Posts

Showing posts from April, 2022

ЭЭЖ

  ...Би ээж аавтайгаа хамт амьдардаггүй л дээ. Тэр хоёр минь хөдөө байдаг юм. Бие дааж амьдраад 15 жил болж байна. Гэр бүлтэй болоогүй учраас хамтын амьдралын талаар мэдэхгүй ч ээж, аав 2-ынхаа эв найртай амьдралыг харан өссөн. Ээж ирж эмнэлэгт хэвтэв. Яахав тухтай байгаасай гэж зөндөө хүсээд сарын өмнөөс л ээж ирнэ, эргэнэ гэсээр чөлөөний хугацаагаа, зөвшөөрлөө бэлдсэн. Ээж эмнэлэгт эргэлт авдаггүй газар сонгон хэвтсэн нь ажил ажил гээд гүйдэг охиноо бодсондоо бас хоол муу хийдэг намайг бодсондоо л байх. Найзууддаа дандаа магтаж ярьдаг ээж аавыг дээ. Алдаатай, тэр алдаатай нь хайрлах нь эцэг эх атал. Багаасаа яагаад аав ээжийн хүүхдүүдтэй харьцуулагдаж өсөх ёстой юм бол? Том болсон хойноо ч мөн адил шүү. Үргэлж амжилттай, аз жаргалтай, мөнгөтэй байна гэж байхгүй байтал муугаа үзүүлэхгүй гэх энэ монгол аав ээжүүдийн занг яалтай. Би үргэлж чадахгүй зүйлээ мэддэг, тэрийгээ хүлээн зөвшөөрдөг учраас хоол ундандаа муугаа, зан араншины хувьд ч мөн адил аашгүйгээ мэддэг. Бас цалингаа тогт