Posts

Showing posts from November, 2017

Сэтгэл санаагаа сэргээх гээд дэлгүүр хэсэв

За ямар ч байсан материалаа бүгдийг орчуулуулаад нэхэгдэж буй бүгдийг (эссэнээс бусад) өгөв. Тэгээд хүлээлт... Бүх зүйл нэн ялангуяа санхүү бүрдээгүй байгаа хэдий ч болсон хойно нь аяндаа бас бүрдэх байлгүй дээ гэж найдна... Тхх энэ дэлхийн хамгийн чухал зүйл нь найдах, хүлээх гэсэн хоёрхон зүйлд багтдаг юм шүү дээ гэж гүн хэлэв гээд дуусдаг шиг л монте кристогын төгсгөлийн үгс бас толгойд зурайна. Угийн сэтгэл санаа тогтворгүй байгаа дээр гээд өөрийгөө тайвшруулахын зэрэгцээ дотор болж буй шуургыг энд үгээр бичиглэн үлдээчихвэл бас тайвшрах буй за гээд л сараачив, бас өөрийгөө тайтгаруулах санаатай дэлгүүр хэсэж дуртай хоолоо идэх зэргээр янзан бүрийн арга хэмжээ аваад л байж байна дөө, өөр ч юмгүйдээ...гэхдээ арай бас мэдрэмжгүй худалдан авхлт хийсэн үү одоо бодох нь ээ, 3-ын 3 гахай шүү дээ гэдэг шиг 3-н өмд авчихлаа, би ч бас гуяараа дүбүүн хүн л дээ. Тийм болохоор таарсан дээр нь, олдсон нь дээр нь л гэсэн дээ ер нь... Худалдан авалт хийхдээ эмэгтэйчүүд сэтгэл санааны байдлаас бо

Найзын виз татгалзав

Чамгүй хугацаа зарцуулан, хамтдаа бүх материалыг нь хөөцөлдөн гүйсэн боловч тэнцсэнгүй. Аяллын зорилго тодорхойгүй гэсэн. Үзэмжээс үү, нээрээ юунаас болов... За гарах цаг хугацаа нь болоогүй байсан л гэхээс... Гэхдээ хариуг нь хараад чи тэнцээгүй байна аа, найзаа гэсэн чинь тиймүү, би угаасаа мэдэж байсаан, тэнцэхгүй гэдгээ. Ламд үзүүлсэн чинь эхний удаа тэнцэхгүй гэсэн гээд тайвнаар хариулаад утсаа тавьчихав... Би бас зүгэрр ч байхгүй чи тэгвэл визнийхээ мөнгийг үрэн байж хэлсэн үгийг нь баталж байснаас мэдээд яагаад мөнгөө хэмнэсэнгүй вэ, баахан бичиг баримт, хураамжны мөнгө гэж бас дуржигнуулаадхав...                                           😒 Гэхдээ нэг их холбоотой асуудал биш ч гэсэн, хүн амин хувиа боддогыг бас мэдэрсэн үйл явдал дараа дараагийн олон үйл явдлууд гэрчлэв. Ухаажсаар, урам хугарсаар, урагшаа зам замаа өөрийн зөв гэснээ даган гэлдэрсээр... Зам огтлолцвол нийлэхээс биш, заяагаараа нийлдэггүй ажээ...