Франц улсад улс төрийн ухааны доктор болтлоо суралцаж, Монгол болон дэлхийд болж буй үйл явдал, өсөлт хөгжилтийг дүгнэх чадвартай болсон боловч эдүгээ надад Монголын улс төрд орох ямарч сонирхол алга, ямарч улс төрч, намуудыг шүүмжлэх хүсэл ч бүүр алга. Харин нэг хэлэх юм байна. Юу гэвэл Мон

Амьдралд утга алга

Яагаад ч юм ийм л болчихлоо уг нь сэтгэлээ сэргээх гэж яасан олон зүйл хийв ээ сэтгэл гэдэг эрхтэн л их өвдөж,,, тамхи татмаар санагдаж замын турш үлээх гэж үзсэн, зүгээр л мөрөөдсөн анзаарсан бол тамхи татдаг гэж бодсон байлгүй, хажууд суусан ах...гэхдээ ийнхүү тамхи татаж буй мэдрэмжээс болж 1500 км хөндлөн гулд туулсан замдаа бөөлжөөгүй байж болох гэсэн таамаглал байгаа шүү, замд тэр тусмаа автобус унаанд суухаар бөөлждөг хүн л дээ... мөн дараа нь хатуухан зүйл уумаар санагдсан энэ мэдээж ирсний дараа гэртээ... намайг нэг юмтай, бөө болж магад чи над дээр ирнэ дээ гэсэн үгнээс болов уу сэтгэл нэг л эмзэгг... би ганцаараа гэртээ 7 хоног байхаар болсон...энэ хугацаанд юу эс болохов, тамхи татаж үзмээр байна, харснаа л хэрэгжүүлчихье их гоё харагддаг юм гэсэн үг илүүц биз,,, би нэг л сонин болчихож...

Миний амьдралын эргэн тойронд нэг иймэрхүү

Хэнийгээ ч сайн уу гэлтэй билээ орж уншдаг хүн байхгүй шахуу хойно би л юмдөө гэхгүй юу... мэдэхгүй юмдаа амьдрал нэг л сонин учир нь олдохгүй байх юм... дээрээ гүйдлээ ч олдоггүй доороо гүйдлээ ч олдоггүй гэж мэгээд л гүйдэлтэй хүн шиг хэхэ Ажил- уг нь бол гологдсон юмгүй ажлаа хэдийн мэддэг, хийдэг, чадаж байгаа ч болох юм алгөө мэдэхгүй ээ хүмүүсийг ойлгохгүйн хаана ч ийм хэл амтай байдаг гэж үү, мөн манай захирлын баримталдаг зарчим нь хамаг л цагаа ажлаа хийж байхад болно гэж боддог байгаа юм шиг байгаан өөрөө амарч зугаалж хэсэж тэнэж наргиж цэнгэж унтаж амарч болно, харин хөлсийг нь өгөөд өөрийнхөө удирдлагад ажиллаж буй хүмүүс болохгүй, тэр тусмаа эмэгтэйчүүд нь төрж болохгүй юмуу хаашайн, олон төрсөн хүмүүст дургүй, чөлөө авах, өвчлөхөд дургүй, илүү цаг ажиллаа гэхэд илүү цагийн мөнгийг өгөх дургүй, багахаан жижижг зүйлд новширно гэж мэд, тэр энэ тэр гээд олон таван юм тоочоод байвал мундахгүй дээ мэдэхгүй мэдэхгүй мэдэхгүй л гэдэг үг аманд эргэлдэх болж хэцүү ч юм аа даа Ар

ЗГ-ын тохируулагч агентлаг болох Цөмийн энергийн газар...

