Солонгос явсан түүх 2-р хэсэг
1-р хэсгийг бичсэнээс хойш даруй 3 жил өнгөрчээ. Өчигдөр дурсаад л Гэбэ найзтайгаа чат бичилцэв. Зарим бүдгэрсэн дурсамж тодров. Фэйсбүүкээс зар хараад шигдан нь /хоолны газар/аягүй ажил ихтэй гэсэн. Яах юм? өөр ажил олоё гэсээр барилгын ажил олов. Нээх барилгын салбарт ажиллаж байсан хүмүүс шиг зан гаргаад ажлынхаа сонголтыг хийсэн юм хойно. Ямар ч төсөөлөлгүй, яг үнэндээ. Маргааш Сөүлээс ойрхон 1 цаг явах газар хүрч ирэхийг хүсэв. За гэж зөвшөөрөөд юмаа бэлдэв. Гэбэгийн эгч нь та 2-с утаа үнэртээд байна, мах үнэртээд байна гэсээр усанд орсон ч үнэртээд байна л гээд байв. Ингээд маргааш явав. Бас л араас нь чирэгдээстэй, хурдан гүйгээстэй. Оройн 17.30-с ажил нь тараад бид 2той уулзав. Шууд буудалд оруулчихав. Байж бай гээд, удалгүй хоол идэцгээе гээд дуудав. 2 залуу, нэг Ажоси (өвөө), тэгээд Сажаням (ахлагч) ингээд бид 2. Ганц сурсан үг гүүгий л байж. Ямар хоол идэх вэ? л гэнэ. Гүүгий л гэлээ. Мах гэж байгаа юм. Шоолоод л, монголчууд маханд дуртай гээд байх шиг байгаа...