Posts

Showing posts with the label найз...

Найз минь дээ...

Зүсийг нь үзээд найзыгаа би таньсангүй, ийм өөр болох гэж Зэрэгцэн өөдөөс ширтээд найз минь намайг таньсангүй Зүсэндээ биш сэтгэлдээ байсан ажээ... өглөө найзтайгаа тааралдаад таньсангүй, таксины цонхоор булан эргэхдээ л таньлаа... шүлгээр өвчлөөд өлзийтөгс зохиолчоор өвчлөөд нэлээдгүй удсанаас ийнхүү сэтгэгдлээ мөрөөр илэрхийлдэг болчихож... сонин юм шүү... би таниагүй юу? тэр таниагүй юу?... бодохоор л гомдоод байна лав...

Найз минь дээ...

Image
Сайн уу чи минь хаана явна даа... надтай нүүр тулж уулзах, зовлонгоо ярилцаж, гунигаа хуваалцах зав чамд алга явна уу? Би чамайг санаад байна... уулзахад заавал мөнгөтэй байх хэрэгтэй гэж үү? зүгээр л чи сэтгэл гаргаад ирэхэд болно шүү дээ...би чиний хувцаснаас, сурсан зүйлээс, хийж буй ажлаас ер ичихгүй шүү дээ... чи тэрийг мэддэггүй гэж үү??? утсаа авахгүй, мессеж бичихгүй...би тэнд явна шүү найзаа гээд сураг гаргахгүй хүнийг би яагаад хамгийн сайн найз минь гэж боддог юм болоо??? чи надад хэзээ ч хариулахгүй байх л даа...магадгүй хариулах зав чамд олдохгүй байх... Надаас илүү амьдрал таньж, хар бор бүх ажлыг хийж үзэж энэ бүхнээ зөвхөн эгч дүү хоёрынхоо сайн сайхны төлөө гэдгийг чинь бүрэн мэддэг ч гэлээ найз минь чи тэр хоёроо насан туршдаа дагаж, туслаж дэмжиж явахгүй шүү дээ найз минь... Яагаад 2 өөр замаар явж байж нэг л гарам дээр таарах энэ хувь тавиланг найз минь чи мэддэг ч болоосой... миний сургуульд сурсан чиний сураагүй хоёроор энэ хорвоо хэмжигдэхгүй шүү дээ...анги...

Найз...

Image
Хүнд маш олон янзын найз нөхөд амьдрах хугацаанд таарч дотносч нөхөрлөдөг бололтой. Гэхдээ аль нь илүү сайн найз нь цаг хугацааны явцад танигдана шүү дээ... Би уг нь нэг сайн найзтай гэж бодож явтал тэр намайг утсан дээрээ зүгээр л нэрээр минь хадгалчихсан байвал яах уу? ёстой гомдоод юу гэж хэлэхээ мэдэхгүй байдалд орсон. Хүн яаж хандана тэр хэвээр хандана гээч болох шахсан. Гомдсондоо болоод нэрийг нь ч бас тэгээд хадгалчихаж билээ... Тэгэхээ би ч бас муухайн байгаа шүү. Уг нь 16 жил найзалсан найз минь шүү дээ. /бусад их сургуулийнхаа найзуудыг их дотноор хадгалсан байсан л даа/ Одоо тэр найзтайгаа өдөр ирэх тусам хөндийрөөд байгаа нь хэнийх нь буруу вэ? бие холдвол сэтгэл холдно гэдэг шиг. Уг нь хамт 10-н жилд сурч байхдаа, цэцэрлэгт байхдаа ямар дотно байж вэ? Цуг их сургуульд хамт ороогүйн ийм байдалд хүргэсэн гэж үү? ... Хэзээ ч чи намайг үүнийг бичжээ гэж уншихгүйн яамай даа. Мэдвэл их гомдомхойм болохоороо багтрах байхдаа. Энэ 7 хоногт түүний төрсөн өдөр. Юу авч бэлэглэхээ б...