Posts

Showing posts with the label Мэдэхэд илүүдэхгүй...

Намайг ч чамайг ч сэдэлжүүлнэ лол

Image
Хэтэрхий сайхан амтатнууд ширээ дүүрэн алаглан байвал ТАНД ямар ч утгагүй санагдах уу? эсвэл хүслээ барьж дийлэхгүй ховдоглонхон идэх үү? Хааяахан хэрэгтэй, бас сэтгэл сэргээх чимх үгний цуглуулгыг хамсаар байтал савнаасаа хэдийн халин саванд минь үлдсэн хэдэн үгийн шидмээр амьдралаа хөтлүүлэнхэн явнам зээ... Тархи юуг ч хадгалах чадвартай гэдэг нь үнэн боловч мартана гэж маний үеэс ч дээрхи асуудал нөмрөх юмаа... Олон үг нуршилгүй үгийн амтыг энд хуруулая, савныхаа хэрээр хутгана уу... Өнгөрсөнтэйгээ зууралдаж утаа хаашаа хийсч бгааг ярихаас илүү хаанаас салхилж буйд төвлөрөх хэрэгтэй, Тэгээд удаан ч гэсэн цаашаа явмаар байна. Нэгэнт шийдсэн бол хойшоо эргэж битгий хар, урагшаа тэмvvлээд бай. Чи хэрвээ өөр замыг сонгох гэж байгаа бол реакцанд бэлэн бай гэжийшд. Ажил бүтэлтэй бгаа эсэх нь зүгээр л чиний хийсэн үйлдлийн хариу үйлдэл. Яарсан, залхуурхан, гурилдсан эсвэл үнэхээр сайн хийсэн "Чи өөрийгөө сайн гснээс өөр хүмүүс чамайг сайн гсн нь илүү дээр...

"Ёстой нээрээ" гэдэг үг "ёстой нээрээ" болсон тохиолдол

Би “ёстой нээрээ” гэдэг үгийг их ашигладаг, аймаг орон нутгийн хэллэг гэж ерөнхийдөө хэлж болно. Яг “биддээ” шиг... өчигдөр энэ хэллэгээсээ болж утасны цаанаас “п...” дуудсан хэрэгт орлоо. Ёстой их доромжлууллаа... Хойшдоо анхаарч ижил дуудлагатай үг хэллэгийг дахиж хэлэхээ больж үзье, арайч дээ, ингэж эвгүй байдалд орох гэж, хэзээ ч хэлж байгаагүй үгнийхээ төлөө...

ЗГ-ын тохируулагч агентлаг болох Цөмийн энергийн газар...

Та нар ийм газар байдаг үйл ажиллагаагаа явуулаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн гэдгийг мэдэх үү? Би лав хувьдаа юу ч мэдэхгүй явсаар өдийг хүрчээ. Ийм нэршилтэй ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллага агентлаг байдгийг мэдсэнгүй нэлээдгүй хугацааг ардаа орхижээ. Сонин юм шүү... ӨӨР ямар ямар байгууллага ч байдаг юм билээ...бүү мэд... Одоо уран, цөмийн энергийн газар МОНГОЛД байгуулах, барих нь тодорхой болсон үед ч аргагүй юм даа... зөндөө олон хэлцэл, гэрээнд гарын үсэг зурж таминь ээ... Хаяг нь энэ байна, сонирхоорой... nea.gov.mn

Энэ хүү ямар лаг юм бэ?

http://www.youtube.com/watch?v=ehDAP1OQ9Zw&feature=share

Та Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшиж байгаагаа мэдмээр байна уу

"Монгол Улсын Засгийн Газраас 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол улсын бүх иргэдэд эзэмшүүлэхээр түүхэн шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь Монгол улсын иргэн бүрийн нэр дээр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулан Үнэт цаасны бүртгэлийн ажлыг хийж дуусгалаа. Иймээс иргэд Та бүхэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноо htpp://registration.schcd.mn гэсэн цахим хаягаар орж, өөрийн регистрийн дугаарыг шивж оруулан шалгах боломжтой боллоо." Ийм хэрэгтэй мэдээлэл уншив. Регистрийн дугаараа хийж шалгасан чинь аргагүй хөөрхий минь гарч байна аа... Та 536ш хувьцааны эзэн эн тэр гээд...Харин ямар нэг брокер дилерийн газар данстай байх хэрэгтэй гэнэ. Ойрын хугацаанд данс нээлгэдэг хэрэг... Та ч бас дансаа нээлгэсэн үү?