Та нар ийм газар байдаг үйл ажиллагаагаа явуулаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн гэдгийг мэдэх үү? Би лав хувьдаа юу ч мэдэхгүй явсаар өдийг хүрчээ. Ийм нэршилтэй ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллага агентлаг байдгийг мэдсэнгүй нэлээдгүй хугацааг ардаа орхижээ. Сонин юм шүү... ӨӨР ямар ямар байгууллага ч байдаг юм билээ...бүү мэд... Одоо уран, цөмийн энергийн газар МОНГОЛД байгуулах, барих нь тодорхой болсон үед ч аргагүй юм даа... зөндөө олон хэлцэл, гэрээнд гарын үсэг зурж таминь ээ... Хаяг нь энэ байна, сонирхоорой... nea.gov.mn

Ажлын байранд анхаарах зүйлс

Ажлын байранд анхаарах зүйлс /миний л бодол шүү/ №1 Ажлын байр шал худлаа дүр үзүүлсэн гаруудаар дүүрэн байдаг тул ААШ ЗАНгаа хязгаарла...миний хувьд ийм хүмүүсийг харахаар дургүй хүрээд байдаг учир их төвөгтэй энэ орчинл зохицох гэж нэлээн юм болж байж билээ гэхэд хаашаа ч юм бэ? Одоо ч хэвээр байна...гэхдээ бараг дасаж байна даа №2 Ажлын байранд хаа сайгүй паракци байдаг, тэдгээр нь нэг нэгэндээ дургүйн дээр үргэлж ХҮНИЙ БӨГС ухацгаадаг. Чи нэг алдаа гаргахад л өөрөө ч мэдэхгүй явтал хүмүүс илүү мэдчихсэн байх болно аль хэдийн шүү №3 Ажилд ороод сар болоод шантарч билээ...дадлагын хугацаандаа явж байж шүү дээ...бодохоор инээдтэй ч юм шиг. Гэхдээ үнэн шүү... Аав, ээжийн алсын бодлыг одоо таах шиг...үр хүүхдээ хол цөлж байдаг гэж эхэндээ би бодсонсон...намайг нэг цаашаа гэвэл би бүүр цаашаа явна шүү, ойр байя гэхэд гэж уурлаж байснаа бодохоор томоогүй ч юм шиг... хэрвээ би ойр байсан бол орой харих бүртээ тунирхах, хүмүүсийн элдэв янзыг характерыг ёстой нээрээ ийм тийм байна

...замын уртад зарим хүн холддог

гүй ээ яахав тэр намайг орхисон уу би түүнийг орхисон уу бүү мэд...танихгүй царайлж, мэдэхгүй санагдаж байвал хамтдаа туулсан бүх дурсамжуудаа мартая гэвэл тэр чинь тээр жилийн ой санамжинд үлдээд намайг зовоож байна за *инээмсэглэл*ээ... над шиг адилхан нэртэй хүнтэй наалдчихаад салахгүй байгаа нь миний надад байхгүй занг тэр хүн нөхөөд байгаа болохоор л байлгүй дээ...санахгүй гэж хичээж байгаа ч би ингээд бичиж байна гэж бодохоор чамайг...

Найз минь дээ...

Зүсийг нь үзээд найзыгаа би таньсангүй, ийм өөр болох гэж Зэрэгцэн өөдөөс ширтээд найз минь намайг таньсангүй Зүсэндээ биш сэтгэлдээ байсан ажээ... өглөө найзтайгаа тааралдаад таньсангүй, таксины цонхоор булан эргэхдээ л таньлаа... шүлгээр өвчлөөд өлзийтөгс зохиолчоор өвчлөөд нэлээдгүй удсанаас ийнхүү сэтгэгдлээ мөрөөр илэрхийлдэг болчихож... сонин юм шүү... би таниагүй юу? тэр таниагүй юу?... бодохоор л гомдоод байна лав...

