Posts

Showing posts from November, 2020

Солонгос явсан түүх 2-р хэсэг

Image
 1-р хэсгийг бичсэнээс хойш даруй 3 жил өнгөрчээ. Өчигдөр дурсаад л Гэбэ найзтайгаа чат бичилцэв. Зарим бүдгэрсэн дурсамж тодров.  Фэйсбүүкээс зар хараад шигдан нь /хоолны газар/аягүй ажил ихтэй гэсэн. Яах юм? өөр ажил олоё гэсээр барилгын ажил олов. Нээх барилгын салбарт ажиллаж байсан хүмүүс шиг зан гаргаад ажлынхаа сонголтыг хийсэн юм хойно. Ямар ч төсөөлөлгүй, яг үнэндээ. Маргааш Сөүлээс ойрхон 1 цаг явах газар хүрч ирэхийг хүсэв. За гэж зөвшөөрөөд юмаа бэлдэв. Гэбэгийн эгч нь та 2-с утаа үнэртээд байна, мах үнэртээд байна гэсээр усанд орсон ч үнэртээд байна л гээд байв. Ингээд маргааш явав. Бас л араас нь чирэгдээстэй, хурдан гүйгээстэй. Оройн 17.30-с ажил нь тараад бид 2той уулзав. Шууд буудалд оруулчихав. Байж бай гээд, удалгүй хоол идэцгээе гээд дуудав. 2 залуу, нэг Ажоси (өвөө), тэгээд Сажаням (ахлагч) ингээд бид 2. Ганц сурсан үг гүүгий л байж. Ямар хоол идэх вэ? л гэнэ. Гүүгий л гэлээ. Мах гэж байгаа юм.  Шоолоод л, монголчууд маханд дуртай гээд байх шиг байгаа юм. Тэгээд ма

2020.08 сараас 10 сарын тайлан

 Сайн уу, тэмдэглэл минь. Амьдраад л яваад байна даа. Ажил, хичээл, сургалт, хөтөлбөр гээд... 8 сар үнэндээ яаж өнгөрсөнг санах зүйл цөөхөн мэт. Өнгөрсөн жилийн баримтаа л наасаар таарсан юм шиг байна. Өглөөний уулзалтанд 6 цагаас босож явсан. Зөндөө зүйл сонсож мэдсэн юм байна. Дахиж дараагийн уулзалтанд явах гэсэн чадаагүй ээ. Шөнийн 2 цагт унтсан миний л буруу л даа. 9 сард Хөөрхөн зүрх ТББ-д сайн дурын ажилтны анкетаа явуулсан, бас нэг залуучуудын хөтөлбөрт тэнцсэн, тэрний сургалтанд 2 хоног суусан. Бас нэг апп-с гар утас хожсон. Итгээгүй шүү. Ибаримтаас ч юм хожиж үзээгүй хүн чинь. Бас залуучуудынхаа хөтөлбөрөөс 1 ментортой болж, чиглэл авч ажил хийсэн. Бас эрхзүйн хөтөчийн 1 өдрийн сургалтанд суусан. Бас АССА хичээлд сууж эхэлсэн гээд 9 сар ерөнхийдөө завгүй өнгөрсөн юм байна. Харин ажил 0 заасан байх аа, ингэж их гадуур гүйсэн хүний хувьд. Цаг тулсан ажлуудаа яахав, яаж ийгээд амжуулаад л байсан бололтой. Найзыгаа эргэх зав ч гараагүй юм байх даа. Кафе бенегээр жаахан эргэлдсэн.