Posts

Showing posts from March, 2018

Урт амсхийлтийн дараа

Австралийн хариугаа авсаан, тэнцсэнгүй. Шалгуур өндөр ажээ, дээрээс нь ганц бие юм болохоор ихээхэн том үзүүлэлт болдог бололтой, тэнцэхгүй байх... Өөрийгөө бас нас залуу гэж бодож явсан ч бас хөгширч л байгаам байна. Ийм их өндөр зардал гарган сураад ирээд монголдооирнэ гэж харагдахгүй байна, түр визээр манай оронд байх сонирхол харагдсан гэх утгатай захиагаар төгсгөжээ. Энэ хугацаанд хариугаа хүлээгээд гэртээ байлаа, төрсөн гэртээ эжий аавдаа эрхлэн байлаа. Хааяахан жилдээ 1-2 очиж амралта өнгөрөөдөг байсан би гэр бүл хамаатан саднаасаа хэр ихээр хөндийрсөн байснаа мэдлээ, 3 сар гаруй байх хугацаандаа тэр хөндий зайгаа ойртууллаа. Өдөр тутмын шалдир булдар ч гэлээ өнгөрөх үйл явдлууд чимх чимхээр амьдралыг амттай болгох юмаа... Бас хэзээ ч нэгнээ хайраа, хайртай шүү гэж нялуурдаггүй аав ээжээсээ жинхэнэ хайрыг олж харлаа. Сайхан аав ээжийн охин хойно 2-дох визний татгалзлын дараа жоохон гундсан ч одоо сэргэсээн. Ихийг хийх гээд урдаа олон зорилго тавиад хөдөллөө... Хүчтэй байна аа,