Posts

Showing posts from 2014

Би хэмээх элийрэл, бодрол...надаас урсах үгс бла бла бла

Image
Өнгөрсөн бүх зүйлийг хийхгүй яасан юм бэ гэж шүүмжилдэг занг яая даа байз... Цаг хугацаанд баригдан хийж буй үйлдэл, амнаас зүгээр л урсан гарах үгсийг тогтоон барих яасан хэцүү билээ. Энэ цаг хугацаа ингэж бичин суугаа би бээр энэ цаг хугацаанд юу юу амжуулсан бол юунд  хүрэхээ ч эс мэднэ. Гагцхүү тогтоон барихгүйгээс хойш араас нь алдаагаа цэнэж, дахиж гаргахгүйг л хичээхсэн. Хүн байхгүйд ганцаараа үлдэхдээ л чимээ шуугианаас холдохдоо л өөртэйгөө үлдэхдээ л тунгаадагтаа...ер нь юунд буруу өгөх ёстой юм болоо, төөрөгдсөөр явтал би-гээс юу ч үлдэхгүй болно. Тэр л үнэн. Юунаас ч хаанаас ч ухаж ойлгоод тайлбарлаж болох...би ер нь хэн юм бол оо? Шавхагдашгүй нөөц эсвэл эгэл жирийн хумхын тоос...цаг хугацааг хожихыг хүссэн ч улам цаг хугацаанд шахагдах нэгэн...

Өөрөө өөртэйгөө байх цаг

Image
Үргэлжийн завгүй, байнгын хөгжиж, урагшилж байгаа нийгмийн урсгалд хөвөн явсаар ёстой л Сараагийн дууны үг шиг өөрийгөө л олохгүй л явна даа... Хурдан хурднаар өөрчлөгдөж байгаа темпэнд орчинд хүмүүст дасах шиг эвгүй, хэцүү зүйл байна уу, харьцуулцгаая. Ингээд л бодол цуврана… Шинэ сар, шинэ 7 хоног, шинэ өдөр гээд л амьдралын минь ар араасаа хөвөрсөн өдрүүд үргэлжилнэ... шинэ сонин юмс үзэгдэл барагтай л болохгүй нэгэн хэвийн амьдралын темптэй би шинэ сонинг хүнийг илүү чухалчилна...тэр тусмаа одоо шинэ танил гэхээсээ илүүтэй шинэ хайр, тэр хайр нь насан туршийн байгаасаа амьдралд худал хуурмаг зүйлс үнэнээсээ бага байгаасай гэж хүсэмжилнэ...элдэв шинэ сонин амьдралын өнгийг ном, сониноос авсаар аяандаа уйдах шинжтэй болжээ. Тиймээс бурхан минь, амьдрал минь уйдамгүй хайрыг над өгөөрэй, олгоорой, итгэмжтэйгээр хүлээн авна. Цаг нь болсон уу гэж асуумаар байна. Бусдын хөрөнгийг бусдаас харамласаар харамч байхгүй нэр зүүх нь одоо бүүр элбэг болжээ, хямрал үнэндээ хаанаас ирэв

7 сар ба миний амьдралын мөчлөг

Image
7 сар Жил болгоны 7 сард амьдралд минь их өөрчлөлт авчрах юм, би тэр хэрээр гайхаж бас эмээсхийн энэ сарыг даллах юм. Юу гэхлээр 2009.07 сард би хагалгаанд орж байжээ Намайг маш их өөрчилсөн, сэтгэл санаа, бие махбодь гээд л бас энэ үед л аавтайгаа илүү дотно болжээ, яг найзууд шиг. Миний хамгийн сайн найз "ААВ" болсон... 2010.07 сард дахиад л хагалгаа Гэхдээ илүү хэрсүүжиж бас эрүүлжсэн, илүү зоригтой ч болсон... 2011.07 сард АНХНЫ АЖИЛ хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн /бүтэн цагийн шүү ккк/ 2012.07 сард Шинэ газар, ус шинэ нөхөд, шинэ харилцаа 2013.07 сард Шинэ байр, шинэ амлалт, шинэ хүсэл, шинэ ажил 2014.07 сард Шинэ ажил... Товчхоноор ийм ч гэлээ энэ сар ямар удаан өнгөрдөг гээч, ярих юмгүй удаан бас сэтгэл дэнслүүлнэ, уйлуулна, баярлуулна, хайрлуулна... 2015.07 сар чамайг хүлээнэ...

