Posts

Showing posts with the label Афоризм

Намайг ч чамайг ч сэдэлжүүлнэ лол

Image
Хэтэрхий сайхан амтатнууд ширээ дүүрэн алаглан байвал ТАНД ямар ч утгагүй санагдах уу? эсвэл хүслээ барьж дийлэхгүй ховдоглонхон идэх үү? Хааяахан хэрэгтэй, бас сэтгэл сэргээх чимх үгний цуглуулгыг хамсаар байтал савнаасаа хэдийн халин саванд минь үлдсэн хэдэн үгийн шидмээр амьдралаа хөтлүүлэнхэн явнам зээ... Тархи юуг ч хадгалах чадвартай гэдэг нь үнэн боловч мартана гэж маний үеэс ч дээрхи асуудал нөмрөх юмаа... Олон үг нуршилгүй үгийн амтыг энд хуруулая, савныхаа хэрээр хутгана уу... Өнгөрсөнтэйгээ зууралдаж утаа хаашаа хийсч бгааг ярихаас илүү хаанаас салхилж буйд төвлөрөх хэрэгтэй, Тэгээд удаан ч гэсэн цаашаа явмаар байна. Нэгэнт шийдсэн бол хойшоо эргэж битгий хар, урагшаа тэмvvлээд бай. Чи хэрвээ өөр замыг сонгох гэж байгаа бол реакцанд бэлэн бай гэжийшд. Ажил бүтэлтэй бгаа эсэх нь зүгээр л чиний хийсэн үйлдлийн хариу үйлдэл. Яарсан, залхуурхан, гурилдсан эсвэл үнэхээр сайн хийсэн "Чи өөрийгөө сайн гснээс өөр хүмүүс чамайг сайн гсн нь илүү дээр...

Афоризм болгож мөрдөхөөр үг...

Image
Өөрийгөө нээхээс бүү ай. Хүн бол олон хуудастай ном юм гэж хэн нэгэн ухаантан хэлсэн байдаг. Та өөрийнхөө сайн муу талыг нээж чадалгүй олон жил өнгөрсөн байвал номынхоо зарим хуудсыг сөхөж хараач үгүйтэй адил. Тиймээс санамсаргүй ч гэмээр зарим ажлыг оролдож, өөрийгөө турш. Загвар өмсөх, бүжиг хийх, дуу дуулах, спортын багт оролцох, техник хийх, турших гм үндсэн ажилд хамааралгүй хэрнээ таныг хувь хүнийх нь хувьд баяжуулж, сонирхолтой байлгах зүйлд зориг гарган оролцож бай... / Ц.Оюунгэрэл- Миний ажлын ноу-хау номны хэсгээс/

Афоризм

Image
Бусдад таалагдахын тулд өөрийг ярьж, хүссэнээсээ өөрийг хийнэ гэдэг л хүний амьдралын утга учрыг алдагдуулж орхидог./хэн нэгэн/ Би хэнд ч биш өөрөө өөртөө таалагдахын тулд амьдардаг. Хэрэгтэй л бол чиний талаар хүн юу л бодно бодог, харин чи байдгаараа л бай /Белинский/ Хүн юу л гэх нь хамаагүй мөрөө хөө.../Данте/ Хүнд элдэв зиндааны ялгал үгүй, харин суралцсан суралцаагүйн ялгал их. Тэнгэр бурхан баялгийг хүнд нь хайрлаагүй, харин хөдөлмөрт нь хайрласан юм. /фүкүзава юкичи/ Өөрт оногдсондоо нийцүүлэн тохиромжит авьяас чадал хийгээд зан араншингаа төлөвшүүлж явах ёстой. Тиймийн учир бичиг номын агуулга санааг ойлгож байхын тулд үсэг бичиг, гадаад хэл суралцахгүй бол горьгүй билээ. /яг над зориулсан үг/ Хичээл зүтгэл тэнгэрийн зарлигийг ч өөрчилмүй Зам ижилгүй бол сэтгэл ижилгүй Биеэ даах оюуны чадалгүй этгээд бусдын эрх хүчинд автагдаж буруу замаар орох явдал буй Өөрийнхөө оюуны чадлыг үзүүлэн харуулах үед л хүний хувь заяа шийдэгдэж байдаг. Өөрийн бодол төдийхнөө...