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ СУУЦ ТӨСӨЛ хэрэгжиж байна... хүмүүсээ...над маш их таалагдлаа...газартай, мөн тогтвор суурьшилтайсан бол энд хамрагдах байлаа гэж...даанч харамсалтай...гэхдээ олон хүмүүс хамрагдаж байртай болох нь ямар гоё юм бэ?

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ СУУЦ ТӨСӨЛ Баригдах хугацаа: 25 хоног Барилгыг гүйцэтгэгч байгууллага: Олон жилийн туршлагатай АТА; трейд, Бурхант Хус, Батгарав ХХК Барилгын үнэ: 35 мкв -15,760,000 төгрөг; 65-72 мкв -28,350,000 төгрөг Сайн чанарын 3 давхар шиллэгээтэй вакум цонх, паркетин шал, бүргэд хаалга, дотоод, гадаад засал, халаалтын систем /ханан болон нам даралтын зуух/ үнэд нь багтсан Үнэ хямдрах боломж: Мянганы Сорилтын сан, НҮБ-н төслийн зүгээс олгох татаас Чингэлтэй дүүрэгт баригдах бүх сууцанд татаас: 35 мкв-5 САЯ төгрөг; 65-72мкв -9 САЯ төгрөг, Бусад дүүрэгт баригдах сууц талбайн хэмжээ харгалзахгүй 5 САЯ төгрөг ТАТААСЫН дараа буюу таны сууцтай болох үнэ: Чингэлтэй: 35мкв-10,760,000төгрөг; 65мкв-19,350,000 төгрөг Бусад дүүрэг: 35мкв-10,760,000төгрөг; 65мкв-23,350,000 төгрөг Төсөл хэрэгжиж буй нутаг дэвсгэр: Улаанбаатар хот бүх дүүрэг, Эрдэнэт, Дархан хот Зээлийн нөхцөл, шалгуур: Зээлийн дээд хэмжээ: 20,000,000 төгрөг; Урьдчлгаа: 35 мкв-902,000 төгрөг, 65-7...

Та бидэнд зориулсан захидал...

Энэ захидлыг 2-р курсдаа олж уншчихаад зөндөө их бодолд дарагдаж билээ. Усаа гамнахуйн ашиг тус...толгойд минь энэ захиа байнга бодогдсоор 2 жилийг үдчихсэн гэхээр хэн нэгэнд энэ захиа "үүргээ" гүйцэтгэсэн гэсэн үг. Би байнга усаа гамнадаг болсон. Крантаараа сул үргүй ус урсуулахгүйг хичээн хаагаагүй цоргоор ус урсч байвал бушуухан гүйж очоод хаачихдаг болсон...хэхэ Мөн хэн нэгнээс ам дамжин нэгнээ сонждог сонжоогоор сонжигдож л байсан байлгүй...Ийм нэг сонжоо: Та гэртээ байж байтал таны хүүхэд том өрөөнд уйлан, гал тогооны өрөөнд чинь хоол чинь буцлан дарвиж, палкон дээр чинь угаасан хувцас чинь хүчтэй орохоор дуслаж эхэлж буй бороонд хариугүй норох гэж байтал энэ үед мөн ванны өрөөний цоргоноос маш их ус урсч байна.Тэр үед мөн юу болсийн бүү мэд хаалгыг чинь хүн хүчтэй нүднэ.Та алин луу нь түрүүлж очих вэ? гэсэн сонжоо л доо. Би энэ захиаг уншихаасаа өмнө лав хаалгаа түрүүлж онгойлгоод хүнээр бусад үйлдэлүүдээ түргэн шуурхай амжиж гүйцэлдүүлнэ гэж бодож хариулж байсан юм ...