Алдаа "бардам" занг "багасгадаг"

Image
Хэн хүнд хэлэмгүй зүйлсээ блог гэгч энэ зүйлс бичих, бас хэлмээр санагдаад хэл нь загатнаад байгаа зүйлсээ байнгын бичиж тэмдэглэж байхаар шийдлээ.../хаширлоо/ Юу гэхлээр 1-рт би эрэгтэй хүмүүсүүдийг бүгдийг нь дотроо бодоод өнгөрдөг гэж бодсоноос  2-рт хүмүүс чин үнэнч гэж итгэдэгээс ХЭРЭГ нэг боллоо доо Асуудал 1-рт ам дамжсан яриа, наргианаас болж хэн хүний өмнө эвгүй байдалд оров бас тэрүүхэндээ бухимдаад хэдэн цааснуудад уураа гаргачихсан гэж байгаа бас уг нь зүгээр л эрэгтэй хүмүүсүүдүү гэж би хамт инээлцсэн л байхгүй юу 2-рт мөнгө тоолж өгөхдөө буруу тоолчихсоо, миний л алдаа л даа, хамт ажилладаг юм байж байж илүү тоолоод өгч байхад хүүеэ илүү байна гэчихгүй л байгаа байхгүй юу дээр нь, бас эрэгтэйчүүд /буруу замаар олсон орлого юм болдоггүй гэдэг ч болгоорой гэж хүсье дээ/ Өөрөө л буруутай хойно би өөрөө л үүрэе дээ угаасаа бурхан хүнийг үүрч чадах ачааг л өгдөг шүү дээ тиймээ

САЙН БАЙНА УУ 4 САР МИНЬ

Image
Миний амьдралын эрээнтэй бараантай хөгжөөнтэй нэгэн хэвийн завгүй амьдрал үргэлжилсээр л энэ дундаасаа аятайхан хань болчих хүнгүй л явна даа, ажлаар ханиа хийж, нойроор амралт хийж явна даа Бодоод байхад миний амьдрал -1+2 энэ темпеер явах юм даа, хааяа ч инээд хүрэх, хааяа ч бухимдах юм даа, өнөөдөр хүнд хууртагдсан, хуурсан юмгүй амар жимэр хэдэн тоотойгоо зууралдсаар, тоостойхон хорвоод хэн нэгнийг баярлуулж хэн нэгнийг гомдоож л явна уу даа... Хүн ер нь миний гэсэн юм олонтой болохын хэрээр санаа суугаад л байдаг ч юм уу даа энэ өдөр яагаад ч юм өдөр бүр урдуур нь гардаг Хуримын ордны гадаа явж байхдаа би яг 2016 онд энэ хаалгаар хуримаа хийж орно гэж бодсон... та нар ирэх үү? бас миний хайрт...

8 хувь ба түүний эргэн тойрон...

Image
Хүн аливаа асуудал өөрт нь таараад, зууралдаад эхлэхээр л жинхэнэ гол цөм рүү нь ордог гэж үнэн юмаа, миний эргэн тойрны хүмүүс 8 хувийн зээл гарч эхлэх сураг дуулдсан цагаас эхлэн түүнд хэрхэн хамрагдах, ямар шалгуур үзүүлэлттэй байгаа тухай тааралдах болгондоо үгийн далимд дурдан зээл авах тухай, хэрхэн байртай болох тухай "номлол" айлдсаар байсан ажгуу. Гэтэл би гэж нөхөр товарищ түүнийг нь огт сонирхдоггүй ээ... яваад л байсан, яваад л байсан. Өөрөө байртай болох сураг дуулаад, зээл авья гэж бодсон цагаас бүтэхгүй ч юм шиг, нөгөө талаар зүтгээд үзье ч гэж бодоод л сэтгэл дэнслэн элдвийг тунгаан явсаар 4 сарын нүүр үзчихжээ... Нэгд. Улсын комисс хүлээн аваагүй байр бол "8 хувь"-д орох хөг өнгөрөх... Хоёрт. Орлогын /тогтмол цалин хөлс, орлогын/ 45 хувьтай тэнцэх дүнгээр зээлээ төлж чадах төлбөрийн чадвар гол үзүүлэлт Гуравт. Залуу гэр бүл, өөрөөр хэлбэл гэрлэлтээ батлуулсан байж 20 жилээр 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах гол шалгууртай байжээ. /мэдээж мөн гэрээн

