Posts

Showing posts with the label Кимүра Аяако

Кимүра Аяако- "Бурхан ивээдэг болов уу"

Image
Ийм уужим нутагтай, ийм хачин, цаг барихыг мэддэггүй хэрнээ яагаад ингэж яарч сандран, дугаарлан зогсогсдын урдуур дайрч зүтгэнэ вэ? Залхуу учраас, хүлээх дургүй учраас ингэдэг нь мэдээж. Дугаар дайрах ялимгүй жижиг сажиг юм мэт боловч, Монголын нийгэм соёлын хөгжлийн хувьд энэ асуудлыг ярихгүй бол болохгүй санагдана. Энэ бол соёл, ёс суртахуунтай хамаатай асуудал. Олон хүн дугаарлан зогсож байгаа газарт хүн бүр өмнөх хүндээ уцаарлан дургүйцэх нь хүний сэтгэлийн онцлог болой. Огт танихгүй хүн хэрнээ зөвхөн миний өмнө зогсож байгаа гэсэн тэр утгаараа онцгүй хүн шиг санагдана. Хэрэв миний өмнө зогсож байгаа олон хүний дотроос будилж, саад болж байгаа, эргэж буцаж, их бутархай мөнгө тоолж их цаг авч байгаа хүн бол хамгийн дургүй хүрмээр санагдана. Кассын дэргэд баахан дугаарлаж хүлээгээд, авах гэсэн бараа бүтээгдэхүүнээ авах гэж бас л зөндөө хүлээнэ. Ингэж хоёр удаа хүлээж зүдэрнэ. Энд хайран цагаа алдаж хохирохоос гадна дугаар дайрсан хүнд дургүй хүрч, сэтгэлээр хохирно. Дугаарлаж...

Кимүра Аяако- "Суулгах үр хаана байгаа бол?"

Кимүра Аяако бол үнэхээр үнэхээр үнэхээр сайхан бичдэг миний хувьд маш сайн "зохиолч". Түүний талаар интернэтээр монголоор хайвал түүний "Тархины тураал" гэсэн нийтлэл чамгүй олон блогын хуудаснаас олдддог юм. Нийтлэлийн дор маш их шүүмжтэй... Түүний өөр сонирхолтой нийтлэл олддоггүйн маш таагүй. Кимүра Аяакогийн бичсэн "Баруунаас мандах наран 2" гэсэн ном над бий. Харин 1 нь хэн нэгэнд байвал түүний нийтлэлүүдээс интернэтэд тавьж, олон хүмүүст ухаарал хайрласан нийтлэлүүдийг тавиасай гэж хүсэж байна. Би маш олон номын дэлгүүрээр түүний номыг хайгаад олоогүй. Мөн номын сангуудаар ч... Хэрвээ япон хэл мэддэгсэн бол түүний ярилцлагыг ч болов уншихыг маш их маш их хүсэж байна. Мөн над шиг бодолтой хүмүүс байвал хайгуул хийж над мэдэгдээсэй гэж хүсэж байна. Түүний "Баруунаас мандах наран 2" номноос завтай үедээ нийтлэлийг нь оруулж байна аа. Олон хүн Кимүра Аяакогийн бичсэн нийтлэлүүдийг уншаад нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай гэж хүссэний үндсэн дэ...