Загвар өмсөгч Одгэрэл

Өмнө нь би түүнийг ямар "гоё" эмэгтэй вэ? гэж харж байснаас түүний доторх ертөнцийг огт сонирхож байсангүй. Гаднаас нь хараад дүгнэчихээд хүмүүс өөр өөрийнхөө савныхаа хэрээр ойлгодог гэдэг дээ тэгж л бодож явжээ. Би түүний "Гоодаль" сэтгүүл дээрээс түүний ярилцлагыг олж унших хүртлээ өөр өнцгөөс бодож явжээ. /Гоодаль сэтгүүлийн №/2010 дугаар/ Надад харин ч ухаантай, сэтгэлийн хаттай, хүчтэй эмэгтэй шиг санагдсанаа нуух юун...
***Амьдаараа бүр залуухнаараа домог болсон Одгэрэл авхайн ганц зовлон хэвлэлийнхэн л байж мэдэх. Учир нь ихэнх эмэгтэйчүүдэд байдаг нөхрөө залуу охидоос хамгаалах, хүүхдүүдээ чанартайхан боловсрол эзэмшүүлчих, зовхины үрчлээ, оройн хоол мэтийн асуудал түүнд байхгүй.*** /*** Эх сурвалж: http://www.factnews.mn/news/view/index/id/7418/
Ийнхүү түүнийг хэвлэл мэдээллийнхэн янз бүрээр л бичиж нийтэлдэг. /хамгийн энгийн түүнийг бичсэн нь ч байж мэднэ/ Гэвч хүн болгон өөрийн гэсэн үүрэх ачаа, зовлон, асуудалтай шүү дээ... Миний хувьд загвар өмсөгч Одгэрэлийг Монголын "Мэрилин Монро" хатагтай гэж бодож байна...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