http://gunjiin-nulims.blogspot.com/

Өнөөдөр эрт сэрүүлэг тавиад босох гэсэн оролдлого бас л бүтэлгүйтэв... ганцаараа амьдрах гоё юм шигээ бодох юмтай...хэн намайг юу гэж бодох бол гэж огт бодох зүйлгүй...дураараа... тоглоомонд хааяаа донтоод байгаагаа эс тооцвол одооохондооо сайхан л байна... манайхан маргааш ирээд бужигнах байлгүй дээ...миний өөрөө ч хөндөхийг хүсдэггүй миний орон зайг бүрдүүлэгч бүх зүйлсд нөлөөлнө гэж бодохооор уйтгар төрнө... дураараа байх сайхөөн юм...бас ганцаардах...блог унших ч бас сайхан юм... яагаад гарчигаа энэхүү блогийн нэрээр нэрлэсэн гэвэл энэ хүний блог таалагдсанаа хэн нэгэнд гагцхүү өөртөө дахин дахин мэдэгдэхийн тулд шинэ үзэл бодол, амьдралын хэмнэлээс нь багахан ч атугай өөртөө тусгах гэсэндээ л тэр... түүний өөртөө итгэлтэй, хүчирхэг, шинийг сэдэх хүсэлтэй эмэгтэй гэдэг нь шууд мэдэгдэж байгаа нь таатай...би ийм эмэгтэйчүүдэд дуртай... түүний достыг уншиж байгаад энэ үг ямар их таалагдана вэ? ...Маргаашдаа шинэ нээлт үлдээхийн тулд би өнөөдөр хуучин замаа сонгов... Энэ нь яг над

БИ ЯАГААД ТҮҮНТЭЙ ХОЛБОГДЧИХСОНОО МЭДДЭГГҮЙ...

Image
Тэрэнтэй яагаад холбогдсоноо ойлгохгүйн....тийшээ явах учиртай, ингэж бичих учиртай байсан болохоороо л юмуу...үгүй ээ тэрэнтэй ямар нэгэн ерөөл хараалыг нь мэдэхгүй ч учирсан байх...нэг нэгэндээ ямар нэгэн нөлөөлөлтэй болохооор л мөн өөр шалтгаан байгаа байх...тэрний зангаас ямар нэгэн муухай...долигоносон ааш аягыг олж хардаг хэдий ч надаас бас тийм өнгө аяс, сэргэлэн гэнэн өвөрмөцдүү гэмээр зан чанарын нөлөө түүнд нөлөөлж хэн хэндээ ямар нэгэн зүйлсийг амьдрал амьдралын хэмнэлдэээ өнгийг нэмэх гэсэн бас тэдгээр хүмүүстэй тааралдах гэж ч танилцсан эсвэл ажил амьдралын нэгэн туршлага олгох гэснээс тааралдсан байх... тийм биш бол тааралдахгүйсэн...амьдралдаа зүгээр л зөрөөд өнгөрсөн бол түүнтэй тэр надтай ийм учраа болохгүйсэн...ямар нэгэн учиртай л байж таараа ... учрыг нь олтлооо салахгүй л зууралдаж байя даа ойрдооо...түүнээс салахаараа тэмдэглэл бичнээ... \хайртай эсрэг харж явдаг хүнээ түүнийхээ талаар бичиж байгаа санагдах хэдий ч эмэгтэй хүн шүү...би бас эмэгтэй...лол\

Мөр холбох гэсэн оролдлогоосоо... эндээ тавьчихая...

Энд тэнд цаасны буланд хэрэгтэй гэснээ...амандаа орсноо биччихдэг зантайг ч хэлэх үү...тэрийгээ хүнээс нуугаад уншуулах бас дургүй хүнээ ядаж байхад...тэгээд нэг нэгээрээ хаягдаад гээгдээд базагдаад... ингэж байхаар олдсон дээр нь ийшээнээ оруулаад байхаас тэр тусмаа өнөөдөр мааааааш завтай байна... ...Таньдаг хэрнээ танихгүй тэр хүн надад ямар их сэтгэгдэл үлдээснээ Таньсан хэрнээ үргэлж бултах энэ хүнийг би дандаа бодох...   Чамайг дандаа боддог    Хэн юм болоо гэж? Чамаас дандаа уйддаг     Хэнээс тэр билээ юу? Чиний... Миний... Бидний... Энэ амьдралын Эгэлхэн нэг өдөр Эр хүн чамайг ... даа \ над энэ хайку маягийн надаас урсан гэсэн энэ мөрүүд их таалагддаг...\ Өнөөдөр бас өчигдөр Өглөө болон өдөр Өчнөөн зөндөө өндөгнүүд Өөрөө бас өндөгийг Өвөртөлөхийг мөрөөднө Өрөвдөх сэтгэл төрвөл дарж Өндөг тахиа болно Өширхвөл идэж өтгөн болгоно...\мэдэхгүй ээ орж ирсэн зүйлсийг цааснаа буулгачихаж\ ...Би боддог Өөрийгөө \*2\  Би шүүмжилдэг Өрөөлийг \*2\ Би гом

Би хаана юугаа хийгээд явж байсан юм болоо???

