Үнэхээр залуу үе аймаар ам фигурны болжээ...

Өнөөдөр өглөө чөлөө аваад онлайн хичээлдээ суух гээд, бас захиа бичих, lead mongolia хөтөлбөрт материалаа бүрдүүлж өгөх, өмнөговь явах зэрэг хувийн ажлуудтай тул бүгдийг зохицуулах гээд ажилдаа очоогүй минь энэ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн томнтомс кофе шопт суугаад хичээлээ татангаа дуртай дуугаа сонсож,  захиагаа эцэслэн илгээж, хөтөлбөрт анкетаа бөглөж байх зуур нэлээдгүй хүүхдүүд энд тэнд тойрон сууцгаажээ. Ярианы темп хурдан, оч гийсэн нүдтэй олон хүүхдүүд багаараа ажиллаж буй бололтой. Гэтэл яриа нь чихэвч даван орж ирэх нь Төөгөө ах, Amway, 4 жилийн хичээлийг 3 сарын хугацаанд үзэх онлайн 40 цагийн хичээл гээд л ярьж өгөх ажээ. Одоо би 3 хувьтай. 2 л өдөр болж байна гэж нэг хүү нөгөөдүүлээ ухуулна. Ээж, ааваасаа хоолны мөнгө гуйдаг байсан бол сарын сүүлээр мах бариад орно гэхчилэн ёстой том том ярьцгаана. Үнэн бол сайхан, гэвч сүлжээний бизнест хамгийн сүүлд орсон нь хохирдог жамтай. Influencer болж байна гэж бодоцгоож байгаа л бололтой. Дан ам хүмүүс болчихвол бүгд манлайлаад эхэлбэл хэн ажил хийх болж байна аа...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