Posts

Showing posts from July, 2017

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ

Image
Найзуудын хэрэг ядал бүтээд гоё байна аа, өөрөө юм шиг л догдолж баярлаж байна. А орон бүтэж С орон бүтсэн сайхан мэдээнүүдтэй. Би нь харин С орноо бүтээчихээд ирсэн, А орон руу явах зорилго төслийн шатандаа явж байгаа бөлгөө. Хамт зөндөө зөвлөж аль альныг нь бүтээчихсэн болохоор баяр хөөрөөр дүүрэн байна аа, гоё байна өө, хааяа ийм сайан өдрүүд бас байдаг гэдгийг марттал би нь нам тайван байсаар л байна аа, их бодлогоширлын явцтай, номнуудыг машиндсаар гүүдрийдсээ хөтөлсөөр толгойдоо маш том зүйлий зурагланхан л байна. Хүсэл биелтүгэй :-)

Хүнд ухаан суух нас гэж байдаг уу?

Image
Тодорхой насанд хүрээд өөрөөр хэлбэл 18 нас хүрээд насанд хүрлээ гэж заадаг ч хүүхдийн гэнэн хонгор дүрсгүй бодлууд дагаастай чигээр. Айдас хааяа хуралдан, ичимхий зан надтай хөтлөлцсөөр салахгүй л явна. Дараа хийнэ гэж хадгалж хураасан юм их болохын хэрээр хийж хомслох нь байтугай нэмсээр. Болоогүй байна хэмээн хураасан зүйлс, эзэмшсэн боловсролоо голон холыг харсаар... Тогтох нас гэж байна уу, хүүхэдтэй болоогүй, хүнтэй суугаагүй болохоор дэгэж дэрвэсэн хэвээрээ л байна уу даа, тэгээд боллоо ч дахиад л бас амьдралын аар шаахар асуудалд ээрэгдэхдээ хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулан бас л болоогүй байна гэх үү хэзээ хэзээ нэг сэтгэл тогтдог юм бол оо?