Мэдэхгүй ЮМ ДАА... хичээлийн хэнээтэн байсан гэхэд арай биш...юугаа ч амжуулдаггүй байж дээ бодвол...надаас нууц зүйлсүүд зөндөө байх юм...одооо ч байсаар... би заавал ГОЛ ДҮР байх албагүй л гэж боддог байсан юм уу...заз тэр яахав...жаахан атаархал ч юм уу...\м-с л боллоо...нууж л байхгүй...бас тэр яриа, постууд сэтгэл гэгчийг минь эмзэглүүлээд байна ш дээ... ганцаараа бас байгаа нь асуудал болоод л байна уу даа...бас л бяцхан гэмээр атаархал...өнөөдөр ер нь хүмүүсийн харилцаа, биеэ авч яваа байдал бүгд таалагдахгүй байна...өнөр хүмүүс гоё юмаа...би л өнөр олон хүүхэдтэй болж үзэхээс... хүмүүс битүүний өдөр гээд сүр байх чинь ээ...бас өөрөө хийгээгүй байж хүний нэр барьж шагнал авагсад гүй ээ мөн олноо...Х.Б л байхгүй юу даа... за та нар ч юугаа мэдэхэв...бас ийшээ орж ирдэг хүн ч гэж юу байхав...өөрөө өөртөө л тэмдэглэл маягаар үлдээж байгаа эд болохооор нээх анхаарсаны хэрэггүй биз дээ лол...

Эргэж хөрвөөсөөр байтал...

...урьд шөнө аягүй дуншиж хонолоо... нам унтмаар байхад арайчдээ...ажил дээр уг асуудлууд, гэрт очоод бодогдоно... зүүдэнд хүртэл... зүүдэнд ядаж битгий намайг зовоогооч...

Бичихгүй байж чадахгүйн...

Гомдмоор байна гэвч хэндээ ч гомдох билээ... хэдэн өдөр тэр хүнийг юу гэж нээнтэглэж загнахыг хүлээх гэж ажил дээрээ яарангуй ирдэг мэт, танихгүй мөртөө тэр хүний блогтоо юу гээ бол хэмээн сонирхон цайныхаа цагаар өлөв долов хийж блог руу нь шимтэн орж сэтгэгдэл бичих... ийм маягаар суугаадаа сэтгэл өвдөх... би ийм байж болохгүй л юмсан... найзын зөвлөх нь ажлаасаа гар гэнэ... дахин өөр ажил дахин өөр хамт олонтой болохоос дальдчин... энэ хүмүүс намайг юу гэх бол хэмээн... энэ  хэдэн сарын хугацаанд намайг өөрчилжээ... хүмүүсийн зан чанар, мөн хов жив... Хүмүүс ямар өчүүхэн зүйлсүүдээс болж нервтдэг юм бэ??? Твиттер ер нь зөв сонголт байдаг бололтой...гэхдээ тэнд хүмүүстэй ярилцан найзуушка болох дэмийм... таньдаг юм шиг аашлахыг яана... бас хүндлэмээр ахтай болсон нь зол... гэвч тэр хүнтэй уулзахаас зүрхшээнэ... бэлэн болохоороо хэлээрэй гэсэн...

Аз түшиж буйд баярлалаа бурхан минь...

Image
Над ямар нэгэн байдлаар дохио өгч элдэв саад болгоныг зайлуулж буйд талархлаа...эмээ та юу, багшаа та юу? ээж аавын минь нөмөр нөөлөг, заяа буян уу? эсвэл бурхан уу? миний заяа юу? юуг ч үл мэдэгч итгэгч бус ч гэлээ алин болохыг нь мэдэхгүй ч гэлээ маш их маш их баярлалаа...санаа л зөвтэй, ааш л сайхантай явья даа... Алдаагаа тоочоод байвал гараад л байна... гэвч тэр болгонтой яг тэнцүүхэн оноо, туршлага, аз хамт явж буйд үнэхээр үнэхээр баяртай байна...