Posts

Showing posts from August, 2012

Санаашрал, бодрол

Миний энд байх хугацаа хэдийн дуусчихсан юм шиг санаа алдам орчин намайг угтнам... Ширээ дүүрэн хоосон хэрэгтэй, хэрэггүй цаас намайг тойрон байхыг үзвэл одоодоо хийх ажилтай мэт...гэвч сэтгэл минь хаа холын газар байх шиг Сурах хөдөлмөрлөхийн үр шимийг даруй 14 жил хүртсэн минь намайг хөглөдөг, ямар нэгэн юмнаас хамааралтайг заадаг байсан мэт,,, тогтоодог ч байсан байж мэдэх 1 жил сурах гэдэг процесс зогссон гэхэд болно. Нэг талаар бодож үзвэл сурсаар байсан авч хөдөлмөрөө зарцуулжээ дээ, мөнгөөр үнэлүүлсэнг бодвол... Одоо сурах ямар нэгэн юмнаас харьяалагдаж амьдрахгүй бол салхинд хийсэх хамхуул шиг зорилгогүй болсон мэт,,, Мэдээж зогсолтгүй үргэлжлэх цаг хугацаа намайг амьдралд урин залж, элдвийн зүйлийг тархинд минь суулгасан ч энэ хангалттай биш шиг санагдахуйяа өөрийгөө голохын ихийг мэдрүүлнэ. Хүнээс хамааралгүй байгаа дээрээ эрдэм мэдлэгээс л хамааралтай байхыг дэндүү хүснэ

Тархины тураал - 2 гэнэ дээ

Францад амьдардаг Монгол эмэгтэйн бичсэн энэхүү нийтлэл өмнө нь сайтууд дээр тавигдаж байсан бөгөөд энэ удаа үүнийг “Тархины тураал -2” нэртэйгээр та бүхэнд дахин хүргэж байна. Энэхүү нийтлэлийн агуулгад ямар ч өөрчлөлт хийгээгүй болно. Нутгаасаа гараад одоо бараг 15 жил болжээ би. Анх оюутан болон гараад хэлний курсээс доктор болтол тулалдан яваад одоо л нэг нутаг буцая гэж бодтол заяаны хань зам дээр гээч амдралын хуулиар эмэгтэй хүн намайг үнэн сэтгэлээсээ хайрласан нэгэн франц залуутай танилцсан маань гадаад оронд тушигдах шалтгаан болжээ. Жил болгон би ирж бага хугацаанд аахилтлаа ажиллаад буцдаг болохоор Монголын нийгмийн өдөр тутмын амьдралд нэг их уусаж амжилгүй буцдаг юм. Хэдийгээр би Франц улсад улс төрийн ухааны доктор болтлоо суралцаж, Монгол болон дэлхийд болж буй үйл явдал, өсөлт хөгжилтийг дүгнэх чадвартай болсон боловч эдүгээ надад Монголын улс төрд орох ямарч сонирхол алга, ямарч улс төрч, намуудыг шүүмжлэх хүсэл ч бүүр алга. Харин нэг хэлэх юм байна. Юу гэвэл Мон