Posts

Showing posts from November, 2019

Шинэ ажлын хамт олны тухай

10 шижигнэсэн залуучуудтай ажиллаж байна даа. Нэг ижил шинж нь тэд бүгд тамхи татдаг би тэрэнд нь дургүй учир нь анх орсон цагаас хойш тамхины утаа нь үсэнд шингээд байнга угаасаар үс маань ч тун урт ургаж байна даа... цүцүцү... Эхний залуу манай ГЗ иргэн Э Эхнэр, 2 хүүхэдтэй, зан нь яг жоохон хүүхэд шиг, ГЗ байж үзээгүй санагддаг ч үгүй бололтой, миний мэдэхгүй олон туршлага түүнд бий юм шиг байна лээ. Хоёр дох залуу иргэн Б Эхнэр, хүүхэдгүй юм шиг хэрнээ манай хүү гэж азаартсан тул би түүнийг хүүхэдтэй гэж бодож байна. Иргэн Э-тэй ярихдаа хүүгийн сургалтын төлбөр гэх шиг болсон. Гүйлгээ ухаан сайны зэрэгцээ худлаа хэлбэр санагддаг. Ингэхэд би өөрөө ямар ч хүн юм тэ, хүн хүн дүгнээд л... гэхдээ л гаргаж ил тавихгүй бол бачуураад байна өө... Уран зураг цуглуулдаг, шүлэг бичдэг гэсэн. Аав нь зохиолч боловч лав миний дуртай зохиолч биш. Ямар бизнес хийх үү гэж шалгаадаг түүнд өөр санаа бий л байх. Бас эрэгтэйчүүд хоорондоо уулзаж ярилцахаараа хүүхэн л ярьдаг бололтой, яг эмэг