Загнуулах тухай миний бодол

...Хүнд загнуулахгүй байх нь нэгэн талаар "шийтгэл". Буруу зөвөө мэдэхгүй явах нь ямар үр дагаварт хүргэх вэ? Жоохон байхдаа ч үгүй мөн их сурдуулдаг байж дээ, эмээдээ... одоогоор ганц сурдчихвал "хүүхдийг хүчирхийлсэн" хэрэгт орох ч гэлээ би байх ёстой зүйл гэж боддог, зэмлэл магтаал хоёрын тун таарахад л болно. Харин яаж тааруулах жороо л олох хэрэгтэй болов уу даа...  Ээж аав хоёроосоо хол амьдрах нь зэмлэлээс минь холдуулчихав уу даа...

"Ёстой нээрээ" гэдэг үг "ёстой нээрээ" болсон тохиолдол

Би “ёстой нээрээ” гэдэг үгийг их ашигладаг, аймаг орон нутгийн хэллэг гэж ерөнхийдөө хэлж болно. Яг “биддээ” шиг... өчигдөр энэ хэллэгээсээ болж утасны цаанаас “п...” дуудсан хэрэгт орлоо. Ёстой их доромжлууллаа... Хойшдоо анхаарч ижил дуудлагатай үг хэллэгийг дахиж хэлэхээ больж үзье, арайч дээ, ингэж эвгүй байдалд орох гэж, хэзээ ч хэлж байгаагүй үгнийхээ төлөө...

Ganzorig's blog :): Geology of Shoes

Ganzorig's blog :): Geology of Shoes

2013 он ба би...

Мэдэхгүй ёстой тааварлашгүй жил байлаа, ямар ч байсан хурдхан дуусахыг хүлээж байсан жил...2012.12.31нд л энэ оныг алгасмаар санагдаж байна гэж ямар сайндаа хашгирах вэ дээ? ккк гэхдээ  тэгж санагдсан юм шүү, зөн гэх үү, худлаа элийрэл гэх үү мэдэхгүй юм даа. Ямар ч байсан 365 хоногийн ард гарсандаа баяртай байна. Томоохон өөрчлөлтүүд гарсан жил байсан, бас тийм муухай гэж болохгүй ч 365 хоногийн дотор чамгүй өөрчлөлтийг ч амслаа, мэдэрлээ... Юу юу гэвэл, хамгийн томоос нь нэрлэвэл 1. Байртай болсон 50 хувиар хөнгөлж компаниас 50 хувийг нь дааж 2 өрөө байр өгсөн явдал байлаа. Энэ 2014 ондоо ороод төвхнөнө дөө /байр интерьер сонирхдоггүй хүн чинь баахан судалдаг сонирхдог болсон гэж байгаа/ 2. Хайрын романс үүсгээд элийрээд авсан /гэхдээ бүтэлтэй болоогүй ээ, хэт хүмүүстэй нээлттэй байдаг нь тэр хүнд намайг сайн гэх ойлголтыг өгдөг юм байхдаа гайхаад авсан, зүгээр л унтая, хэвтэе гэсэн үзэлтэй эрэгтэйчүүдээр дүүрчээ, шууд зайгаа барьсан, холдсон одоо ямар ч харилцаагүй байгаа /-эрэг