Posts

Showing posts from September, 2019

Мэдрэмжээ шүлэг болгон тэрлэв лол

Тэврэлтээр дутагдах миний бие Тэсгэл алдсан таны тачаал Уруул уруулаас зугтсан мөч Уурласан ч тэвчсэн миний үйлдэл Харамсахгүй байгаа ч Харамладаг болмооргүй байна Ханаж цадахгүй их тачаалд нэвтэрмээргүй байна Хайргүй сексийш тэвчдэг учраас Хачин үйлдэл хийсэнгүйдээ бахархаж байна өөрөөрөө Гурван цагт унтсан ч зургаан цаг хүртэл Гурван цаг, урт хугацаа байлаа сэрүүн таны тэвэрт Гар, уруул, хөл шүргэлцэх, бас таны үнэр Гараараа уруулаараа биеэрээ хумигдан агших миний бие Таны мэдэлд тэврэгдсэн бие л Тэврэлтийн хүслийг минь нөхөж, сэтгэл ханав Тиймээ, би тэврэлтээр л дутаж байж Харин таны сэтгэл ханасангүйдээ Хайр байхгүй ч тачаал үлдчихсэн Ах гэсэн хүндлэлийн зураасыг Ахиж битгий даваарай даа Эхнэрээ хуураад эрчүүдийн сэтгэлд Ээ юу үлдчихдэг юм бол? Эргэж харах нүүртэй үлдэхийн тулд Эм би гүрийв, ах минь... Тэрнээс биш таньд сайн ч Тийм их зүйл хүсмээргүй байна Тэр эмэгтэйд нүгэл болж Тэнэгхэн өөрийгөө тарчлаамааргүй байна... # тулгаах