Posts

Showing posts from September, 2017

Ажлаа санаад байгаа юм байх даа хөөрхий

Би яагаад ч юм олон ажил сольсон хүнд атаархдаг гэх үү, нэг л тэр хүн өөр олон кейстэй учирсан, юм юм үзсэн байх даа гэдэг өнцгөөр нь арай илүү, ИЛҮҮ гэж хардаг байлаа... Энэ бол дөнгөж ажилд орсон үеийн сэтгэгдэл байсан бол одоо арай сонирхолтойгоор өнгөрөөж дээ гэсэн шүү бодчихсоон сууж байдаг. Учир нь тэр хүмүүс аягүй нухацтай ханддаг болчихсон, стресс менежментээ зохицуулаад сурчихсан, ажлын харилцаанаас илүү хувийн амьдралаа нэгд тавьчихсан буюу надад юу чухал гэдгээ олчихсон юм шиг санагддаг шүү. Би ажлын гараагаа эхлээд басхүү удсан байна. Гарах их эвгүй байсан ч нэг л амьдралын темпээ өөрчлөх хүсэл, залхсан ядарсан байсан нь ч давамгайлан юм юм л зэрэгцэн гарсан даа. Сурахыг их хүссэн бас дороо хүслээр болдоггүй юм байна. Өргөдлөө өгөөд 1 сарын дотор л ажлаа хүлээлцдэг бусдын дэргэд 3 сар хагас ажлаа хүлээлцсэн. Хүмүүсээс нэлээн дөлсөн, бүгд л хөөх чи гарах гэж байгаа юм уу? Яагаад, юу хийх гэж байгаа юм бэ? Гэсэн асуултаар булуулсан. Одоо тогтсон ажилд ороогүй ч мэргэжлийнхээ

Эргэлзээгээр дүүрэн өнгөрөх өдөр хоногууд

Яах эсэхээ шийдэж чаддаггүй ээ, бэдэрсээр л явна...  Өөртөө амралт өгөөд байгаа ч жинхэнэ амралт гэдэг биеэ амраах биш, тархиа ажээ... Хөдөө гэртээ тэрийхээрээ тэрийв. Эмээдээ жаахан туслав, гэрийн ажил тэр тусмаа хөдөөний ажил барагдадгүй ажээ. Гэвч сэтгэлд дараастай шийдэж чадахгүй байгаа асуудлуудыг биеийн хүчээр туулна гэж үү? Тархины бядаар, дэвэргэн сэтгэлээр, цоглог нүдээр давах ч юм шиг ээ... Үргэлж бодлогоширох нүд минь бүүр жижиг дээрээ жижигрэх нь ээ... Бууриа олохгүй л нисэх бодол, хүсэл тархиа сэт татан хөөрөх гэтэл бэрхшээл болох санхүүгийн эх үүсвэртээ түүртээд л байна.  Оюутан биш, ажилчин биш статуст түрхэн зуур шилжээд буй тул хэнээсээ авах вэ дээ хө, со дахиж нэг мордоё уу гэтэл чангарсан сурагтай, журмын нэг нөхөр минь өөрийнхөө санхүүг босгох жаалхан мөнгө олоод ирэе гэсээр дарга, өвөө 2 доор очих визээ самбаачласаар азаа үзэв, ёндоо... Эгч сурдаг, төгслөө, хонхны баярт нь очих юм, гэр бүлийн бахархал гэсээр хар ажил хийхээ хөөрхөн аргалсан ч мэдээж ширээний ажлаа