Posts

Showing posts from August, 2020

2020 оны 7-р сарын тайлан

 Сайн уу, би л өөрийнхөө блогийг өмнөх үеийн сэтгэл хөдлөл, амьдрал ахуйгаа уншихаар сөхөн орох нэгэн тул өөрөө өөртөө мэнд хүргэе. Чи сайн биз дээ? Одоогийн би-с хэр ялгаатай болж өсөж дэвжиж, өсөж үржсэн байна даа гэе дээ... Би энэ сар ээлжит тайлангуудтай, бас наадмын амралтаар зориг гаргаад Дундговь, Өвөрхангай, Сэлэнгээр ажил амралт хослуулаад толгойгоо сэргээгээд шинэ орчинд амраад ирлээ. Хүн шинэ орчинд орохоор өөр өөр шинэ шинэ мэдрэмж, зүйлсүүдийг суралцаж, ажиглаж, өөрөө өөрийгөө шүүх юмаа. Аялалд гарахад найзынхаа яаж амьдарч байгааг, яасан мундаг болсныг, би өөрийгөө хэрхэн амьдарч байгааг харьцуулаад бодсоон. Тэр минь хоол ч хийж чаддаггүй байсан бол гэрийн сайн эзэгтэй, бас сайн төлөвлөгч, чиглүүлэгч ямар үед нөхрөө дэмжих, арга эвийг нь олохыг харж, хөөх мундаг эзэгтэй, гэргий болжээ гэж өөрөөр найзыгаа харлаа. Бас өөрийгөө би бэлэн болов уу, яаж ийм эвтэйхнээр шийдэж байна вэ? гэдгийг харж ажиглаж явсаан.  Харин нэг найзыгаа их гайхсаан. Аймагт нь ирчихээд байхад гэртээ