Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

4 жилийн өмнө хичээл дээрээ бичиж байсан эссэ... хэхэ архиваасаа гаргая даа. За ийм эссэ

Санхүүгийн систем түүний гүйцэтгэх үүрэг
/эссэ/
Хүн болгон өдөр тутмын амьдралдаа санхүүгийн янз бүрийн асуудалтай тулгарч түүнийг зохицуулж байдаг. Уг санхүүгийн гол бүрэлдэхүүн нь мэдээж мөнгө хэмээх арилжаа солилцооны хэрэгсэл юм. Ингэхлээр чухам мөнгө гэгч юу вэ? гэсэн асуулт урган гарч ирнэ. Мөнгө нь бараг хүн төрөлхтөн хэл амаа ойлголцож эхэлсэн үеэс буюу өөртөө хэрэгтэй зүйлсээ нөгөөгөөр сольж авч хэрэглэх тухайн үед л үүссэн гэхлээр түүхийн бараг бүхий л үед өнгө төрхөө өөрчлөн хүмүүсийн төлбөр тооцоо гүйлгээний хэрэгслийг орлож ирсэн байна. Одоо ч гэсэн мөнгө үнэ цэнээ алдахгүй байсаар л байна. Амьдрал юун дээр тогтдог вэ? гэсэн асуултанд хүмүүс голдуу мөнгөн дээр, хайран дээр, итгэлцлэл дээр гэж хариулдаг ч дийлэнх нь мөнгөн дээр гэж хариулдаг. Амьдрал мөнгөн дээр тогтдог эсэх нь маргаантай ч санхvvгийн систем хvмvvсийн итгэлтэй маш их холбоотой нь тодорхой юм. Энэ итгэлцэлийг хүмүүс гол төлөв санхүүгийн байгууллагуудаар үйлчлүүлэх үедээ л мэдэрдэг гэхэд болно. Санхүүгийн байгууллагууд гэхлээр маш олныг дурдаж болох боловч хүн болгоны мэддэг байгууллага болох Банк, Хадгаламж зээлийн хоршоон дээр авч үзэе. Банк, ХЗХ нь мөнгөө өсгөх гэсэн хүмүүсийн мөнгийг хадгалж , мөнгөний хэрэг болсон хүмүүст зээлдүүлэх замаар мөнгийг зогсолтгүй эргэлтэнд байлгадаг. Нэг үгээр хэлбэл санхүүгийн зуучлагч юм. Зах зээлийн эдийн засаг руу шилжилт эхэлснээс хойш Монгол Улсад арилжааны банкны салбар идэвхтэй хөгжиж, банкны зээл, хадгаламжийн зах зээлүүд ихээхэн өргөжиж ирсэн бөгөөд өнөөдөр 17 арилжааны банк , 570 гаруй ХЗХ үйл ажиллагаа явуулж байгаа нь буурай хөгжилтэй, хүн ам нь цөөн манай орны хувьд чамлахааргүй үзүүлэлт яахын аргагүй мөн билээ. Гэхдээ олны олонд итгэл хүлээсэн газарууд нэг байхад хүмүүсийг өндөр хүү, шагнал урамшуулалаараа татан мөнгийг нь залилах нэгэн ч байна. Манай хамаатны эгч гэхэд л нөхрийнхөө солонгосоос явуулдаг хэдэн төгрөгийг ХЗХнд өндөр хүү, эрсдлээ бодож хадгалуулаад байж байтал нөгөө ХЗХны эзэн нь хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг аваад оргон зайлсан байх юм. Ингээд өсгөх гэсэн биш алдаад сэтгэл санаагаараа унан олон хоног нойр хоолгүй байсан билээ. Хавь ойрынх нь банкинд хийвэл дээргүй юу? гэж зөвлөсөн ч өөрийнхөө зөрж хадгалуулсан юм болохоор дараа нь хичнээн харамссан ч өөдөө шидсэн чулуу өөрийн толгойд нь буусан юм. Иймэрхүү жишээ баримт голдуу ХЗХ дээр гардаг ч манай хүн ардын минь мэдлэг боловсрол тааруухан бас өндөр хүү амалсан газруудад голдуу мөнгөө хулхидуулсаныг нь үзвэл амьдрал аргагүй л мөнгөн дээр тогтдог мэт. Хэрвээ хүн бүр тодорхой санхүүгийн мэдээлэлтэй байсан бол юу гэж ар араасаа цуварсан ийм явдлууд гарах вэ дээ?. ХЗХоршоонуудтай энэ зэрэгцэж чадах 17 арилжааны банкууд дэргэд нь байсаар байтал шүү дээ... Энэ мэтчилэн зөндөө жишээ дурдаад байвал гүйцэхгүй биз. Гэхдээ дан ганц ХЗХ руу хамаг буруугаа чихэж болохгүй юм. Саяхан л гэхэд Хадгаламжийн банкнаас олон тэрбум төгрөгийг зохион байгуулалттайгаар хэсэг хүмүүс луйвардсан нь тодорхой болсон. Олон мянган хадгаламж эзэмшигчид санаа зовниж, түрүүчээсээ хадгаламжаа татаж эхэлж байгаа тухай мэдээлэл түгж эхэллээ .Иймэрхүү хар мөртэй жишээ баримтуудаас болж банк, ХЗХний нэр хүнд ихээр унаж байна. Тэд ийм явдлуудыг гаргасанаараа олон түмний банкинд итгэх итгэлээр тоглоод хэрэггүй л болов уу? Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг монгол ардын сайхан үгийг санавал зохилтой... Банк санхүүгийн системд олон түмэн итгэхээ больсон цагт эдийн засаг унахын дээдээр унаж эхэлнэ. Банкнаас зээл авч үйлдвэрлэл эрхлэгчид хөрөнгийн эх үүсвэргүй болно. Ойлгомжтой, үйлдвэрлэл зогсоно. Банк хадгаламжгүй бол юу ч биш. Дампуурсан хадгаламж зээлийн хоршооноос ч дор юм болох вий. Учир нь, банкинд үл хөдлөх хөрөнгө гэх юм бараг байдаггүй. Банк дампуураад эхэлбэл төсөвт татвар төлөх хэн олдох вэ?. Төсөв мөнгөгүй бол цалин, тэтгэвэр тэтгэмжээ яаж тавих болж байна? Юун шинэ гэр бүлийн, хүүхдийн энээ тэрээ мөнгө манатай болно. Ийм л ирээдүйг хүсээгүй бол банкны болон ХЗХны нэрийг унагаасан үйлдлийг битгий л олон гаргаасай, олон түмний банкинд итгэх итгэл дээр тоглохгүй л байвал сайнсандаа... / Үг 589 /

Comments

  1. сайн болжээ, гэхдээ Монтени ийг уншихад дандаа хүмүүсийн хэлсэн баримтууд оруулсан байдаг тийм юм жоохон дутмаг санагдлаа тэрнээс биш сайн болсон байна.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