Posts

Showing posts from November, 2012

Гоморхол

Image
Бага ангид байхад хичээлээ хийгээгүй хүүхдүүдийг багш үлдээж, заавал хийлгүүлж байж хариулдаг байж билээ. Нэг ч удаа тэгж үлдэж байгаагүй болохоор энэ бүхнийг үлдэх яасан хэцүүг мэддэггүй өнгөрсөн сурагч нас минь... харин одоо эсрэгээрээ байнга л үлддэг болж гэхдээ мэдээж сургууль биш ажил дээрээ... санхүүгийн мэргэжил сайхан үедээ сайхан ч муухай үедээ дэндүү муухай юмаа... чимхлүүр ажил ихтэй учраас нэг их бага харагдаж байгаа ажил хэдэн цаг авах юм гээч... ингээд бодохоор ЭРТ ХАРИДАГ ОНЦЧУУЛ том болохоороо ОРОЙ ХАРИДАГ гэсэн гаргалгаа өөрийн мэдэлгүй гаргачихлаа...

Салхи оруулаадхая даа...

Энэ жил ч мөн хэсүүрч болж байна даа би...Булган, Архангай, Өвөрхангай, Завхан, Увс, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр, Өмнөговь аймгийг үзлээ... Хүсээд очихийг мөрөөдөөд байдаг Мэнэнгийн тал, Энергийн төвийг үзсэндээ, Аглаг сайхан хангай үзсэндээ их олзуурхаж байгаа... Одоо яахав ажилдаа нухлуулаад байна дөө... блогоор хэсэгтээ өвчилж, өөрөө бичих биш, хүний блогуудыг ч хуу уншдаг байж билээ тэрийгээ дурсахаар сайхан байдаг  шүү ихийг мэдэж авсан, нүд нээгдсэн дээ гэж боддог юм...ер нь хүний үзэл бодол бага багаар тааралдсан тохиол болгоноосоо тархиндаа хуримтлуулаад л яван явсаар үзэл санаа нь тогтдог байх шүү гэж эргэлзэлгүй бодож байна дөө... Ноднин жилээс твиттерт донтож эхэлснээс хойш твиттер лүү жив жив гээд л байдаг болсон доо... мэдээлэл ч түргэн шуурхай авах боломжтой, цаг хугацаа хэмнэсэн их дажгүй эд байна лээ шүү... Нэг жилийн дотор ажлын туршлага хуримтлагдаж байгаа хэдий ч орчин тойрны хүмүүсээсээ бөөрөнхийлдөг зан чанар сурах гээд хэцүү юмаа, ер нь сурчихсан байх өө...уг